Уншиж байна...
 
Сумдын номын санд “Сонгогчийн булан” ажиллаж эхэллээХүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 55.0 хувь нь гэмт хэргийн шинжтэй байвTestЭлчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилна
Хотын даргын эргэж, буцсан харалган шийдвэрүүдтэй танилц

 Өчигдөр болсон НИТХ-ын ээлжит хуралдаанаар АН-ын бүлэг ээлжит сюрпризээ барив. Тэд хотын дарга С.Амарсайханд зүг чигийг заагч луужин дурсгахаар бэлдсэн байна. Учир нь нийслэлийн удирдлагуудын аливаа шийдвэрүүд ямар ч тооцоо судалгаагүй, иргэдийнхээ саналыг аваагүйгээс нийслэлчүүдийг хохироож байна гэж тус бүлэг үзжээ. Иймд нийслэлийн Засаг даргын дараагийн шийдвэрүүд мэргэн байхыг бэлгэдэж, луужин дурсгахаар бэлдсэн юм байна.

 Баталснаа эргэж өөрчилдөг, барьснаа нураадаг, үндэслэлгүй шийддэг, сэтгэл хөөрлөөр асуудалд ханддаг, орон зай орчны баримжаагүй олон шийдвэрүүдийг тэд эрс шүүмжилжээ. Энэ талаарх дүгнэлтдээ “Энэ бүх эргэж буцсан шийдвэрүүдийн цаана нийслэлчүүдийн татварын орлогоор бүрдсэн төсвийн хөрөнгө уйлахгүй байна. Нийслэлийн удирдлага та бүхэн 2016 оноос хойш дөрвөн удаа нийслэлийн төсвийг баталлаа. Баталсан дөрвөн төсөвтөө найман удаа нэмэлт өөрчлөлт оруулж, нийт 12 удаа нийслэлийн төсвийг хэлэлцжээ.
Мөн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтын ажлын өөрчлөлтийг ч тоолохын аргагүй олон удаа хийсэн байдаг. Энэ хугацаанд хийсэн халаа сэлгээ, томилгоо, зөрчилд зориулсан хурал, хуйвалдааны тоо түүхэн дээд амжилт тогтоохоор олон боллоо. Харин нийслэлийн хөгжил, бүтээн байгуулалт, иргэдийн амьжиргаа сайжрахгүй байгааг иргэд хэлж байна” гэжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Test
9 өдрийн өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com