Уншиж байна...
 
Р.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байнаН.Өнөрцэцэгийг ч дарамталж дөнгөсөн У.Хүрэлсүх ардчиллыг залгихаар улайрч эхэллээЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭ
"Цахим орчинд худал мэдээлэл тараасан иргэдэд хуулийн арга хэмжээ авна"

 Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан өнөөдөр НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар, Агаарын бохирдолтой тэмцэх газрын ахлах мэргэжилтэн Г.Даваажаргал, НЭМГ-ын ахлах мэргэжилтэн Б.Баатарсүх нар мэдээлэл хийлээ.

 Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд Яаралтай түргэн тусламжийн төвд нийт найман өрхөөс дуудлага ирж, эмнэлгийн тусламж үйлчилгээг авсан байна. Угаарын хийнд хөнгөн хэлбэрээр хордлоо гэх дуудлагын дагуу мэргэжлийн байгууллагынхан очиж шалгалт хийхэд яндангийн сойлтоо хаасан, зуух ханан пийшингийн холбоос засвартай, битүүмжлэл муу, яндангаа хөөлөөгүй, үнс дүүрсэн зэрэг иргэдийн өөрсдийн аюулгүй байдлаа хангаагүй байдлаас үүдэж угаарын хийнд хордох шалтгаан болж байгааг НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй хэллээ.

 Тэрбээр “Өчигдөр нийгмийн сүлжээгээр нэр бүхий эмэгтэй төрийн гурван өндөрлөгийн өгсөн үүргийн дагуу нийслэлийн Онцгой комисс маш нууцаар хуралдаж дайн бүхий байдалд шилжиж байна зах худалдааны төвүүд хаагдах учраас хоёр гурван сарын хүнсний хэрэглээг авч нөөцлөөрөй, Хөвсгөл аймагт коронавирусийн тохиолдол илэрсэн нь батлагдсан байна гэх зэрэг худал мэдээллийг цацсан.

Монгол Улсын ерөнхийлөгч болзошгүй гамшаас урьдчилан сэргийлэх зорилгоор цагаан сарыг тэмдэглэхгүй байх зарлиг гаргасан. Энэ хүрээнд нийслэлийн Онцгой комисс нээлттэй хуралдаж эрсдлийг бууруулах төлөвлөгөөг ярилцаж хуралдсан. Онц байдал зарлаагүй, гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж ажиллаж байгааг дайн байлдаантай холбож иргэдэд буруу ташаа мэдээлэл өгч байна. Өндөржүүлсэн бэлэн байдал бол тусгай горимд шилжиж ажиллахыг хэлж байгаа учраас ард иргэд айж сандрах хэрэггүй” гэв. Мөн НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар болзошгүй гамшгийн үед түр цугларах, газрын байршлын тоог нэмж 193 болгосон. Энд зөвхөн дадлага сургуулилт хийгдэх болно гэдгийг нэмж тайлбарласан юм.

Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллаж байгаа. Өнгөрсөн өдрүүдэд автотээврийн шалган нэвтрүүлэх товчоодуудад 175 кг түүхий нүүрс тээвэрлэж явсан зөрчлийг илэрүүлж холбогдох арга хэмжээг авч ажилласан талаар  нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил мэдээллээ. Агаарын бохирдлын хувьд өнгөрсөн оны мөн энэ үетэй харьцуулахад 55 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Нийслэлийн ЭМГ-ын ахлах мэргэжилтэн Б.Баатарсүх

 “Шинэ коронавирус өвчлөлд сүүлийн 24 цагийн дотор шинэ тохиолдол бүртгэгдсэн улс орон алга. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад короновирусийн халдварын тохиолдол бүртгэгдээгүйг албан ёсоор мэдэгдье. Гадаад улс орноор дамжин орж ирсэн иргэдийн ХӨСҮТ-д тусгаарлаж тандалт судалгаа хийж байгаа. Шинжилгээний хариу эхнээсээ гарч байгаа иргэдийн биеийн байдал хэвийн” хэмээн хэллээ.

Цахим орчинд худал мэдээлэл тарааж нийгэмд эмх замбараагүй байдал үүсгэхээс сэргийлж хэвлэл мэдээллийн байгууллагууд эх сурвалжтай, бодитой мэдээллийг олон нийтэд хүргэхийг НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар уриаллаа.

Тэрбээр “Нийслэлийн Онцгой комисс нууцаар хуралдсан гэх асуудлаар сэтгүүлчид хандаж байна. Хуралдааны талаар нийслэлийн мэдээ пэйж хуудсаар шууд мэдээлсэн та бүхэн үзэж болно. Цаашид худал мэдээ мэдээлэл тарааж, нийгэмд зориуд эмх замбараагүй байдал үүсгэсэн иргэдэд Зөрчлийн хуулиар холбогдох арга хэмжээ авахыг сануулж байна. Нийслэлийн удирдлагуудын зүгээс бүх мэдээллийг нээлттэй өгнө” гэлээ. 

Түүнчлэн шинэ төрлийн вирусийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд иргэдийн хувийн ариун цэврийг сайтар хангаж, нийтийн эзэмшлийн гудамж талбайд болон олон нийтийн дунд нус цэрээ хаяж, ил задгай бие засахгүй байхыг албаныхан уриаллаа.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
4 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com