Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Эм ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөл авсан байгууллагууд хариуцлагатай байх, үүргээ биелүүлдэг байхыг зөвлөж байна.

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас өнөөдөр цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл өгсөн юм.

 ШӨХТГ-ын дарга Б.Лхагва "Зохиомлоор амны хаалтны хомсдол үүсгэсэн байдал тогтоогдоогүй. Эмийн сан болон эм ханган нийлүүлэх байгууллагуудын нөөцийн бэлтгэл хангалтгүй түвшинд байсан. Гэнэтийн нөхцөл байдлаас шалтгаалан хомсдол үүссэн. Эм ханган нийлүүлэх байгуулагуудаар явж шалгахад амны хаалтны татан авалтаа хийх гэж байсан.

 Гэвч зарим эмийн сан, худалдаа үйлчилгээний цэг дээр амны хаалт зарж байгаа хүмүүс байсаар байтал зарахгүй үнийг нь нэмж зарж байсан зөрчил гарсан. Энэ үүднээс төв байгууллагад нь хандах холбогдох байгууллагын эрхийг цуцлах зөвлөмж, анхааруулгыг ЭМЯ-нд өгч байна.

 Эм ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөл авсан байгууллагууд хариуцлагатай байх, үүргээ биелүүлдэг байхыг зөвлөж байна.

Бензин шатахуун импортолдог байгууллагууд ч хариуцлагатай, иргэн үйлчлүүлэчдийнхээ өмнө хариуцлагатай байх хэрэгтэй.

Манай улсын хэмжээнд зарим үйлдвэр, байгууллага энэ өвчнийг тусахгүй байхад нь тусалж, сайн санааны үйлс хийж, уриалж байгаа нь талархууштай.

Амны хаалтны үнэ нэмэгдэж, ховордож байгаа талаар ямар ажил хийж байгааг төрийн болон төрийн бус байгууллагууд биднээс шаардаж байна. Холбогдох хариултыг бид өгч байгаа.

Өөрийн давуу байдал, боломжийг ашиглаж бүтээгдэхүүний үнээ нэмж буй ААН-үүдэд хяналт тавих ажлыг ТББ-ууд бидэнтэй хамтарч ажиллахыг санал болгож байна. Үнэ тарифийг шууд зохицуулаад явах эрх манай байгууллагад байхгүй. Тиймээс хамтарч ажиллах хэрэгтэй.

Ийм онцгой үед иргэддээ тусалж ажилламаар байна.

Улсдаа ганц амны хаалт үйлдвэрлэдэг "Мөнхийн тун" компани амны хаалтыг бөөний үнээр 90 төгрөгөөр зарж байсныг 150 төгрөг болгож зарж байсан.Тухайн компанийг үнээ зохих ёстой түвшинд байлгахыг зөвлөсөн.

Хуулийн дагуу торгох гэхээр хууль эрхзүйн зохицуулалт учир дутагдал бий. Хэн нэгнийг хаацайлж байгаа юм биш. Өрсөлдөөний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар УИХ-д өргөн бариад байгаа. УИХ иргэд, хэрэглэгчдэд бизнесийн таатай орчныг бүрдүүлэх хуулийг баталж өгөх байх гэдэгт итгэж байна.

Энэ аюулт өвчний үед бүтээгдэхүүний үнээ нэмдэг байдалд ААН, байгууллагууд дүгнэлт хийж, бусдыгаа дэмжиж, уриалж ажиллах байх гэж найдъя" гэв.

Мэдээллийн дараа тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

- Амны хаалтны үйлдвэр ганц үйлдвэр бий юу. Эрдэнэтэд бас нэг үйлдвэр бий гэсэн. 

-Бидний хийсэн шалгалтаар амны хаалтны "Мөнхий тун" компанийн үйлдвэр ажиллаж байгаа. Эрдэнэтэд бас үйлдвэртэй. Тэр нь тусгай зориулалтаараа ажиллаж байгаа. Өнөөдөр бид ЭМЯ-нд зөвлөмж өгч байна. Тусгай лицензүүдээ гаргаж өгөх байх. Тэгвэл татан авалт сайжирна

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com