Уншиж байна...
 
Р.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байнаН.Өнөрцэцэгийг ч дарамталж дөнгөсөн У.Хүрэлсүх ардчиллыг залгихаар улайрч эхэллээЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭ
Т.Мөнгөнтулга: Ангилж ялгасан хогийг хоёрдогч түүхий эд авдаг байгууллагуудад дуудлагаар өгдөг

Баянгол дүүргийн Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Мөнгөнтулгаас үр дүнгийн талаар тодрууллаа.

-Хогоо ангилан хаях туршилтын үйл ажиллагаа эхлээд удаагүй байгаа юм байна. Ямар үр дүн гарч байна вэ?
-Бид өнгөрсөн оны аравдугаар сараас эхлэн хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилах дадлыг иргэдэд сургах эхний туршилт хэрэгжүүлж эхэлсэн. Иргэд ямар байр суурьтай байна, хэр хугацаанд хогоо ангилж сурч байна зэргийг урьдчилсан байдлаар тогтоох үүднээс хоёр өөр хорооны байранд ангилан хаях хогийн сав байршуулсан юм. Сүүлийн хоёр өдөр үр дүнг судлахаар байруудаар явж газар дээр нь танилцаж дүгнэхээс гадна, айл өрхүүдээс мэдээлэл авлаа. Ингэхэд оршин суугчид маань анхандаа төдийлөн хэвшил болгохгүй байсан ч одоо дасч, ангилж хаядаг болсноо илэрхийлсэн. Хамгийн гол нь хогийн пункерээс гарах үнэр багасч, өндрөөс хаясан шилэн зүйлс хагарч шингэн хальж, урсан, пукерийн хоолойг бохирдуулдаггүй болгосон байна. Мөн энэхүү туршилтыг хэрэгжүүлж буй СӨХ хариуцлагатай болж, цэвэрлэгээ үйлчилгээ ч сайжирсан байлаа. Энэ мэт эерэг үр дүнгүүд гарч байгааг тогтоосон. Гэхдээ зөвхөн хог хаягдлыг ялгаж сурсан гэх ерөнхий үр дүн гарсангүй. Учир нь СӨХ зөвхөн иргэдийн өгсөн мөнгөөр ажилладаг байсан бол одоо хог хаягдлаас орлого олж, хуримтлуулдаг болжээ. Яаж гэвэл нэг портер крадонин хайрцаг тушааснаар 40 мянган төгрөгтэй болно. Үүний нэгэн адил шил, лааз, хуванцрыг тушааж ойролцоогоор сард 100-120 мянган төгрөгийн орлого олж байгаа юм. Ангилж ялгасан хогийг хоёрдогч түүхий эд авдаг байгууллагуудад дуудлагаар өгдөг. Хамгийн чухал үр дүн нь хог ачих машины ирэх хугацаа уртасч, ачих хог ч бага болж байна.
-Тэгвэл энэхүү туршилтыг цаашид нэвтрүүлэхийн тулд хэрхэн өөрчлөн, сайжруулах шаардлага тулгарч байна вэ?
-Одоо ашиглаж буй хогийн савыг модон болон берзентээр хийсэн. Энэ нь цаг дулаарах тусам эвгүй үнэр үнэртэх, угаах шаардлагатай болох учир өөр материалаар хийх хэрэгтэй юм билээ. Тэгэхээр уг ажлыг цаашид дүүргийн 17 хорооны угсармал орон сууцны оршин суугчдын хэрэглээнд нэвтрүүлэхээр бэлтгэл ажилдаа ороод байна.
Ирээдүй хойч үе, үр хүүхдээ эрүүл аюулгүй орчинд амьдруулахын тулд бид одооноос эхлэн хог хаягдлаа эх үүсвэр дээр нь ангилан ялгаж, хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах үүднээс бүх албан байгууллага, орон сууцанд зөв хэвшлийг бий болгох хэрэгтэй юм байна. Дээр дурдсанчлан хогоо зөв зохистой хаях нь иргэний ухамсраас ихээхэн хамааралтай бөгөөд гэрийнхээ хогийн савны дэргэд хуванцар сав, шилээ ялган хядаг уут тавиад түүнийгээ ангилж хийгээд хэвших юм бол иргэн хүний үүргээ биелүүлж өөрийн болоод өрөөлийн эрүүл мэндийг авран хамгаалах их үйлсэд гар бие оролцож байна л гэсэн үг.

эх сурвалж: "Ардчилал таймс" сонин

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
4 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com