Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
МАН-ын амлалт, У.Хүрэлсүхийн үг үнэнд гүйцэгдэж худал нь нотлогдов

Ц.ХАС

 “Би намынхаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлсэн, эдийн засгаа хямралаас гаргаж, сэргээсэн, ард түмнийхээ амьдралыг дээшлүүлсэн, сахилга дэг журмыг тогтоосон, буруутанд хариуцлага тооцож чаддаг Ерөнхий сайд байх болно. Би ард түмнээ өмгөөлдөг, авлигачидтай хатуу тэмцдэг Ерөнхий сайд байхыг хүсч байна”. Энэ бол У.Хүрэлсүхийг 2017 оны аравдугаар сарын 4-нд УИХ-ын хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд болгохоор хэлэлцэж байхад, яг санал хураахын өмнө өөрийнх нь хэлсэн үг.
 Үүнийг уншихад ганц өгүүлбэр мэт боловч гүн утга агуулгатай асар том зорилт бүхий зүйл юм санж. Энэ үгийг анх сонссон хэн ч гэсэн, жаахан юм уншдаг л бол “Эдийн засаг ч АНУ юм уу, Хятадын зиндаанд хүрэх юм байна. Ард түмний амьдрал бол Европын Скандинавын орнуудын жишигт ойртож очих нь, юун УИХ-ын гишүүд, төрийн албан хаагчид байтугай улс даяараа бараг гэмт хэрэг гардаггүй, гэм буруутай хэн боловч бараг л тэр өдрөө шоронд очдог, авлигачидтай бол В.Путин, Си Зиньпиний хэмжээнд тэмцдэг хүн гараад ирлээ” гэж бодохоор.
 Үнэндээ тэгж ч бодож байсан...Яг тэр үеийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр чухам л У.Хүрэлсүх гэж нэг “Сэлэм барьсан баастай бурхан гараад ирлээ” гэх нь халгүй бичиж, сурталчилж байлаа.
 Ийм бичвэр, сэтгэгдлийн ихэнх нь яах вэ МАН-ын, У.Хүрэлсүхийн өөрийн нь хөлсний тролл, ерөөлч магтаалчдын үг гэж бодсон ч олон нийт ерөнхийдөө л түүнд найдаж байсан.
“Монгол Улсыг хуульгүй мэт авирлаж байгаа этгээдүүдэд хууль байгаа, төр байгаа, ард түмэн байгаа гэдгийг мэдрүүлэх болно. Би тэдэнтэй засаглахаас эхлээд заамдалцах хүртлээ тэмцэнэ, үзэж тарна. Гэхдээ хуулийн хүрээнд” гэсэн үгийг нь сонсоод бүр ч “За ашгүй, хууль тогтооно гэчхээд хуулийг уландаа гишгэн, дураараа авирладаг энэ УИХ-ын гишүүд, төрийн албан хаагчид, энэ МАН-ынхныг ёстой нэг хашраах нь дээ” гэж бодож дэмжиж байлаа...
 Гэтэл юу болсон бэ... Түүнийг Монгол Улсын Ерөнхий сайд болсноос хойш, УИХ-ын гишүүд, МАН-аас шигшигдэн сонгож тавьсан Төрийн албан хаагчдын гэмт хэргийн үйлдэл нь улам ил цагаан болж, зохион байгуулалттайгаар бүлэглэн хийж байгаа нь өдрөөс өдөрт олон түмэнд тодорхой болсон.
Гэмт хэрэгтнүүд алив гэмт хэргийг үйлдэхдээ аль болох нууцаар хууль сахиулагчдад бүү хэл эгэл олонд мэдэгдэхгүйг хичээдэг. Гэтэл манай МАН-аас сонгогдсон төрийн түшээд л төр, ард түмний хөрөнгийг ил цагаан хулгайлж дээрэмдэн тонодог болсон.
 Үүнийг нь өнөөх “Хуульгүй мэт авирлаж байгаа этгээдүүдэд хууль байгаа, төр байгаа, ард түмэн байгаа гэдгийг мэдрүүлэх” У.Хүрэлсүх маань өөрөө зохион байгуулж, виз зөвшөөрөл өгөн түгээж тараадаг болж таарсан.
 Жижиг дунд үйлдвэр хөгжүүлэх сангийн хөрөнгийг энэ л намын, өөрөөр хэлбэл У.Хүрэлсүхийн өөрийн намаас УИХ-д суусан бараг бүх гишүүд хуваагаад завшсан хэрэг мандав аа. Барагтай хүнийг барьж аваад балбачихдаг, тэгээд ч ийм айхтар үг хэлж байгаа У.Хүрэлсүхийг дээрээ сууж байхад нэг муу банхрын хөшөө барих төдий Б.Батзориг өөрөө дур мэдээд л тэр сангийн хөрөнгийг ингэж түгээсэн гэвэл ёстой худал.
 Нөгөө талд нь ЖДҮ хөгжүүлэх зээлд холбогдсон УИХ, МАН-ын гишүүдийн ихэнх нь жигдхэн 950 сая төгрөг авсныг бодоход У.Хүрэлсүх, Б.Батзориг хоёр бүгдэд нь жигдхэн нэг тэрбум төгрөгийн зээл олгоод, намдаа 50 саяыг нь авч үлдсэн байх гэсэн сэжиг ч байна.
 МАН-ынхны бүлэглэн хуйвалдаж, зохион байгуулалттайгаар ард түмний хөрөнгийг тонон дээрэмдэх гэмт хэрэг зөвхөн үүгээр дуусаагүй. Цааш нь Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас их хэмжээний зээл авдаг хүмүүс нь мөн л У.Хүрэлсүхийн МАН-ынх.
 Нэгэнт бүгдээрээ хуйвалдаж, хамтран үйлдсэн болохоороо У.Хүрэлсүх нь “Зээл авсан гишүүд уучлал гуй” гэсхийгээд намдуухан дуугарсан. Нөгөөдүүл нь “Энэ өөрөө зохион байгуулж тэр зээлийг тараасан юм чинь” гэсэн шиг тоглоом хийж, “би уучлал гуйхгүй” гэж чанга хашхирав.
 Хууль сахиулагчид нь ч хуулиас гадуур аашилж ард түмнээр даажигнан хаана мөнгөтэй хүн, байгууллагад үйлчилдэг болсон нь олон түмний нүдэнд ил байсаар атал ганцхан У.Хүрэлсүхэд л харагдахгүй, өнөө сэлэм эргүүлэгч маань “Нүдэн балай, чихэн дүлий” суусаар.
 Салхитын мөнгөний ордыг гадныханд өгснийхөө төлөө хэдэн арван сая ам.долларын хахууль авсан шүүгчид, 200 ам метр талбайтай байрандаа нууц казино ажиллуулж байсан цагдаагийн хурандаа, барилгын компаниас хэдэн арван байр сууц, харш авлигад нэхсэн цагдаагийн хурандаа нар, намынхан нь энд тэнд зодоон нүдээн хийж, гудамж талбайд бие засч, яам тамгын газрын албан байранд архидаж, нэг нэгнээ хөнөөж байхад У.Хүрэлсүх ёстой юу ч болоогүй юм шиг, өнөө л худал хийрхдэгээрээ улс орон хөгжин цэцэглэж, шинэ шинэ бүтээн байгуулалт хийж байгаа тухай ярин барьж байгаа барилгын давхар бүрийг, тавьж байгаа замын км бүрийг нээн тууз хайчилсаар л үүлэн дээр хөвж явна.
 Ерөнхий сайд болсноосоо хойш яг нэг жилийн дараа 2018 оны арваннэгдүгээр сарын 30-нд өөрийн намын эрхэм гишүүдийн нэг Дарханы Хонгороос гаралтай Д.Хаянхярваа гишүүн түүнийг огцруулахаар УИХ-д асуудал оруулахад У.Хүрэлсүх бас нэгэнтээ мундаг утопи (хий, хоосон) үгээ хэлсэн байдаг.
 Тэрбээр “Надад цаг хугацаа хэрэгтэй байна. Би шударга ёсыг тогтоох, сахилга бат, дэг журмыг бэхжүүлэх, ажлын хариуцлагыг дээшлүүлэхийн тулд боломжтой бүхнийг хийнэ. Улсын эдийн засгийг сайжруулахын төлөө ажиллаж байна.... Хуулийн байгууллагууд улс төрийн зэвсэг болж хувирсан. Хууль хяналтын байгууллага шударга ажиллаж байж нийгэмд шударга ёс тогтоно. Томоохон хэргүүдийн ард бид хамт гарч, буруутай этгээдэд хариуцлага тооцох ёстой. Үүнийг л ард түмэн шаардаж байгаа” гээд “Засгийн газар тогтсон ч эс тогтсон ч У.Хүрэлсүх би шударга бус асуудлын төлөө ясаа цайтал тэмцэнэ. Намайг худалдаж авна гэвэл худлаа. Айлгана гэвэл бүүр худлаа” гэж байлаа.
 Үүнээс хойш нэг жил зургаан сар өнгөрчээ. Томоохон ямар ч хэргийг шийдвэрлэсэнгүй, У.Хүрэлсүхийн яс ч цайсангүй.
Чухам улаан цайм олны нүдэн дээр хүний халаас суйлсан, бусдыг зодож танхайрсан жижиг хэргүүдээр цагдаагийнхан оролдож, мөнгөтэй, баячуулын оролцсон хэргийг “мартаж” өнгөрсөөр байгаа нь өнөөдөр хэнд ч нууц биш. Шударга бус бүхний ард мөнгө байгаа болохоор, МАН-ынхан бүгд тэрбумтан болохоор гэмт хэрэг үйлдээд байгаа УИХ-ын гишүүд, МАН-ын гишүүн төрийн албан хаагчдын үйлдэж байгаа хууль бус бүгд хуулийнханд ч, У.Хүрэлсүхэд ч харагдахгүй өнгөрсөөр.
 Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан гэдэг хүн МАН-ын гишүүн л гэсэн. Ер нь ямар намынх байх нь хамаагүй худал хэлсэн хүнд өдөр бүр л нэг шийдвэр гаргаад түүнийгээ ажил болгох гэж хэдэн арван сая төгрөг зарчхаад долоо хонолгүй түүнийгээ больж байхад Ерөнхий сайд У.Хүрэлсүх бас л таг чиг. Хамгийн сүүлд талбай тойруулан “Ард түмнээ хамгаалж байна” хэмээн баахан дөрвөлжин чулуу хийлгэж тавиад олны шүүмжлэлийн бай болоод тав хоноод буцааж хураав даа.
 Энэ 160 ширхэг чулууг хийлгэхэд С.Амарсайхан ард түмний хөрөнгөнөөс 151 сая төгрөг зарцуулсан атал өнөөдөр хэнд ч хэрэггүй болоод хашаанд хураалттай байна.
Үнэхээр “шударга” Ерөнхий сайд, намын дарга юм бол “Яагаад, хэзээ, хэн санаачилсан, хэн захиалсан, тэр нь хэний компани юм” гээд ёстой толгойг нь хяргамаар. Гэтэл хотынхны мөнгөөр өөрийг нь тэжээж, авлигадаж байгаа хотын мэрийг У.Хүрэлсүх яадаг ч үгүй юм санж. Энэ бол С.Амарсайханы эргэж буцсан үйлдлүүдийн ганцхан жишээ.
Улаанбаатар-Дархан чиглэлийн авто зам ёстой “там зам” болоод байхад У.Хүрэлсүхийн ухархай дахь нүд аниастай л байгаа...
Өнөө хуульгүй мэт аашилдаг улстай ясаа цайтал тэмцэнэ гэсэн үг нь аль хэдийнээ уусаад, сонгуульд яаж ялах вэ гэдэг бодолд дарагдчихсан хэрэг.
Ердөө өнгөрсөн намардаа, Улсын Онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан дээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх мөн л “Ирэх жил (2020 онд) мах, гурилын үнэ тэнгэрт хадвал Ч.Улаан сайд та толгойгоороо хариуцна шүү” гэж том дуугарч байсан. Өнөөдөр нэг кг махны үнэ 13000 төгрөг болоод, гурилын үнэ эрс нэмэгдчихээд байхад ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан гэдэг өвгөн толгойтойгоо л байна...Толгойгоороо хариуцна гэдэг нь юу ч гэсэн үг юм, “толгойг нь авна” гэсэн үг юм уу, хэн мэдлээ. Юутай ч У.Хүрэлсүх энэ өвгөнд хариуцлага тооцоогүй л байна...
Тэр бас хоёр жилийн өмнө Ерөнхий сайд болох гэж УИХ дахь намынхнаа тойглон “Би зорьсноо хийж, хэлснээ хэрэгжүүлдэг Ерөнхий сайд байхыг хүсч байна” гэж байж.
Энэ гурван ч санаа агуулсан богино өгүүлбэрээс хоёрыг нь биелсэн гэж олон түмэн дүгнэх байх. “Зорьсноо хийж” гэдэг нь гурван жил Ерөнхий сайдын суудалд сууж, өөрийн намын 65 хүнтэй УИХ-ыг хурууны үзүүрээр хөдөлгөн улс эх орны эрх ашгаас илүүтэй намынхаа, өөрсдийнхөө эрх ашгийн төлөө шийдвэр гаргуулж, ард түмний хөрөнгөнөөс бүлэглэн хулгайлах замаар намаа хөлжүүлэх зорилгоо хийж хэрэгжүүлж.
 Нөгөө нэг нь У.Хүрэлсүх зүгээр л ийм мундаг Ерөнхий сайд байхыг хүсч байсан юм байна. Хүсэл бүхэн биелдэггүй, хүн хүслээ заавал биелүүлэх албагүй гэдэг чухам энэ. Тэгээд ч өнгөрсөн 100 жилд, ялангуяа сүүлийн 30 жилд, 2016 оноос хойш ямагт худал хэлж, ард түмнийг хууран мэхэлж байгаа энэ намын дарга У.Хүрэлсүх бас худалч байхаас яах вэ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com