Уншиж байна...
 
ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
НӨАТ-ын буцаан олголтыг энэ сарын 10-ны өдрөөс эхлэн ОЛГОНО

 Өнөөдөр /2020.02.04/  Засгийн газрын хуралдаанаар Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын буцаан олголтын асуудлыг хэлэлцэж, 2020 оны хоёрдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн буцаан олголтыг олгохоор болжээ.

Иргэдийн урамшууллын буцаан олголт олгож эхэлсэн 2017 онд нийт 499.7 мянган иргэнд 35.1 тэрбум төгрөг буцаан олгож байсан бол 2020 онд 911 707  иргэнд 148.6 тэрбум төгрөг буцаан олгох урьдчилсан тооцоо гараад байна.

Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний үр дүнд дотоодын барааны НӨАТ-ын орлого 2019 онд анх удаа 1,088.3 тэрбум төгрөгт хүрч, НӨАТ-ын тухай хууль шинэчлэгдэн хэрэгжиж эхэлсэн 2016 оны түвшнээс 96.7 хувиар нэмэгдлээ гэж засгаас мэдээлж байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль болон Сангийн сайдын тушаалаар баталсан журмын дагуу 911 707 татвар төлөгч иргэний 146,073,329,221.71 төгрөгийн албан татварыг баталгаажуулан 2020 оны хоёрдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн буцаан олгох аж. 

Албан татварын урамшууллын буцаан олголтыг олгохдоо тухайн бараа, ажил, үйлчилгээний худалдан авалт нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан нөхцөл шаардлагыг хангасан эсэхийг батлагдсан шалгуур үзүүлэлтийн дагуу эрсдэл тооцсоны үндсэн дээр баталгаажуулдаг.

2019 онд Цахим төлбөрийн баримтын системд бүртгэгдсэн 911 707 иргэний 485 сая баримтаас 20 мянган иргэний 16.8 сая баримтын мэдээлэлд системд автоматаар эрсдэл тооцжээ. Түүнчлэн 996 иргэний 2,105,794,600.15 төгрөгийг урамшууллыг эрсдэлтэй гэж тодорхойлон, нягтлан шалгаж байгаа аж.

Тухайлбал бараа, ажил, үйлчилгээ борлуулагч тухайн аж ахуйн нэгжид ажилладаг этгээд /худалдагч, нярав, нягтлан бодогч гэх мэт/ иргэдийн худалдан авалтад цахим төлбөрийн баримтыг олгохгүйгээр өөрийн нэр дээр их хэмжээний баримт бүртгүүлэх, иргэдийн баталгаажуулаагүй өндөр дүнтэй баримтын мэдээллийг хууль бусаар олж, өөрийн нэр дээр бүртгүүлэх, худалдан авалт хийгээгүй боловч өөрийн компанийн ашиг, алдагдалд нийцүүлэн жилийн эцэст өөрийн компаниас e-barimt гаргуулж, буцаан олголт авахаар баталгаажуулах гэх мэт хууль зөрчсөн үйлдлүүд илэрснийг татварын алба нягталж, хуулийн хэрэгжилтийг хангахаар ажиллаж буй юм байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com