Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Цагаан сар тэмдэглэхгүй байх Ерөнхийлөгчийн ЗАРЛИГИЙН төслийг Засгийн газар ДЭМЖЛЭЭ

 Ерөнхийлөгч Х.Баттулга цагаан сар болон коронавирусийн халдвартай холбоотой асуудлаар Зарлиг гаргахаар Засгийн газрын санал авахаар төслөө хүргүүлжээ.

Засгийн газар өнөөдрийн ээлжит хуралдаанаараа энэ асуудлыг хэлэлцэн, Ерөнхийлөгчийн Зарлигийг дэмжих нь зүйтэй гэж үзсэн байна. Гэхдээ энэ нь сар шинийн баярыг тэмдэглэхгүй гэсэн үг биш бөгөөд олны хөдөлгөөнийг хориглохын тулд ОНЦ БАЙДАЛ зарлах хуулийн зохицуулалттай юм байна. 

Энэ асуудлаар Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг мэдээлэл өглөө. 

Тэрбээр, Засгийн газар короновирустэй холбоотой асуудлаар хурал бүр дээрээ онцгойлон ярьж байгаа. Засгийн газраас Цагаан сарыг шууд хорих хуулийн зохицуулалт хүндрэлтэй бөгөөд хэцүү. Онцгой байдлын тухай хуулиар Ерөнхийлөгч онц байдал зарлаж, УИХ-ын чуулганаар 3 хоногт хэлэлцэж олны хөл хорио тогтоох замаар Цагаан сар буюу уламжлалт баярын хөл хөдөлгөөнийг цагдаа, цэргийн хатуу хяналтаар зогсоох л боломжтой. 

Энэ бол шийдэл биш. Иймд Засгийн газар, Улсын онцгой комиссоос бөхийн барилдаан, төрийн золголт, нутгийн зөвлөлүүдийн, байгууллагуудын гээд өргөн цар хүрээнд тэмдэглэхгүй байх шийдвэрүүдийг гаргасан. Харин иргэддээ зөвхөн гэр бүлийн хүрээндээ аль болох цомхон тэмдэглэх, айл хэсэхгүй байж, өөрийгөө болон бусдынхаа аюулгүй байдлыг хамгаалахыг Засгийн газрын зүгээс урьдчилан сэргийлэхэд уриалсаар байна. Жич: Засгийн газрын хуралдаан 08:00 цагаас хойш үргэлжилж байна. Өвчлөлөөс урьдчилан сэргийлэх хүрээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг тогтоох тухай хэлэлцэх гэж байна. Харин Цагаан сарын амралтын өдрүүдийг ажлын өдөр болгох тухай хэлэлцээгүй, ийм санал огт гаргаагүй болно. Хөдөлмөрийн тухай хуулиараа Засгийн газарт ийм эрх байхгүй гэв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com