Уншиж байна...
 
Р.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байнаН.Өнөрцэцэгийг ч дарамталж дөнгөсөн У.Хүрэлсүх ардчиллыг залгихаар улайрч эхэллээЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭ
БАЯНГОЛ ДҮҮРЭГ УРТ ХУГАЦААНД ХЭРЭГЖҮҮЛЭХ БОДЛОГЫН АЖИЛ ЭХЛҮҮЛЭВ

 Баянгол дүүрэг 2019 оны аравдугаар сараас хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгах савыг дүүргийн нэг болон гуравдугаар хорооны зарим орон сууцад байршуулж, туршилтын ажил эхлүүлсэн байна.
Тодруулбал, нэг, гуравдугаар хорооны зургаа болон 14 дүгээр байрны иргэд хогоо ялган хаях буюу хогийг эх үүсвэр дээр нь ангилан хаяж хэвшээд дөрвөн сар болжээ. Байрны давхар бүрт хогоо ялган хаях сав байршуулсан бөгөөд шил, лааз, цаас, хуванцар, гялгар уут, крадонин цаас болон ахуйн хог хаягдлаар ялгаж буй юм. Зориулалтаар цаас, хуванцар, шилийг гурван тасалгаа бүхий хогийн саванд хаях бол ахуйн хогийг орон сууцны хогийн цэг буюу пункерт хаяна. Харин крадонин цаасыг хогийн цэгийн дэргэдэх тасалгаанд хийх ёстой юм байна. Нэг үгээр хэлбэл байрны оршин суугчид таван төрлийн хогийг ангилан хаядаг болжээ. Баянгол дүүргийн Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн мэргэжилтнүүд газар дээр нь очиж бодит байдалтай танилцаж, оршин суугчдын сэтгэгдлийг мөн сонссон байна. Цаашид тус дүүрэг уг ажлыг эрчимжүүлж бусад хороондоо хэрэгжүүлэхээр бэлтгэл ажилдаа оржээ.

“Орон сууцанд хогоо ангилж хаядаг болсноор гэртээ уг хэвшлийг бий болгоод байна”

Сайн жишгийг орон сууцандаа хэрэгжүүлж буй байрны оршин суугчдын сэтгэгдлийг сонирхлоо.

-н.Эрдэнэбат “Өмнө нь ил задгай хаясан хогийг үйлчлэгч нар л цэвэрлэдэг байсан. Харин манай байр ангилж, ялгаж хаядаг хогийн савтай болсноор хэд хэдэн дэвшил гараад байна. Мэдээж байрны иргэд соёлтой болж, хог бөөгнөрөх, муухай үнэр гарах гэх мэт бухимдал төрүүлэх зүйлс байхгүй боллоо. Харин манай гэр бүлийн хувьд гэртээ хогоо ангилж байгаад хогийн савандаа хийчихдэг болсон учир хүүхдүүдэд маань ч сурсан мэдсэнээ хэрэгжүүлээд зогсохгүй, хэвшил болгож байгаад баяртай байгаа” гэв.

 Н.Цэрэннадмид “Манай байрныхан хогоо ялгаж хаяж сураад байгаа шүү. Өмнө нь хог хөглөрч, муухай үнэр гарч, орон гэргүй хүмүүс орцонд ирж, хог ухаж, бие засчихдаг байсан юм. Харин энэ хогийн савыг байршуулснаас хойш камер болон гэрэл тавьсан нь элдэв асуудлыг байхгүй болгосон. СӨХ хогоо ялгахгүй байгаа иргэдэд анхааруулж, сануулга өгдөг болохоор хариуцлагатай болгож байгаа юм л даа” хэмээв.

эх сурвалж :"Ардчилал таймс" сонин

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
4 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com