БНХАУ-ын Ухань хотоос ирсэн тээврийн жолоочийг өнөөдөр тусгарлажээ. Тэрээр “Бие эвгүйрхээд байна” хэмээн аймгийнхаа Уурхайчин багийн ѳрхийн эмнэлэгт үзүүлсэн байна.
Түүний биеийн халуун хэвийн байжээ. Гэхдээ Ухань хотод ажиллаж байсан учир ДЭМБ-ын зѳвлѳмжийн дагуу түүнийг тусгаарласан.
Түүний шинжилгээний дээжийг Улаанбаатар руу авчирсан, хариу маргааш гарна гэж Орхон аймгийн Онцгой комиссоос мэдээлэв. Тус аймгийн онцгой комиссоос яг Уханьд ажилласан, эсэхийг нь нарийвчлан шалгах ажлыг зохион байгуулна гэв. Орхон аймгийн онцгой комисс яг одоо үргэлжлүүлэн хуралдаж холбогдох хууль хүчний байгууллагуудад дээрх асуудлаар үүрэг чиглэл ѳгч байна.