Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Төр ба долларт дарлуулсан монголчууд

Долларын дарангуйлал

 Монголчууд долларын бүсээс хамааралтай болоод 30 шахам жилийг үджээ. 1990 оноос өмнө рублийн бүст хамаарагддаг байсан. Тухайн үеийн валют болох рублийг төр захиран зарцуулна. ОХУ-д сурч байгаа цөөнгүй оюутнууд л багахан хэмжээний рублийг барьж үзсэн байдаг. Сэтгүүлч Г.Дашрэнцэнгийн бичсэнээр монголчууд амьд морио 170 төгрөгөөр оросуудад өгч, модон морийг 170 төгрөгөөр худалдаж авдаг байсан. Хожмоо бидний өр болж хувирсан 11 тэрбум доллар бол оросуудын бодож олсон шилжих рубль гэдэг тооцсон арга. Үнэн хэрэгтээ 1990 оноос өмнө албан бус (тухайн үед хар зах гэдэг байсан) худалдаагаар долларыг долоон төгрөг, рублийг 3-4 төгрөгөөр авдаг байжээ. Тэр үед рубль төгрөгийн албан ханш нууцын зэрэглэлтэй байсныг хожим нь оросуудад өрийн нэг рублийг нэг доллартой тэнцүүлж нэхэх боломж олгосон аж. Шударга ханшаар тооцсон бол бид 1.4 тэрбум доллар л төлөх байсан тухай Монголбанканд ажиллаж байсан нэгэн эрхэм ярьж байсан. Эндээс мөнгөний ханш гэдэг ямар чухал болохыг харж болно. Монголчууд зах зээлийн эдийн засгийг бараадах болсноор маш богино хугацаанд юанийн бүс рүү шилжсэн. Харамсалтай нь хятадууд юаниар тооцсон өртөгтэй бүтээгдэхүүнийг бидэнд доллароор зарсаар өнөөг хүрчээ. Саяхнаас БНХАУ, АНУ-ын шахалтаар юань долларын ханшийг бодит ханшид дөхүүлэх алхам хийж эхэлсэн. Энэ бас л мөнгөний ханшийн дайн. Вашингтон хятадуудын ханшийг хуурамчаар тогтоож америкчуудыг шулж байгаа тухай мэдэгдсэн. Үүнийгээ валютын манипуляц хийх гэж гэж нэрлэв. Хятадууд энэ удаа буулт хийлээ. Гэхдээ л юаньтай харьцах долларын бодит ханш тогтоогүй гэж америкчууд гомдол эрсээр. АНУ-ын зарим шинжээчдийн үзэж буйгаар нэг доллар арав орчим юаньтай тэнцэх ёстой. Гэтэл Бээжин өмнө нь доллар бүрээс дунджаар гурван юань хэмнэдэг байсан бол өнөөдөр дунджаар хоёр юань шулж байна. Ингэснээр америк бараа ханшийн зөрүүнээс бараг 30 шахам хувиар ашгийн алдагдал хүлээнэ.
Харин манайд ноён доллар өндөр ашигтай ажиллана. Долларын ханш өсөх тусам монголчуудын халаасан дахь төгрөг үнэгүйднэ. Өчигдөр Монголбанкны зарласан долларын ханш 2750, ХХБ-ных 2757 төгрөг байна. Харин 2014 оны нэгдүгээр сард нэг доллар 1700 төгрөг байсан Монголбанкны мэдээ байна.

 Тухайн үед МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан Ж.Мөнхбат 17 боодол нэгтийн дэвсгэр харуулаад төгрөг, төвөг удсан цаас болсон тухай уянгалуулан уншиж байсан гэдэг. Тэгвэл өнөөдөр тухайн үеэс нэгтийн дэвсгэртээр тооцвол арван боодлоор нэмэгдсэн байх юм. Ямар ч улстөрч 28 боодол төгрөг бариад “Төгрөг 00-ын цаас шиг боллоо” гэж хашхирсангүй. 1991 оны намар болсон Улсын эдийн засагчдын зөвлөгөөн дээр тэр үед иргэдэд тараасан ягаан, цэнхэр тасалбарыг коммунист эдийн засагч н.Дондог гэдэг хүн 00-ын цаастай зүйрлүүлж байсан. Ингэснээр иргэд өнөөдөр АПУ, Говь, Талх чихэр, Сүү, Номин хэмээх компаниудыг худалдах эрхийн бичгийг иргэд тоолгүй өнгөрсөн.

 2014 оноос доллар 1054 төгрөгөөр өссөн. 2014 онд бид нэг долларын барааг 1700 төгрөгөөр авдаг байсан бол өнөөдөр яг тэр үеийн үнэтэй барааг 2757 төгрөгөөр авч байгаа. Монголчууд хэрэглээнийхээ 70 хувийг гаднаас авдаг. Манай улсын ДНБ 10-11 тэрбум доллар. 2014 онд 700,000 төгрөгний цалинтай хүн 411 долларын бараа, бүтээгдэхүүн авах боломжтой байсан. Харин өнөөдөр 700,000 төгрөгний цалинтай хүн 253 долларын бараа, үйлчилгээ авах боломжтой. Энэ 700,000 мянган төгрөгний цалин иргэн бүр, сар тутам 158 доллар буюу 435,000 төгрөг алдаж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл Таны цалин 700,000 төгрөг хэвээрээ ч худалдан авах чадвар нь 50 гаруй хувиар буурсан гэсэн үг юм. Гэхдээ манай төгрөг өндөр хөгжилтэй орнуудын ханштай харьцуулахад 00-ын цаас мэт боловч Венесуэлийн 3000 хувийн уналттай мөнгөн тэмдэгтэй харьцуулахад ноён доллар л гэсэн үг. 1990-ээд онд социалистуудын гаргаж байсан “ҮГ” гэдэг сонин байсан. Түүн дээр нэг удаа том шуудайны хажууд шанаагаа тулсан өвгөний зураг гарсан. Тайлбар нь “Үүрээд явахаар даахгүй, таксидъя гэхээр хүрэхгүй” гэсэн байв. Тухайн үеийн төгрөгийн ханшийн уналт, цалинг үүнээс илүү товч тодорхой өгүүлсэн зураг өнөөг хүртэл гараагүй л болов уу.

 Бараа, бүтээгдэхүүний үнэ өсөх нь сүүлийн жилүүдэд нууц байдалд орсон тухай худалдаачид ярьдаг. Зарим жижиг дэлгүүрийн эзэд бараа авахдаа анзааргагүй гарын үсэг зурна. Нэгэн жижиг дэлгүүрийн эзний ярьснаар бол түүний анзааргагүй зурсан гарын үсэг. Сард 200-300 мянган төгрөгний нэмэгдэл болсон. Сүү, ундаа, гурилан бүтээгдэхүүн хамгийн их гүйлгээтэй. Тэр бараг сар бүр 10-20 төгрөгөөр нэмэгдэж байгааг бизнес эмэгтэй анзааралгүй өнгөрсөн байдаг. Мөн орон сууцны иргэд ус, цахилгаан, телевизийн үнийг мэддэггүй. Гэтэл дээрх хэрэглээний үнэ сүүлийн жилүүдэд 20-40 хувиар нэмэгдсэн аж.

 Гэхдээ энэ бүхэнд бизнесменүүдийг буруутгах нь урд хөл бүдрэхэд хойд хөлийг ташуурдав гэдэгтэй утга нэг болно.
Учир нь үнийн өсөлтийн бурууг хэн нэгнээс бус долларын өсөлтөөс харж болно. Сүүлийн хэдхэн хоногт манай импортын 70 гаруй хувийг валютаар хангадаг ХХБ-ны долларын ханш хэрхэн өөрчлөгдсөн бэ.
2020 оны нэгдүгээр сар
14-нд 2736
17-нд 2742
20-нд 2743
24-нд 2745 төгрөгөөр нэмэгдсээр өнөөг хүрчээ. Эндээс харвал ес хоногт өдөр бүр нэг төгрөгөөр нэмэгдсэн байна. Энэ эрчээр долларын ханш нэмэгдвэл энэ оны сүүлээр 3000 төгрөгт хүрнэ. Дэлхий даяар ногоон цаасны үнэ буурч байгаа. Цөөн хэдэн оронд л доллар үнэд орж байна. Эдгээр орнуудын дунд түүхий эдээр баялаг Венесуэль, Монгол зэрэг орон бий. Дэлхий дээр үнэгүйдэж байгаа доллар дээрх орнуудад үнэд орж байгаа ганцхан шалтгаан байгааг олон улсын санхүүгийн байгууллагууд сануулсаар ирсэн. Ноён доллар галзуурах боломжийг эрх баригчид л олгодог тухай сүүлийн жилүүдэд Монголд орчуулагдсан Нобелийн шагналтнуудын бүтээл болох “Хувь заяагаа сонгох нь”, “Капиталын нууц” зэрэг зохиолуудаас харж болно.

Төрийн дарангуйлал

 М.Фридман, Э.Сато нарын дээрх бесттеллер болсон номуудын үндсэн санаа нь өөрийн амьдралаа сайжруулах гэж зүтгэсэн хүний амжилт л нийгмийн хөгжлийн хөдөлгүүр болдог. М.Фридман “Миний мэдэх олон тэрбумтнууд эх орон, ард түмнийхээ гэсэн уриатайгаар бизнест ороогүй, эхнэр хүүхдээ жаргуулах зүтгэл нь л тэднийг эх оронд асар ихийг бүтээсэн үйл болж хувирсан байдаг гэж ярьдаг. Э.Сато “Эрх баригчид иргэдэд эрх чөлөө олгочихвол өнөөгийн төр шийдэх гэж хэдэн арван жил, хэдэн арван тэрбум доллар гаргасан асуудлыг иргэд өөрсдөө жилийн дотор шийдэж орхино” гэжээ. Тэдний бодлогыг хэрэгжүүлсэн орнууд өнөөдөр ногоон цаасыг тоож харахгүй.

 Харин Венесуэль, Монгол зэрэг орнуудад гарч байгаа төстэй үйлдэл нь гаднын хөрөнгө оруулалтыг ад үзэх. Асар их баялагтай боловч төр нь боловсруулах үйлдвэр барих ямар ч сонирхолгүй. Учир нь эрх баригчид уул уурхайн ордуудыг хувьдаа эзэмших боломжтой. Ордоо худалдсан мөнгөө оффшор бүсэд хадгалах сонирхолтой. Дараа нь “ил тод” нэртэй хуулиар угаах эрхтэй. Энэ хуулиар 34 их наяд төгрөгийн өмч илэрч хууль ёсчилсон. Саарал жагсаалтад орсон хамгийн том шалтгаан. Дээр нь “Хятадууд ширээн дээр мөнгө хаяж, зугтсан. Би мөнгий нь өгөх гээд гүйцээгүй” гэсэн тайлбарт итгэсэн шүүх. Энэ бүхэн л ноён долларыг галзууруулсан. Үүнээс болж иргэдийн цалин гаднаасаа харахад нэмэгдсэн мэт боловч, худалдан авах чадвар 50 гаруй хувиар буурсан. Төр дарангуйлаагүй бол доллар үнэд хүрч, иргэдийн амьжиргаа хүндрэхгүй. Ногоон цаас биднийг хорлоод байгаа юм биш. Төрийн хязгааргүй шунал л ногоон цаасыг галзууруулаад байгаа гэнэ...

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com