Уншиж байна...
 
ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
14 хоногт Монгол контент бүтээчхээрэй

М.Содон-Эрдэнэ

 Үндэсний бүтээлээ дэмжиж, урамшуулж, тэр чиглэлээр уралдаан явуулна гэсэн Ерөнхий сайдын мэдэгдлийн гарчгийг нь уншаад алга ташигчид аа, тогтоод нэг анзаараарай. Яг хэрхэн, яаж дэмжих нь тодорхойгүй уриалга нь цаасан дээр үлдэж, салбарын бэрхшээл саадтайгаа хоцрох вий дээ. Цагаан сараар монгол контент хүргэ гэсэн сүртэй мэдэгдэл нийтэд ч таалагдана л даа. Гэхдээ агуулга сайтай уран бүтээл нь нэг далайлтаар хийгддэггүйг мэддэг нөхөр үү, үл мэдэх үү.
 Мэдрэмжтэй, сэтгэлтэй уран бүтээлчид минь тэгээд 14 хоногт багтааж судалгаа хийж, төлөвлөөд, нөгөөхөө хөгжүүлээд нэвтрүүлгээ гаргачих байх л даа. Тэгээд гарсан нэвтрүүлгийг нь бид үзээд соён гэгээрээд талархчихна аа бас. Үгүй мөн, дуулиантай хүн шүү. Эмзэг сэдэв нь үнэн. Үүнийг анхаарах учиртай нь ч маргаангүй. Дэргэдээ соёл урлагийн зөвлөл байгуулсан нь ч сайн байна.
Үнэхээр л Цагаан сараар монгол контент үзүүлье гэж бодсон юм бол жилийн өмнө энэ уралдаанаа зарлаж болохгүй байсан уу. Сонгуулийн жил болоод ч тэр үү, хэнд таалагдсан үг хэлэхээ бодож ядаж, “хямсганахдаа” бүхэл бүтэн салбарын эмзэг цэг дээр тоглолт хийх хэрэггүй.


 Ийм богино хугацаанд хүүхдэд зориулсан контент хийхийн тулд телевизийн дарга нар уран бүтээлчдэдээ үүрэг өгнө, тэд нь санаанд орсноо л нийлүүлнэ. Шууд л зураад гаргачих уу, зулгуйдаад даргад таалагдах уу?
 Хүүхэд ч тоож үзэхгүй юм гарах вий. Одоогийн хүүхдүүд гурав, дөрвөн хэмжээст дүрслэл, бодит мэт VR ярьж байгаа. Үзэж байгаа гадаад контент нь ч гэсэн тийм хэмжээнд хүрчихсэн. Сүүлийн хэдэн жил сэтгэл зүтгэлээрээ тэмүүлэн, хэд хэдэн баг брэнд болгох зорилготой монгол контент бүтээсэн. Эхнээсээ багачууд хүүхэлдэйг нь тэвэрч, дууг нь сонсч, номыг нь уншиж л сууна. Гэхдээ ийм хэмжээний төсөл 14 хоногт лав бүтээгүй. Судалгаа, тооцоотой дуугарахгүй бол сүүлд нь уран бүтээлчид чадваргүй нэр зүүгээд, дарга цацсан мөнгөн дүнгээ хэлж сүржигнээд, түмнийг загнах вий дээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com