Уншиж байна...
 
Р.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байнаН.Өнөрцэцэгийг ч дарамталж дөнгөсөн У.Хүрэлсүх ардчиллыг залгихаар улайрч эхэллээЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭ
Э.Баасанжалба: “Эрдэнэс Монгол” компани арилжааны банкуудад бонд байршуулсны дараа ахмадууд тэтгэврийн дэвтрээ авна

 Хоёрдугаар сарын 3-нд буюу өчигдрөөс ахмадууд тэтгэврээ авч эхэлсэн. Тэгвэл тэтгэврийн зээлтэй ахмадуудын хувьд арилжааны банкнаас тэтгэврийн дэвтрээ авч чадаагүй байна. Үүний улмаас ахмадууд тэтгэврийн зээлийг тэглэсэн эсэхэд эргэлзэж эхэлсэн юм. Иймээс бид тэтгэврийн зээлийг тэглэх асуудал ямар шатанд яваа талаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн ажилтан Э.Баасанжалбаас тодрууллаа.

-Тэтгэврийн зээлийг тэглэх тухай хууль, журам гарч батлагдсан. Зээлтэй ахмадуудын хувьд хоёрдугаар сарын тэтгэврээ бүрэн авсан ч арилжааны банк тэтгэврийн дэвтрийг нь тэдэнд өгөөгүй гэж байна. Энэ ямар учиртай юм бол?
-“Эрдэнэс Монгол” компаниас бонд босгож, арилжааны банкуудад байршуулснаар тэтгэврийн зээл чөлөөлнө гэсэн. Мөн бид мэдээллээ боловсруулж хараахан дуусаагүй байна. Хичнээн хүн тэтгэврийн зээлтэй, хэд нь зээлгүй, хэдэд нь үнэт цаас өгөх вэ, хэдийнх нь зээлийг тэглэх вэ гэдэг тооцоолол хийх ёстой. Ингээд үүнийгээ “Эрдэнэс Монгол” компани руу хүргүүлнэ. Үүний дараа “Эрдэнэс Монгол” компаниас арилжааны банкуудад бонд байршуулснаар ахмад настнуудын тэтгэврийн дэвтэр тэдний гар дээр очих болно.
-Тэтгэврийн зээлийг тэглэх ажил энэ сардаа багтаж дуусах уу?
-Тэтгэврийн зээлийг тэглэх тухай журам дээр тодорхой хугацаа заагаагүй. Гэхдээ үүнийг сунжруулаад байх шалтгаан байхгүй. Тооцоолол дуусчихвал “Эрдэнэс монгол” компани руу материалаа илгээнэ.
-Өнгөрсөн долоо хоногоос зээлтэй байсан ахмадууд нэгдүгээр сард төлсөн зээлийн зөрүүгээ авч эхэлсэн байна. Гэхдээ энэ зөрүү мөнгө дутуу орсон гэх яриа байна?
-Тэтгэврийн зээлийн сарын үндсэн төлөлтийг буцааж олгосон. Харин зээлийн хүүг нь олгоогүй байгаа.
-Хуулийн дагуу ахмад настан цаашид жилд нэг удаа зургаан сарын хугацаатай тэтгэврийн зээл авах эрхтэй болсон. Тэгвэл зургаан сарын хугацаатай олгох зээлийн нөхцөл ямар байх бол?
-Тэтгэврийн зээлийг тэглэхтэй холбоотойгоор тэтгэвэр барьцаалсан зээлийг жилд нэг удаа зургаан сарын хугацаатай олгохоор хуульчилсан.
Тиймээс тэтгэвэр олгох арга хэмжээг зохион байгуулсны дараа Цагаан сарын өмнө тэтгэвэр барьцаалсан зургаан сарын хугацаат зээлийн нөхцөл ямар байх талаар Монголбанк арилжааны банкуудтай яриа, хэлцэл хийж, тохирохоор ажиллаж байна.
-Өнөөдрөөс эхлэн ахмадуудын тэтгэврийг нэмэгдэлтэй олгож эхэлжээ. Үүнтэй холбоотойгоор улсын төсөвт хэчнээн төгрөг суусан бэ?
-Засгийн газраас 2020 оны хоёрдугаар сарын 1-нээс эхлэн Нийгмийн даатгалын сангаас авч буй тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Үүнтэй холбоотойгоор 2020 онд улсын төсөвт Нийгмийн даатгалын сангаас авч буй тэтгэврийг нэмэгдүүлэхэд 150 тэрбум төгрөг тусгасан.
Энэ хүрээнд бүрэн тэтгэврийн доод хэмжээг 40.000 төгрөгөөр нэмэгдүүлж 350.000 төгрөгт хүргэсэн бол хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 300,000 төгрөг болгосон. Харин бусад тэтгэврийг 25.000-30.000 төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэр гаргасан.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
4 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com