Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
“Ардчилал таймс” Монголын хамгийн олон уншигчтай сониноор тодорлоо

 “Ардчилал таймс” өдөр тутмын сонин нь 2020 оны I улиралд буюу 02.03-ны байдлаар нэг дугаар нь дунджаар 11.000 хувь борлогддог, Монголын хамгийн олон уншигчтай сонин боллоо. Тус сонин нь сошиал орчинд уншигч ихтэй Ардчилал таймс сонин пэйж хуудас, Ардчилал таймс сонин твиттер хаяг, Atime.mn вэб сайттай цахим хэлбэрээр уншигчдад хүрч байна.
“Ардчилал таймс” сониныг төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсан анх үүсгэн байгуулж байсан. 2018 оноос эхлэн өдөр тутмын сонин хэлбэрээр уншигчдын гарт очиж байна.
 Тус сонин нь үүсэн байгуулагдсан цагаасаа хойш шударга үнэний дуу хоолой болж, Монголын нийгэмд тулгамдаж буй асуудлыг хурцаар хөндөж, эрэн сурвалжилж, аливаа нэг нам, төрийн байгууллага, улстөрчдийн нөлөөнд авталгүйгээр хаалтын гэрээгүй ажилладаг өдөр тутмын цорын ганц сонин юм. Нийтлэлийн бодлогын хувьд ардчилсан чөлөөт үзэл баримтлалыг баримталдаг ч сонины редакц нь уншигчдын эрх ашгийг нэгдүгээрт тавьдаг, бодит мэдээллийг цензургүйгээр нийтэлдэг хараат бус мэдээллийн хэрэгсэл юм.

 “Ардчилал таймс” сонин голчлон өдөр тутмын мэдээ, нийтлэл, сурвалжилгыг нийтэлдгээс гадна улс төр, нийгэм, эдийн засаг, спорт, шинжлэх ухаан, боловсрол, чөлөөт цагийн тухай мэдээлэл ч мөн гаргадаг. Долоо хоногт таван удаа 12 нүүрээр хэвлэгдэн гардаг, мөн Ардчилал таймс сонин пэйж хуудас, Ардчилал таймс сонин твиттэр хаяг, Atime.mn вэб сайт цахим хэлбэрээр аль хэдийнээ уншигчдын сэтгэлд хүрдэг болжээ.
 Түүнчлэн зар сурталчилгааны албыг албан ёсоор ажиллуулдаг. “Ардчилал таймс сонин” ТББ-аас “Ардчилал таймс” сонинг эзэмшиж, эрхлэн гаргадаг.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com