Уншиж байна...
 
ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
2020 онд дахин төлөвлөлтөд орох гэр хорооллын 13 БАЙРШИЛ

 Хот байгуулалт, хөгжлийн газраас (ХБХГ) Барилгын загвар зураг батлуулах, тавигдах шаардлага, түр хашааны стандарт болон гэр хорооллын дахин төлөвлөлтийн талаар өнөөдөр мэдээлэл хийсэн юм.

Энэ үеэр нийслэлийн 13 байршилд гэр хорооллын дахин төлөвлөлтөд оруулах тухай ХБХГ-ын Хэвлэл мэдээлэл, гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн Г.Мөнхтуул хэлэв.

Тэрбээр хэлэхдээ “Хот байгуулалтын хөгжлийн газраас 2020 онд ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг дахин барилгажуулах болоод гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах гэсэн хоёр томоохон төсөл дээр анхаарч ажиллана.

Үүнтэй холбоотойгоор энэ сарын 20-ныг хүртэл төсөл хэрэгжүүлэгч нэгжийг сонгон шалгаруулалтыг зарласан.

Ашиглалтын шаардлага хангахгүй барилгуудыг дахин төлөвлөх төсөл дээр ирэх долоо хоногт сонгох шалгаруулалт нь явагдаж эхэлнэ.

Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт 9, Сонгинохайрхан дүүрэгт 2, Чингэлтэй дүүрэгт 2 гээд нийт 13 байршилд гэр хорооллын дахин төлөвлөлт явагдах бөгөөд энэхүү төслийг хэрэгжүүлэх аж ахуйн нэгжийн сонгон шалгаруулалт явуулж байна" гэсэн юм.

Улсын байцаагчийн дүгнэлтээр нийслэлийн хэмжээнд ашиглалтын шаардлага хангахгүй нийт 106 барилга байгууламж байгаа аж.

2020 ОНД ДАХИН ТӨЛӨВЛӨЛТӨД ОРОХ ГЭР ХОРООЛЛЫН БАЙРШЛУУД

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com