Уншиж байна...
 
Монгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
Т.Гантөмөр : Одоогийн байдлаар 10,805.5 тонн нөөцийн мах бэлтгэсэн байна

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанд нийслэлийн хүн амын махны хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр зохион байгуулж буй ажлын явцыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцууллаа.

Нийслэлийн хүн амын 2020 оны хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан 20 мянган тонн мах бэлтгэн нөөцлөхөд шаардагдах хөрөнгийн талаар арилжааны банкуудтай уулзалт зохион байгуулсан байна.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “2020 оны хаврын махны хангамж үнийг тогтвортой хадгалах ажлыг арилцааны банкны эх үүсвэрээр, өөрийн хөрөнгийн эх үүсвэрээр, бодлогын гэрээгээр болон хөдөө аж ахуйн бирж зэрэг дөрвөн чиглэлээр хийж байна. Арилжааны банкны эх үүсвэрээр долоон аж ахуйн нэгж энэ сарын 22-ны өдрийн байдлаар 10,805.5 тонн мах бэлтгэсэн байна. Өөрийн хөрөнгийн эх үүсвэрээр таван аж ахуйн нэгж 1,300 тонн мах бэлтгэсэн.

Хөдөө аж ахуйн биржийн шугамаар  энэ сарын 17-ны байдлаар хоёр аж ахуйн нэгж 545 тонн мах бэлтгээд байна. Нийслэлийн хүн амын махны хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр зохион байгуулж буй ажлын явцтай танилцахад өнөөдрийн байдлаар нийт 14 аж ахуйн нэгж байгууллага 13,886,7 тонн махыг 52.3 тэрбум төгрөгөөр бэлтгэн нөөцлөөд байна” гэв.

Засгийн газрын 2012 оны 53 дугаар тогтоолын дагуу 2019-2020 оны хаврын хэрэгцээнд зориулан мах бэлтгэн нийлүүлэх ажлыг ХХААХҮЯ арилжааны банкаар дамжуулан аж ахуйн нэгжид зээлийн хүүгийн хөнгөлөлт үзүүлэх, шаардагдах зээлийн хүүгийн зардлыг сайдын багцад тусгаж, зохион байгуулж байгаа аж.

Махны нөөцлөлт хадгалалтын ажлын үеэр шинэ коронавирус өвчлөлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллахыг онцгойлон анхаарууллаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын  Захирагч С.Амарсайхан нөөцийн махны бэлтгэл ажилтай холбогдуулан таван чиглэлээр  зөвлөлийн хуралдаанд тэмдэглэлээр үүрэг өглөө. Тэрбээр “Нийслэлийн хүн амын өвөл, хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан мал, мах бэлтгэн нөөцөлсөн аж ахуйн нэгжээс жижиглэнгээр худалдан борлуулах хүнсний дэлгүүрүүдтэй гэрээ байгуулж, нэмэгдсэн өртгийн албан татвар, нэгдсэн Бар код-той болгох асуудлыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр болон нийслэлийн Татварын газрын дарга Г.Энхжаргал нарт үүрэг болголоо. Махны нөөцлөлт хадгалалтын ажлын үеэр шинэ коронавирус өвчлөлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллахыг онцгойлон анхааруулж байна” гэлээ.

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан үргэлжилж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com