Уншиж байна...
 
Монгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
МҮХАҮТ давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ олгож байна

Шинэ коронавирусийн тархалтаас үүдэлтэй хорио цээрийн энэхүү онцгой нөхцөлд МҮХАҮТ нийгмийн хариуцлагын хүрээнд бизнес эрхлэгчдээ дэмжих зорилгоор эл шийдвэрийг гаргажээ. Тодруулбал, 2020 оны гууравдугаар сарын 2-н хүртэл Давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээний хураамжийн үнийг чөлөөлж, зөвхөн судалгааны хөлсийг авахаар болсон байна.

Учир нь нийгэмд үүсээд буй энэхүү нөхцөл байдлаас шалтгаалан бизнес эрхлэгчдэд багагүй хохирол үүсэж, гэрээний үүргээ биелүүлж чадахгүй эрсдэлд орох өндөр магадлалтай байгаа тул бизнес эрхлэгчид МҮХАҮТ-д хандан Давагдашгүй хүчин зүйлийг тодорхойлуулж, бизнесээ хамгаалах боломжтой аж.

Давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ гэдэг нь өөрөөс хамаараагүй нөхцөл байдлын улмаас гэрээгээ зөрчих, нэмэлт торгууль, хүү, алданги төлөх зэрэг тооцоолоогүй эрсдлээс хамгаалдаг, дэлхийн олон оронд хүчинтэй эрх зүйн баримт бичиг юм байна.

Уг гэрчилгээ нь ердийн нөхцөлд 550 мянга, яаралтай буюу долоо хоногт гаргуулахад нэг сая төгрөг байдаг бол гуравдугаар сарын 2-ныг хүртэл компаниуд зөвхөн баримт материал судалгааны ажлын хөлс болон 100,000 төгрөгийг төлөөд авах боломжтой ажээ. 

Энэ талаар МҮХАҮТ-ийн гүйцэтгэх захирал Т.Дүүрэн “Дайн дажин, өвчин, байгалийн гамшиг зэрэг урьдчилан таах боломжгүй нөхцөл байдал үүссэнээс тухайн үйлчилгээ, бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэх боломжгүй болсон тохиолдолд Давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ олгодог. Энэ нь гэрээгээ зөрчиж буй хэрэг бус, харин давагдашгүй хүчин зүйл өрнөж байгаа хугацаанд алданги, торгууль төлөхгүй байх нөхцөлийг ААН-үүдэд олгож буй хэрэг юм.

Хөл хорио тогтоосон энэ үед, ялангуяа гадаадын хөрөнгө оруулалттай үйлчилгээний байгууллагууд Давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ авахаар ихээр хандаж байна. Иймд МҮХАҮТ нийгмийн хариуцлагын хүрээнд 550,000-1,000,000 төгрөгийн үнэтэй байдаг энэхүү гэрчилгээний хураамжийг гуравдугаар сарын 2-н хүртэл чөлөөлж, зөвхөн судалгааны үнэ болох 100 мянган төгрөгийг авах шийдвэр гаргасан” гэлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com