Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Коронавирусийн нууц үе 24 хоног байж болзошгүйг тогтоолоо

БНХАУ-ын анагаахын судлаачид шинэ төрлийн коронавирусийн нууц үе таамаглаж байснаас 10 хоногоор удаан буюу 24 хоног байж болзошгүйг тогтоожээ. Тус судалгааг 2003 онд SARS коронавирусийг илрүүлж байсан доктор Жун Наншань тэргүүтэй эрдэмтэд хийсэн байна.

Үүнээс өмнө эрүүл мэндийн байгууллагууд MERS коронаврусд үндэслэн шинэ төрлийн коронавирусийн нууц үе дээд тал нь 14 хоног үргэлжлэнэ гэж анхааруулж байсан юм. Үүний дагуу халдварын эрсдэлтэй хүмүүсийг 14 хоног тусгаарлаж байсан билээ.

Судлаачид Хятадад байрлах 522 эмнэлгийн 1099 өвчтөний мэдээлэлд тулгуурлан энэхүү судалгааг гаргажээ.

Мөн тэдний тооцоолсноор халдвар авсан хүмүүсийн ердөө 1.18 хувь нь л зэрлэг амьтнаас халдварласан аж. Дийлэнх тохиолдолд халдварын голомт болох Ухань хотоос ирсэн хүмүүсээс халдвар тархсан байна.

Судалгаанд оролцогчдын 80 хувьд нь лимфопени бий болсон бөгөөд энэ нь хүний дархлааны эсийг бууруулж, ханиад томуу тусгахад хүргэдэг үйл явц аж. Ханиад томуугаар өвчлөөд эдгэсний дараа лимфопени өөрөө аажмаар намждаг байна. Гэвч коронавирусийн халдвар авч, лимфопени бий болсон 55 өвчтөнийг эрчимт эмчилгээний тасагт оруулан эмчилж байх үед 15 нь уушгины хатгалгаа өвчнөөр нас барсан юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com