Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
"Мянга мянган хятад иргэн Монголын ард түмэнд талархлаа илэрхийлж байна"

БНХАУ-д төгсөгчдийн нэгдсэн холбоо болон Ухань хотод төгсөгчдийн холбооноос шинэ коронавиусийн дэгдэлт гарсан Ухань хотын эмнэлэгт өнөөдөр 22 сая төгрөгийг хандивлаж, өнөөдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд хүлээлгэн өглөө.

Тэд нэгдүгээр сарын 23-наас эхлэн "Мөнхийн хөрш, Энхийн тусламж" аян өрнүүлсэн бөгөөд 3,000 гаруй хүн хандив өгчээ.

БНХАУ-д Төгсөгчдийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч Б.Артур

 “2016 оноос хойш Монгол Улсын 10 мянга гаруй иргэн БНХАУ-д их, дээд сургуульд суралцан төгсөж, өдгөө улс эх орныхоо бүхий л салбарт ажиллаж байна.

Өнгөрсөн хугацаанд БНХАУ-д төгсөгчид бид хоёр орны найрамдал нөхөрлөлийн гүүр болсоор ирсэн билээ.

БНХАУ-д шинэ коронавирусийн халдвар дэгдсэн гэх мэдээг бид авсан даруйдаа холбооноос "Мөнхийн хөрш, Энхийн тусламж" сайн үйлсийн аяныг зохион байгуулсан. Үүнд 3,000 гаруй төгсөгч болон суралцагчид чин сэтгэлээсээ оролцож, тусламжийн гараа сунгасныг дуулгахад таатай байна.

Залуус бидний халуун сэтгэлээс цугласан 22 сая төгрөгийг Ухань хотын эмнэлэгт Элчин сайдын яамаар дамжуулан хандивлаж байна.

БНХАУ-д их сургуульд элсэж, эрдмийн их далайд аялахдаа олон найз нөхөдтэй болж, амьдралын гараагаа эхэлж байсан залуус бид найрсаг хөдөлмөрч Хятадын ард түмэн, найз нөхөдтэйгөө энэхүү хүнд өвчнийг даван туулахад нь хамт байх болно.

Түүнчлэн биднээс гадна өөр олон хүн Хятадын ард түмнийг дэмжиж байгаагаа илэрхийлэн хандивын аян зохион байгуулсаар байна. Энэ нь хоёр орны харилцаа өндөр түвшинд хөгжсөнийг илтгэж байна” гэв.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чай Вэньруй

 “Өнөөдөр "Мөнхийн хөрш, Энхийн тусламж" хандивын аяныг зохион байгуулж байгаад би Хятадын иргэдийн өмнөөс болон Элчин сайдын яамны хамт олны нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархлаа илэрхийлж байна.

Зовох цагт нөхрийн чанар танигдана гэгчээр Хятадын ард түмнийг зовох энэ цагт Монгол Улсын төр засаг, олон нийтийн байгууллага, хувь хүмүүс бидэнтэй эв санаа нэгдэн бидэнд бодит тусламж үзүүлсээр байна. Энэ нь бидний сэтгэлийг маш их хөдөлгөж байна.

Та бүхний найрсаг нөхөрлөлийг манай Элчин сайдын яам цаг тухайд нь Хятадын ард түмэнд мэдээлсээр байна. Үүнд Хятадын ард түмэн маш их талархаж хүлээн авч байна.

Сүүлийн үед сошиал орчинд мянга мянган хятад иргэн Монголын ард түмэнд талархлаа илэрхийлж, сэтгэгдэл үлдээжээ. Тэд "Монгол Улсад энэ өвчний нэг ч тохиолдол битгий гараасай" гэж залбирч, хүссэн постууд оруулж байна.

Мөн Бээжинд сурдаг 10 настай монгол охин өөрийн халаасны мөнгө болон 999 юанийг гурван хотод тэгшилж хандивлажээ. Энэ мэдээ Хятад улс даяар цацагдаж, хятад улс даяар сайшаагдаж байна.

Хятад Монгол хоорондын найрамдлын харилцаа маш өндөр түвшинд хүрснийг харуулж байна. Мөн энэ үйл явдал цаашид биднийг боловсролын салбар дахь хамтын ажиллагаагаа улам их бэхжүүлэхийг зоригжуулж байна. Та бүхэнд дахин талархлаа илэрхийлье” гэв

Уханьд төгсөгчдийн холбооны дэд тэргүүн Т.Бадрах-Ерөөл "Уханьд төгсөгчдийн холбооноос санаачлан БНХАУ-д төгсөгчдийн нэгдсэн холбооны дэмжлэгтэйгээр зохион байгуулж байгаа "Мөнхийн хөрш, Энхийн тусламж" аянаас цугласан сэтгэлийн хандивыг энэ өдөр гардуулж байгаадаа баяртай байна. Бидний сурч, амьдарч байсан Ухань хот цаашид гялалзаж, дэлхийд тэргүүлэгч хотын нэг болно гэдэгт итгэлтэй байна" гэсэн юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com