Уншиж байна...
 
Гуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байна
Салхитын мөнгөний ордтой холбогдсон шүүгчдийн шүүх хурлыг нээлттэй явуулахыг шаардав

 Монголын хүний төлөө нам, Монгол консерватив нам зэрэг нам холбоодоос өнөөдөр нийгмийн сүлжээнд тархаад буй УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн бичлэг болон Салхитын мөнгөний ордтой холбогдсон шүүгчдийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Монголын хүний төлөө намын дарга Х.Бат-Ялалт "УИХ-ын гишүүн, ШИНЭ намын дарга Ж.Батзандан тодорхой этгээдүүдтэй ярилцаж байгаа бичлэг тарсан. Хэн цацсан нь үл мэдэгдэх энэхүү бичлэгийн асуудлаар Засгийн газар, Тагнуулын ерөнхий газар зэрэг хууль хяналтын байгууллагад шаардлага хүргүүлнэ.

Уг шаардлагаараа хэн нэгнийг буруутгах гээгүй бөгөөд Монгол Улсын иргэн, УИХ-ын гишүүний халдашгүй дархан байх эрх, хуульд заасан үндэслэл журмаас гадуур мөрдөж мөшгих, чагнах, тагнахыг хориглосон хуулийн заалт яагаад мөрдөгдөхгүй байгааг тодруулна.

Түүнчлэн тэрхүү бичлэгт яригдсан байгаа зүйл нь ямар цаг хугацаанд хамаарагдах талаар тодруулахыг шаардаж байгаа" гэв. 

Мөн УИХ-ын сонгууль дөхөж байгаа энэ үед хувь хүний нууцад халдах, эрх мэдэл бүхий төрийн албан хаагчдын элдэв бичлэг, эвлүүлэг их цацах гэх мэт нийгэмд эмх замбараагүй байдал үүсэх нөхцөл байдал бий болоод байгаа учраас хууль хяналтын байгууллага анхаарах ёстой гэдгийг тэд онцолсон юм.

Салхитын мөнгөний ордтой холбогдсон нэр бүхий шүүгчдийн эрүүгийн хэргийн шүүх хурал хоёрдугаар сарын 21-ний өдөр товлогдсон аж. Түүнтэй холбоотойгоор Монголын консерватив намын дарга Н.Дашдаваа "Салхитын мөнгөний ордтой холбоотойгоор шүүгч нар шүүгчээ шүүх хурал болох гэж байна. Энэхүү шүүх хурлыг нээлттэй явуулахаар Улсын Дээд шүүхийн Тамгын газарт хүсэлт хүргүүлэх байр суурьтай байгаа.

Нээлттэй явуулснаар бодит байдлыг иргэдэд ойлгуулах, гэмт хэргийн шинж чанартай үйл явдлыг бодит мэдээллийг өгөх нөхцөл хангагдана гэж үзэж байна" хэмээлээ. 

Түүнчлэн Монголын хүний төлөө намын дарга Х.Бат-Ялалт "Монголын шүүхийн байгууллагаар жилдээ 100,000 орчим хэрэг шийдэгддэг. Хүний хувь заяаг эцэслэн шийддэг хууль хяналтын байгууллага, шүүгчдэд итгэх эсэх асуудлыг шийдэх гэж байгаа учраас шүүх хурлыг нээлттэй явуулахыг шаардаж, холбогдох газарт нь шаардлага хүргүүлж байгаа" гэв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com