Уншиж байна...
 
Р.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байнаН.Өнөрцэцэгийг ч дарамталж дөнгөсөн У.Хүрэлсүх ардчиллыг залгихаар улайрч эхэллээЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭ
Р.Жигжид: С.Амарсайхан хамт ажиллаж байсан хамт олноо хүндэтгэх хэрэгтэй

 Сонгууль дөхөөд ШИНЭ намын попууд урд нь хийж байсан ажлаа, хамт байсан нөхөд өө мартаж мэдэн будилж эхлэв. Ийм учраас тэдийн цахим ертөнцөөр “Шийдсэн интертеймэнтуудын нэгдсэн эвсэл” хэмээн нэр өгөөд байна. Учир нь Шинэ намын дарга Ж.Батзандан, Л.Болд нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн юм.

 Тодруулбал, нийгмийн сүлжээгээр Ж.Батзандан намын санхүүжилтээ босгохын тулд БНХАУ-ын иргэдтэй газрын тос наймаалцах гэж байгаа гэх утга бүхий аудио бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдсан юм. Мөн тус бичлэг дээр “Улс төр нийгмийн амьдрал энтертаймэнт хийсээр байтал аж ахуй, бизнес чинь орхигдох гээд байна шүү” хэмээх яриа бий. Энэ талаараа Шинэ намын гишүүн Л.Болд хэлэхдээ “Тус утасны яриа гурван жилийн өмнөх яриа. Тэр үед Ж.Батзандан гишүүн бид хоёр биенээ таньдаггүй байсан. Мөн тухайн бичлэг дээр хүмүүсийн нэрэн дээр тоглолт хийж байна. Ж.Батзандангийн зөвлөх залууг С.Амарсайхан гэдэг тэгэхээр ямар ч хотын дарга С.Амарсайхан байхгүй” гэсэн юм.

 Шинэ намын дарга Ж.Батзандан хэлэхдээ, “Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхантай би нэг ч удаа ресторанд хоол идэж үзээгүй. Раднаасүрэн гэх даргатай уулзсан” хэмээн ярилаа. Хачирхалтай нь Л.Болд 2016 оноос УИХ-ын танхимд тохой нийлүүлэн суусан хоёр гишүүд яагаад ийнхүү гурван жилийн өмнө биенээ таньдаггүй байсан хэмээн мэлзэх нь инээдтэй бөгөөд эмгэнэлтэй. Үүнээс гадна уг бичлэгт нэр дурдагдаад байгаа ШИНЭ намын Үйл ажиллагаа, зохион байгуулалт хариуцсан дэд дарга С.Амарсайхан “Миний нэр бичлэгт гарсан учир мэдээлэл өгөх нь зүйтэй. Би 2012 оноос УИХ-ын гишүүний туслахаар ажиллаж байна. Би газрын тосны салбарт ажиллаж байгаагүй” хэмээн мэлзэв. Гэтэл түүнийг худал ярьсаныг Уул уурхайн сайдаар ажиллаж байсан Р.Жигжид батлаж буй юм. Уул уурхайн сайд асан Р.Жигжид твиттер хуудастаа “Намайг Уул уурхайн сайд байхад (2014 он) миний тушаалаар Ашигт малтмал, газрын тосны газрын дэд даргаар хоёр жил гаруй ажилласан С.Амарсайхан ийм болчимгүй, хэн ч итгэмгүй зүйл яриад байгаад харамсч байна. Үнэн юм үнэнээрээ сайхан гэдэг дээ. Ядаж энэ салбарт хамт ажиллаж байсан хамт олноо хүндэтгэх хэрэгтэй” хэмээн жиргэв. Тэгэхээр дээр дурсан С.Амарсайхан өмнө нь хамт ажиллаж байсан газраа санахгүй болжээ. Тэр ч бүү хэл Төрийн өндөр албанд олон жил ажилласан хүмүүсийн санах ой нь бас ажиллахгүй болсон нь хачирхалтай.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
4 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com