Уншиж байна...
 
Р.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байнаН.Өнөрцэцэгийг ч дарамталж дөнгөсөн У.Хүрэлсүх ардчиллыг залгихаар улайрч эхэллээЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭ
Хог ачилтын компаниудын үйл ажиллагааг цахимаар хянадаг болно

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга өмнөх шуурхай зөвлөгөөнд хотын Захирагчаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийн талаар мэдээлэл өглөө.

 Өнгөрсөн 14 хоногийн хугацаан дахь нөхцөл байдлын талаар нийслэлийн Тээврийн цагдаагийн алба, Онцгой байдлын газар, Цагдаагийн газраас мэдээлэл хийхдээ гэмт хэргийн гаралт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 31 хувиар буурсан ч, ослын дуудлага 6 хувиар өссөн талаар мэдээллээ.

Мөн иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах үүднээс нийслэлийн Засаг даргын 108 дугаар захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахад өнөөдрийн байдлаар ямар нэгэн зөрчил дутагдал илрээгүй байна. Харин Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүдийн зарим хороодын нутаг дэвсгэрт хөрсний ус гарч, халиа дошин үүссэнийг холбогдох албаныхан шуурхай арга хэмжээ авч ажилласан талаар тайлагналаа.

 Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “Хотын удирдлагууд бодлогын хүрээнд хийгдэж байгаа ажлуудад хяналт тавьж хэрэгжилт биелэлтэд анхаарал хандуулж байхад доод шатны удирдлагууд, ялангуяа дүүрэг хороодын Засаг дарга нар үүргээ биелүүлэхгүй байна. Дүүрэг хороодын Засаг дарга нарын өмнөөс шөнө оройгүй явж хогийн ачилт цэвэрлэгээ, гудамж талбайн гэрэлтүүлэг гэх мэт ажлуудаар явахад ажлаа мэдэхгүй Засаг дарга нар ч байна. Тиймээс эрхэлсэн ажилдаа сэтгэл гаргаж ажиллахыг хүсмээр байна” гэв.

Хотын Захирагч С.Амарсайхан цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан хийж гүйцэтгэж байгаа ажлын явцыг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын зарим удирдлагуудаас тодруулж, хэд хэдэн чиглэлээр үүрэг даалгавар өглөө. Тэрбээр “Хоггүй амьдарцгаая” аяны биелэлт хангалтгүй байгаа учраас нийслэлийн Мэдээлэл, технологийн газар, Захирагчийн ажлын алба хамтран дүүргүүдийн ТҮК-ийн ажлыг нэгдсэн системд холбож, цахимаар хянах боломжтой болгохыг үүрэг болголоо. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2020 оны “Шинэ коронавирусийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 30 дугаар тогтоолын хэрэгжилтийг сайтар хангаж ажиллах үүргийг нийт удирдлагуудад өглөө.

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

 
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
4 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com