Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
МАН засаглахад заавал нэг банк дампуурдаг...

Т.ТЭНГИС

 Тэд Капиталаас өмнө Хадгаламж банкийг тавиад туучхаж билээ. Ер нь бол дээрэмдчихсэн юм. Тухайн үеийн НАМЗХ-ны залуучууд, өдгөөгийн УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар энэ хэрэгт нэр холбогдож, “Бүгд найрамдах”-аа уншуулж явсан түүхтэй. МАН-ын лидерүүд хэдэн “бацаан” өөрсдөд нь мэдэгдэлгүйгээр, хамгийн гол нь хувь өгөлгүйгээр бүхэл бүтэн банк тоночихсонд нь ихэд хилэгнэж, анхан шатны шүүхээс У.Хүрэлсүх нарт ял оноож байв. Гэвч удалгүй хэрэг нь хэрэгсэхгүй болсон. Бодвол ах нараа аргадаж, ахиухан барьц бариа биз. Хадгаламж банкнаас 14 тэрбум төгрөг хулгайлсан хэрэгт Чимидцэрэн гэх нягтлан залуу найман жилийн ял аваад л өнгөрсөн. Улс мөнгө ч үгүй, банк ч үгүй хоцорсон доо.

 Өнөөдөр энэ түүх Капиталын дампуурлаар давтагдаж байна. Харин нөгөө бацаанууд эрийн цээнд хүрч албан тушаал нь ч томорчихсон учраас намынхаа гишүүн “Капиталын” гэгдэх Б.Ундармааг хэргээс сугалж үлдээгээд зүв зүгээр явж байсан хоёр хүнийг чирч авчраад хэрэг тохох гээд үзэж тарж байна. Ойрд АТГ-ынхан ийм сэргэлэн цовоо эрч хүчтэй ажиллаж байхыг харсангүй. Спорт загасчлалын түвшинд загас, жараахай мэтхэнийг шоглож суудаг тэдэнд томхон тул барьсан мэтээр өөрсдийгөө пи ар-дах боломж гарч ирсэнд магнай хагартал баярлаж байгаа сурагтай.
Сталины хэлсэнчлэн “Зүйл анги нь байхад эзэн нь олдоно” гэх зарчмаар ажиллаж байгаа тэд хэд хэдэн ноцтой алдаа гаргаж эхлэв. Жишээлбэл, 2012-2016 онд НДЕГ-ын даргаар ажиллаж байсан Ц.Уртнасан энэ дөрвөн жилд Нийгмийн даатгалын санг түүхэндээ байгаагүй их буюу 268 тэрбум төгрөгийн хүүгийн ашиг ажилуулсныг баривчилсан хойноо л мэджээ. Уг нь Нийгмийн даатгаын сангийн 238 тэрбум төгрөгийг Капитал банкинд тавиад туучихсан хүмүүсийг барьж хорих үүрэг авсан хүмүүсийг андуураад 268 тэрбум төгрөг олж ирсэн хүнийг нь барьчхав. Бантаж, ичсэндээ заавал 30 хоног хорьж шалгана хэмээн гүрийх нь тэр.

 Үүнээс гадна 2013 онд Капитал банктай гэрээ байгуулж, НДС-гийн хөрөнгийг байршуулсан гэдэг үндэслэлээр Ц.Уртнасан, Д.Чулуунчимэг нарыг буруутгаж байгаа бололтой. Ингэхдээ тухайн үеийн Сангийн хуйн сайд Ч.Улаан, Хууль зүйн сайд Ц.Нямдорж нарыг хамтад нь хэрэгт татахаа мартчихаж. Учир нь, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн хамтын шийдвэрээр банкуудад хэдэн төгрөг хадгалуулахыг шийддэгийг АТГ-ынхан мэддэггүй бололтой юм. Ер нь бол 1995 оноос хойш НДС-гийн хөрөнгийг банкуудад байршуулж мөнгө хүүлж ирснийг, 2000-аад оноос хойш Капитал банкинд НДС-гийн мөнгө байршиж эхэлснийг, үе үеийн НДЕГ-ын дарга, Нийгмийн хамгаалал, Хууль зүй, Сангийн сайд нарын хамтын шийдвэрээр эл асуудлыг шийдэж ирснийг одоо л ойлгох гээд байх шиг.

 Тэрчлэн 2013 онд Ц.Уртнасан нарын байгуулсан гэрээ 2017 оноор дуусгавар болж өдгөөгийн Нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, сайд асан Н.Номтойбаяр, мөнөөх л Хууль зүйн сайдаа хийсээр буй Ц.Нямдорж, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, НДЕГ-ын дарга Зоригт, ЭМНДГ-ын дарга Зоригт нар тэрхүү гэрээг шинэчлэн байгуулах хамтын шийдвэр гаргаснаас үүдэлтэйгээр Капитал банкинд 238 тэрбум төгрөг тавиад туучихсаныг ойлгож эхэлсэн гэж найдъя.

 Олон улсын эрх зүйн талаас нь харж үзсэн ч үйлчлэх хугацаа нь дууссан гэрээг шинээр сунгана гэдэг шинээр гэрээ баталсанд тооцогддог зүйл. Тийм учраас хариуцлага нь Ц.Уртнасан нарын хугацаа нь дууссан цөөн хэдэн гэрээг сунгаж, шинээр ихэнх гэрээг нь байгуулсан хүмүүс буюу 2016 оноос хойш энэ салбарыг удирдаж байгаа хүмүүст хамааралтай. Өөрөөр хэлбэл, 2012-2016 онд ажиллаж байсан хүмүүсийн хийсэн гэрээ үүргээ гүйцэтгэж, улсад 268 тэрбум төгрөгийн ашиг өгч, тэр хугацаанд мөнгийг нь хадгалж байсан банкуудаас нэг нь ч дампуурсангүй.
Энэ хэрэгт С.Чинзориг, Ц.Нямдорж нараас гадна заавал ч үгүй хамжигчаар татагдах ёстой нэг субъект бол Монголбанк. Түүний удирдлага асан Н.Баяртсайхан. Учир нь, Монголбанкнаас Капитал банкны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийн тайланг хийж, НДЕГ, ЭМДЕГ-т ирүүлэх ёстой. Энэ үүргээ хангалттай биелүүлж чадсан уу, үгүй юу гэдгийг шалгах ёстой. 2018 оныг хүртэл Монголбанкнаас Капитал банкийг “Ямар ч асуудалгүй. Цэвэр” хэмээн мэдэгдсээр байсан нь хардаж болох хамгийн том шалтгаан. Хэрэв Монголбанк ажлаа сайн хийсэн бол 2017 онд л Капиталын асуудал эвгүйтэж байгааг илрүүлээд анхны шаардлагаар НДС-гийн хөрөнгийг татаж авч болох байв. Харамсалтай нь, Монголбанкны удирдлага, НДЕГ, ЭМДЕГ-ын дарга нар, салбарын сайд нь ч хуулиар хүлээсэн энэхүү үүргээ биелүүлсэнгүй.

 Үүгээр зогсохгүй НДС-гийн 104 тэрбум төгрөгийн 54 тэрбумыг нь хадгаламж хэлбэрээр бус харилцах дээр сул байлгаж, олж болох олон тэрбум төгрөгийн хүүгийн ашгийг Капитал банкинд тавиад өгчихсөн байна. Нийт дүнгээр нь харвал 335.3 тэрбум төгрөгийг хадгаламж, 358.8 тэрбум төгрөгийн харилцах дансанд сул хаяжээ. Ийм их хэмжээний мөнгийг харилцах дансанд байлгах ямар ч шаардлагагүй. Хуульд заасан ёсоор тэтгэвэр, тэтгэмж тавихад зориулсан 100 орчим тэрбум төгрөгийг банкуудын харилцах дансанд үлдээж, бусдыг нь хадгаламж хэлбэрээр байршуулж, НДС-гийн хөрөнгийг арвижуулах үүрэгтэй юм. Эс үйлдэл гэж хэлж болох энэ шалтгаанаар л С.Чинзориг, Алтанхуяг, Зоригт нарыг улсад их хэмжээний хохирол учруулсан гэдгээр яллахад хангалттай. Тэд Ц.Уртнасан шиг ажилласан бол 268 тэрбумаас ч илүү орлогыг олж болох байв. Зориуд санаатайгаар улсыг хохироосон энэ үйлдэлд нь хариуцлага заавал тооцох ёстой. Тэгэхээр С.Чинзориг нар Капитал банкинд НДС-гийн 238 тэрбум төгрөгийг алдаад зогсохгүй, олж болох их хэмжээний ашгаа ч тавиад туусан байгаа юм.

 Өнөөдөр ийм хүмүүсийн толгойг илээд ажлаа хийсэн шиг хийсэн хүмүүсийг буруутгаж байгаа нь увайгүй гэхэд дэндүү увайгүй бөгөөд 1937 оны хэлмэгдүүлэлтээс дутахгүй улстөрийн хэлмэгдүүлэлт юм. Ц.Уртнасан нар хэзээ нэгэн цагт цагаадах нь тодорхой шиг хэргийн эзэд нэг л өдөр ял шийтгэлээ хүлээж, улстөрийн хэлмэгдүүлэлтэд оролцсон хууль хяналтынхан ч зохих шийтгэлээ хүлээх нь ойлгомжтой билээ.

эх сурвалж : "Ардчилал таймс" сонин 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com