Уншиж байна...
 
Монгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний нөөц 5-6 сар байна

 Коронавирусийн халдварын эрсдэлтэй байгаа энэ үед стратегийн хүнсний нөөц дотоодын 5-6 сарын хэрэгцээг бүрэн хангах хэмжээнд байгааг Монголбанк болон гаалийн мэдээллээс харж болохоор байна. Тухайлбал, дотоодоосоо хангадаг гурилын агуулахад байгаа нөөц 158 хоногийн хэрэгцээг хангахаар байгаа аж. Мөн нэгдүгээр сард 330 мянга орчим ам.долларын дээд гурилыг Итали, Казахстан улсаас импортолжээ. Мөн 190.8 мянган тонн төмс хураасан нь дотоодын хэрэгцээнээс давж, 120 хувьд хүрсэн байна.
Манжин, лууван дотоодын хэрэгцээг бүрэн хангахаар байгаа бол бусад хүнсний ногоо 40 орчим хувьтай байгаа юм байна. Харин гадаадын зах зээлээс 100 хувь хамааралтай байдаг элсэн чихрийн импорт нэгдүгээр сард өмнөх оны мөн үеэсээ 18 хувиар өсөж, 2.7 сая ам.доллар хүрсэн байгааг гаалийн статистикаас харж болохоор байна. Түүнчлэн цагаан будааны импорт мөн сард өмнөх оны мөн үеийнхээс 16 хувиар өсөж, 975 сая ам.доллар давсан. Улс орноор нь задлаад харвал Вьетнамаас хамгийн өндөр буюу 37, БНХАУ-аас 35.2 хувийг нь импортолжээ. Гэвч цагаан будааг Зүүн өмнөд Азийн улсуудаас БНХАУ-аар дамжуулан тээвэрлэдэг учир тасалдах магадлалтайг Гаалийн ерөнхий газар мэдээлж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com