Уншиж байна...
 
ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
2020 оны нэгдүгээр сарын 1-нээс Монголбанк ипотекийн зээлийн санхүүжилтээ зогсоосон

 Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард банкууд 1365 зээлдэгчид 112 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгожээ. Ингэхдээ, 56.3 хувийг хөтөлбөрийн эх үүсвэрээр 43.7 хувийг банкуудын өөрийн эх үүсвэрээс олгосон байна. Шинээр олгосон ипотекийн зээлийн жигнэсэн дундаж хүү 12 сард өмнөх сараас 1.1 нэгж хувиар буурсан үзүүлэлт болжээ. Ипотекийн хөтөлбөрийн талаар Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин хэлэхдээ “ОУВС-тай тохирсны дагуу, Монголбанкны ерөнхийлөгч, Сангийн сайдын хамтарсан тушаалаар баталсан төлөвлөгөөний дагуу Монголбанк ипотекийн зээлийн нийт санхүүжилтээ 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс зогсоосон.  Ипотекийн зээлд 2018 онд Монголбанк, Засгийн газрын эх үүсвэрээр 310 тэрбум төгрөгийн санхүүжилтийг банкуудаар дамжуулан олгож байсан бол 2019 онд эх үүсвэр нэмэгдсэнээр санхүүжилт 80 орчим хувиар өсч, 563 тэрбум төгрөг болсон билээ. 2020 оны Мөнгөний бодлогын үндсэн чиглэлд ипотекийн санхүүжилтийн тогтолцоог цаашид тогтвортой үргэлжлүүлэх, үндэсний хөтөлбөрийг Монголбанк, Засгийн газар, Санхүүгийн зохицуулах хороо хамтарч батална гэсэн тодорхой заалт орсон” гэв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com