Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Б.Батзориг тэргүүтэй УИХ-ын ЖДҮ-чин гишүүдийг зээлээ төлөхийг шаардав

 Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж, их хэмжээний зээл авсан хэрэгт АТГ-аас нэр бүхий 49 гишүүнд хэрэг бүртгэл нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Улмаар өнгөрсөн есдүгээр сард Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан УИХ-ын гишүүн Б.Батзориг нарын зургаан хүнд холбогдох хэргийг шалгаж дууссан. Ингээд  Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болж, хэргийг прокурорт буцаасан юм. Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан, УИХ-ын гишүүн Б.Батзориг тэргүүтэй долоон хүнийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, ЖДҮХС-гаас их хэмжээний зээл авсан хэрэгт буруутган шалгаж, яллагдагчаар татсан. Тэд гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, эрүүгийн хэргийн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг шүүх хүлээн зөвшөөрч, хэргийг Нийслэлийн прокрорын газарт буцаасан. Гэвч прокурор дээрх хэрэгт эсэргүүцэл бичсэн байна. ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзоригийн хувьд хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ буцаж, ердийн журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргажээ. Харин ХХААХҮЯ-ны Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирал асан С.Төгсбилэг, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Д.Энхбат, сангийн мэргэжилтэн Б.Мөнхтулга зэрэг албан тушаалтнуудад холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлж, хялбаршуулсан журмаар шийдсэн байна. 

 Энэ нь их хэмжээний мөнгөн дүнтэй хэргийг хялбаршуулсан журмаар шийдсэн анхны тохиолдол болсон байна. Дашрамд дурьдахад Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа гэдэг нь “Тухайн үйлдэгдсэн гэмт хэрэгт яллагдагч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирол, хор уршгаа арилгасан тохиолдолд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг түргэсгэж ажлын ачааллыг бууруулах, хэргийн оролцогчдод хүндрэл чирэгдэл учруулахгүй байх, тэдгээрийн цаг хугацаа болон зардлыг хэмнэх зэрэг үр нөлөөтэй аж. Мөн гэмт хэрэг үйлдсэн тул шийтгэх нь тодорхой гэж үзэж байгаа шүүгдэгчийн хувьд ялын хөнгөлөлт нь цагаатгах магадлалаас илүү ашигтай байдаг байна. Нөгөө талаас прокурорын хувьд гэмт хэрэгт шийтгэл ногдуулах нь баталгаатай байдлаар харилцан нөхцөлддөг хуулиар зохицуулагдсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” гэдэг.

 Үнэн хэрэгтээ, эдгээр хүмүүс жинхэнэ жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн боломжийг үгсэн хуйвалдаж хулгайлсан хамгийн том ялтнууд. Тэд өөрсдийн мэдээлэлд ойр байдлаа ашиглаж хамаарал бүхий компаниуддаа зээл олгохоос гадна ЖДҮХС-гаас зээл авсан гэх нэр бүхий УИХ-ын 49 гишүүнд зээл олгох нөхцлийг бүрдүүлсэн юм. Тухайлбал УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд “Гэга” ХХК, “Гэрд сараа” ХХК, “Дэлгэрбаян говь” ХХК, “Сэлши үүр” ХХК, “Алиман төгс буян” ХХК-ийн төслүүдийг санхүүжилтэд багтаахаар тухайн үеийн ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригт хандаж байжээ. Энэ талаар сайд асан Б.Батзориг “Компаниудынх нь нэрийг санахгүй байна. Яаманд, ЖДҮХС-д хандаж байсан байх” гэдэг аж. Харин “хөшигний ард” бол байдал өөрөөр өрнөсөн гэдгийг зарим эх сурвалжууд дэлгээд байна. Тухайлбал, тэр үед ХХААХҮ-ийн сайдын албан тушаал хашиж байсан Б.Батзориг ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэгтэд “Сэлши үүр” ХХК, “Гэрд сараа” ХХК, “Дэлгэрбаян говь” ХХК-ийн нэрийг өгч “Энэ компаниудыг онцгой анхаараарай” хэмээн сануулж байжээ. Ингээд УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн гэх гурван компани 2018 оны хаврын сонгон шалгаруулалтаар орж, төсөл нь шалгараад ЖДҮХС-гаас дээр дурьдсан нэр бүхий гурван компанидаа тус бүр 1.6 тэрбум төгрөг авсан байна. Түүгээр ч зогсохгүй амташсан хэрээ 13 дахина гэгчийн үлгэр болж тус сангийн намрын сонгон шалгаруулалтаар дахиад хоёр компанийг ЖДҮХС-гийн санхүү¬жилтэд УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд багтааж чаджээ. Үүнд мөн л тус салбарын сайдын нөлөө орсон байдаг. Тодруулбал, ЖДҮХС-гийнхан 2018 оны наймдугаар сарын 24-д гарсан ХХААХҮ-ийн сайдын А-141 дүгээр тушаалд багтах компани, иргэдийн төслийн материалыг долдугаар сарын 30-наас наймдугаар сарын 3-ны хооронд авчээ. Тэр үед ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг нь Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат, ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг нарыг өрөөндөө дуудаж түүнийг “гуйсан” УИХ-ын гишүүдийн нэр болон тус гишүүдийн хамаарал бүхий компаниудын нэрийг бичүүлсэн байдаг. Энэ үеэрээ мөн л “УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд” гэж бичүүлсэнээр зогсохгүй Ш.Раднаасэд гишүүний “Зайлшгүй гээд байгаа хоёр компанийг нь санхүүжилтэд оруул” гэжээ. Ингэснээр УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн “Гэга” ХХК руу ЖДҮХС-гийн Төрийн банк дахь 100900037019 тоот данснаас 2018 оны аравдугаар сарын 9-нд 500 сая төгрөг шилжүүлжээ. Харин “Алиман төгс буян” ХХК руу хэдэн төгрөгийн санхүүжилт шилжүүлсэн нь тодорхой бус байна. Тэрбээр өөрийн хамаарал бүхий таван компанидаа зээл авхуулах талаар ХХААХҮ сайд асан Б.Батзоригтой “яриад” тавууланд нь ЖДҮХС-гаас санхүүжилт олгуулжээ. Тэгэхдээ ХХААХҮ-ийн сайдын хоёр ч удаагийн тушаалд багтааж чадсан байгаа юм. Энэ бүхний ард тэд ханцуйн дотроо хэдэн төгрөгөөр жирийн иргэдийн боломжийг наймалцсаныг мэдэхгүй ч хэн хэнд нь албан тушаал, ашиг сонирхолын зөрчил байсан гэдэг нь тодорхой.
Харамсалтай нь жилийн гурван хувийн хүүтэй зээлийг жирийн жижиг дунд үйлдвэрлэгчдээс хулгайлж өөрийн хамаарал бүхий “Наму Дэвжих”, “Тээвэр зууч” компануудад олгосон дэд сайд Б.Батзоригоос авахуулаад одоо болтол ЖДҮХС-гаас зээл авсан УИХ-ын гишүүд зээлээ эргүүлэн төлөөгүй, төлөх ичих булчирхайгүй байгааг дурьдахаас ч бөгс улаймаар. Хулгайн хэрэг нь илэрчихээд байхад, хоосон хүнээс хоёр чихийг нь огтлоод ав, бид ЖДҮХС-гаас авсан зээлээ хуваарийн дагуу төлж байгаа хэмээн ширэн нүүр гаргасаар өнөөдөрийг хүрсэн эрхэм гишүүдийн ёс зүйн талаар яриад ч хэрэггүй. Тухайлбал ЖДҮХС-гийн шилэн дансаар орж таван сая төгрөгөөс дээш орлого зарлагын гүйлгээ хэсгийн зах зухаас нь харахад тус салбарын сайд асан Б.Батзоригын хамаарал бүхий дээр дурьдсан хоёр компани, УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын хамаарал бүхий “Өгөөдэй Ази”, Д.Оюунхоролын “Саруул хангайн чөлөөт бүс”, УИХ-ын гишүүн Х.Болорчулууны “Дорнод гурил” гэх компаниуд сар бүр тус санд хуваарийн дагуу зээлээ төлж байгаа хэмээсэн байна. Гэвч жирийн иргэдийн боломжийг хулгайлж, эрх мэдэлдээ дулдуйдаж, зөөлөн суудалдаа хачиг шиг наалдсан эдгээр эрхэмүүд ЖДҮХС-гаас хулгайлсан мөнгөө даруйхан эргүүлээд төлчихвөл жинхэнэ жижиг дунд бизнес эрхлэгчид сая үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломж нээгдэх юм.
Үе үеийн Засгийн газраас энэ удаагийн Засгийн газар “есөн шид нь бүрдсэн” гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Тийм ч учраас сэлэм эргүүлэгч гэх сүржин нэртэй Ерөнхий сайд, тэдний Засгийн газар ЖДҮХС-гаас зээл авсан УИХ-ын гишүүддээ хариуцлага тооцож чадахгүй байсаар өнөөдрийг хүрлээ. Аргагүйн эрхэнд, ард түмний шахалтаар ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзоригоор тахил өргөөд өнгөрч байна. Цагтаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх, “Миний бие намын даргын хувьд ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдэд мөнгөө эгүүлэн төлөх, ард түмнээс уучлалт гуйх чиглэл өгсөн. Хууль зөрчсөн эсэхийг хууль, хяналтын байгууллага шалгаж тогтооно. Харин зээлээ төлж, ард түмнээсээ уучлалт гуйж чадахгүй хүн байвал дахиж МАН-ын нэрийн өмнөөс нэр дэвшихгүй шүү гэдгийг хатуу мэдэгдье. Бид ард түмний өгсөн итгэл, найдварыг бүрэн даах ёстой” хэмээн попорч байсныг дахин сануулахад илүүдэхгүй биз. Хэлсэн үгэндээ эзэн болж тус сангаас зээл авсан УИХ-ын гишүүдээс ард түмний боломжоос хумсласан зээлээ хурдан төлж барагдуулахыг шахаж шаардах ажилдаа анхаармаар байна. ЖДҮ-чин гишүүдийн ард түмэн хэзээ ч мартахгүй, хэзээ ч уучлахгүй.

УИХ-ын гишүүн Д. Дамба –Очирыг ЖДҮ –ээс авсан зээлээ төлөхийг шаардлаа

 ЖДҮХС-д “Иргэдийн нэхэх эрх” ТББ –аас тус сангаас зээл авсан УИХ-ын гишүүдийн хамаарал бүхий хэдэн компани, хэдэн төгрөгийн зээлтэй байгааг ард түмэнд нээлттэй мэдээлэхийг шаардсан бичиг өгсөн. Мөн тус ТББ-ын тэргүүн Х.Алтанхуяг өчигдөр (2020.02.13) Орхон аймгийн зах худалдааны төв дээр жижиг дунд бизнес эрхлэгчидтэй уулзсан байна. Энэ үеэр иргэд бухимдалтай байгаагаа илэрхийлжээ. Тэд “ЖДҮ” –чин гишүүдийн асуудлыг мартаагүй бөгөөд бор зүрхээрээ бизнес эрхэлж, ажлын байр бий болгохын төлөө зорьж яваа тэдэнд олдоогүй хөнгөлөлттэй зээлийг эрх баригчид өөрсдөө авсан нь тэдний боломжийг булаасан явдал гэдгийг дахин дахин сануулсан байна. Түүний нотолгоо нь өндөр хүүний дарамтад дарлуулж, бизнесээ арай хийн авч явж байгаа тэдний амьдралаас харагдаж байна гэдгийг ЖДҮХС-д “Иргэдийн нэхэх эрх” ТББ-ын тэргүүн хэлсэн юм. Тиймээс эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан “ЖДҮ”-чин гишүүд ЖДҮХС-гаас авсан мөнгөө хурдан эргүүлэн төлж, жинхэнэ ЖДҮ эрхлэгчдийн хөгжих боломжийг бүрдүүлэх ёстой гэдгийг дахин сануулсан юм. Тус аймгийн ЖДҮ эрхлэгчид өөрийн аймгаас сонгогдсон УИХ-ын эрхэм гишүүн Д.Дамба-Очирыг тус сангаас авсан 1.2 тэрбум төгрөгийн зээлээ төлөхийг шаардсан байна. УИХ–ын маш олон гишүүн сонгогдсон тойргийнхоо иргэдийн боломжийг хулгайлж, ЖДҮХС-гийн гурван хувийн хөнгөлөлттэй зээл авсан. Тэр мөнгөө Банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан угаасан нь ч захаасаа ил болоод буй. Эдгээр гишүүд авсан зээлээ эргүүлэн төлөхийг “Иргэдийн нэхэх эрх” ТББ –ын зүгээс шаардаж байгаа юм. Тэр ч үүднээс жинхэнэ ЖДҮ-чдийг хайж орон нутагт ажиллаж байгаа нь энэ юм байна.

эх сурвалж : "Ардчилал таймс" сонин

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com