Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Коронавирусийн халдвар авсан 304 хүн нас барж, 328 хүн бүрэн эдгэрчээ

ДЭМБ онцгой байдал зарлалаа

 БНХАУ-д хоёрдугаар сарын 2-ны 08:30 минутын байдлаар коронавирусийн халдвар авсан 14411 тохиолдол илэрч, 304 хүн нас бараад байна. Үүний сацуу тус улсын 328 иргэн бүрэн эдгэрч, эмнэлгээс гарсан талаар тус улсын Эрүүл мэндийн үндэсний комиссоос мэдээлэв. Вирусийн улмаас амиа алдагсадын дийлэнх тохиолдол нь Ухань хот болон Хубэй мужид гарсан байна. CNN агентлагийн мэдээлснээр, эх газрын Хятадад бүртгэгдсэн коронавирусийн халдвараар нийт 14380 хүн халдварлаад байгаа нь өнгөрсөн баасан гаргийнхаас 2590 хүнээр нэмэгдсэн тоо аж.

 Тэгвэл Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас “шинэ төрлийн коронавирусийн тархалттай тэмцэхэд дэлхийн ихэнх улс орнууд бэлтгэлгүй байгаа” гэсэн үндэслэлээр өчигдөр орой олон улсын хэмжээнд онц байдал зарлах шийдвэр гаргасан байна.
 Тодруулбал, Женевт болсон хэвлэлийн хурлын үеэр тус байгууллагын ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус энэ шийдвэрээ танилцуулахдаа, “Хятад улс халдварыг тогтоон барьж чадах эсэхэд итгэхгүй байгаа гэсэн үг биш, харин эрүүл мэндийн систем сул хөгжсөн улс орнууд хамгаалах чадваргүй байгаатай холбоотой” гэж тайлбарласан.
ДЭМБ-ын шуурхай хороо дээрх шийдвэрийг гаргахаас долоо хоногийн өмнө хуралдахдаа “Шинэ коронавирус хүнээс хүнд халдахгүй байгаа тул олон улсын хэмжээнд онц байдал зарлах шаардлагагүй” гэж дүгнэсэн. Харин долоо хоногийн дараа уг шийдвэрээ эргэн харж, онц байдал зарлалаа. Учир нь дээрх вирус хүнээс хүнд халдсан тохиолдлууд илэрч, Хятадаас гадна улс орнуудад халдвар тарж эхэлсэн тул анхны шийдвэрээсээ ухарсан бололтой. Тодруулбал, Хятадаас гадна 18 улсад коронавирусийн халдвар авсан хүмүүсийн тоо нийтдээ 98 болжээ.
 Мөн түүнчлэн, ДЭМБ-ээс дэлхийн улс орнуудад хэд хэдэн зөвлөмж хүргэсэн. Үүнд вакцин бүтээх ажлыг хурдасгах, халдвартай тэмцэх бэлтгэлээ сайтар хангах, худал хуурмаг мэдээлэл тархахаас сэргийлэх, олж авсан мэдээллээ ДЭМБ-тай нээлттэй хуваалцах зэрэг ажлууд багтжээ.Үүнээс гадна ДЭМБ-ын удирдлага хүн амын шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, хил хаах, Хятадын жуулчдыг хориглох зэрэг хэт хатуу алхам хийхгүй байхыг улс орнуудад анхааруулсан байна.
 Дэлхийн томоохон авиа компаниуд Хятад руу хийх нислэгийнхээ тоог багасгах, зарим нь бүр зогсоох арга хэмжээ аваад байгаа. Ийм арга хэмжээг буруутгасан Тедрос “коронавирусийн тархалттай тэмцэж байгаа Хятад улсад хүндэтгэл үзүүлэхийн оронд шийтгэх ёсгүй” гэж мэдэгджээ.

 БНХАУ-ын Ухань хотоос ирсэн 31 иргэнийг ХӨСҮТ-д 14 хоног тусгаарлав

 Засгийн газар шинэ коронавирусийн дэгдэлтийн улмаас БНХАУ-ын Ухань хотод хорио цээрийн дэглэмд ороод байсан 31 иргэнээ өчигдөр эх оронд нь авчирч, нисэх багийн гишүүд, инжeнeр тeхникийн ажилтан, мэргэжилтнүүд нийт 59 хүнийг ХӨСҮТ-д тусгаарлаад буй.

 Тэдний шинжилгээний хариу өнөөдөр гарна гэж албаны хүмүүс мэдээлсэн. Энэ талаар ХӨСҮТ-өөс тодруулахад шинжилгээний хариу гараагүй, 24:00 цаг болоогүй байна гэж мэдээлэв.Ухань хотоос ирсэн оюутан, нисэх багийн гишүүд, инженер техникийн ажилтан нийт 59 хүнийг 14 хоногийн хугацаанд тусгаарлах төлөвтэй байна. Учир нь халдварт өвчний далд үе 14 хоног хүртэл үргэлжилдэг гэсэн мэдээллийг албаныхан өгч буй юм.

 Филиппин улсад 44 настай эрэгтэй коронавирусийн халдвараар нас баржээ.

 Ухань хотод анх дэгдсэн коронавирусийн халдвараар Филиппин улсад 44 настай, нэгэн эрэгтэй нас баржээ. Энэ нь БНХАУ-аас өөр улсад энэ өвчнөөр нас барсан анхны тохиолдол юм.

 Коронавирусийн голомт Ухань хотын ойролцоо шувууны H5N1 ханиад дэгджээ

 Коронавирусийн голомт болох Ухань хотын ойролцоох Хунань мужид шувууны H5N1 ханиад дэгджээ.
 Шувуунаас хүнд халддаг тус томуугийн улмаас Хунань мужийн нэгэн фермийн 7850 тахианы 4500 нь үхжээ. H5N1 халдвар дэгдсэний дараа орон нутгийнхан 17,800 гаруй шувууг устгажээ.
1996 онд БНХАУ-д анх илэрсэн шувууны томуугийн улмаас 2003-2019 онд H5N1 вирусийн халдвар авсан 861 Хүний 455 нь нас барсан.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com