Уншиж байна...
 
Р.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байнаН.Өнөрцэцэгийг ч дарамталж дөнгөсөн У.Хүрэлсүх ардчиллыг залгихаар улайрч эхэллээЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭ
“Монголчуудыг коронавирусээр сүйрүүлнэ” гэсэн этгээдийг ҮАБЗ анхааралдаа аваасай

 Он гарсаар бидний цөөхөн монголчууд М.Билэгт гишүүний хэлсэнчлэн айдас хүйдэстэй амьдрах боллоо. Дайны хажуугаар дажин гэгчээр коронавирусийн дуулианыг далимдуулж нэр нь үл мэдэгдэх этгээд олон нийтийг айлгаж, сандаргах зорилго бүхий дуут шууданг цахим орчинд тарааснаас болж иргэд гурил будаа ихээр нөөцөлж, дэлгүүрийн лангууг хоосолж байна. Дээрх байдлаар худал мэдээлэл тараасан хүмүүсийг Зөрчлийн хуулиар хоёр сая төгрөгөөр торгох хуулийн зохицуулалт бий. Гэсэн ч өнөөдрийг хүртэл хэн нэгэнд ийм арга хэмжээ авсангүй. Бүр тодорхой нэр ус, албан тушаалтай эзэн холбогдогч нь тодорхой хэргийг хууль хяналтынхан тэгсхийгээд өнгөрүүлжээ. Тодруулбал, Гадаадын иргэн харьяатын газрын нэр бүхий ажилтан, “БНХАУ-ын 50 иргэнийг хууль бусаар хил нэвтрүүлж, Монголчуудыг коронавирусээр сүйрүүлнэ” хэмээн олон нийтийн газар ярьсан гэх мэдээлэл цацагдсан. Монгол Улсын Засгийн газар коронавирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх чиглэлээр өдөр шөнөгүй идэвхийлэн ажиллаж байхад Д.Мөрөн даргатай Гадаадын иргэн харьяатын газрын мэргэжилтэн ийм зүйл ярьсан нь тэр даруйдаа тусгай албаныхны сонорт хүрсэн юм.

 Энэ талаар ГИХГ-ын дарга Д.Мөрөнгөөс тодруулахад, “Тусгай албаныхан уг хэргийг шалгаад дуусч байгаа байх. Бид тийм ёс зүйгүй хүнийг ийм ажилд ажиллуулахгүй. Ажлаас нь чөлөөлсөн байгаа” гэсэн юм.
Уг албан тушаалтан цаанаа ямар нэг хорон санаа зорилготой байсан бол ажлаас халаад өнгөрнө гэдэг багадах хэрэг. Түүнд зөрчлийн хуулиар хариуцлага хүлээлгэх ёстой. Цаашлаад түүний хэлсэн үг үндэстний аюулгүй байдалд заналхийлж байгаа тул ҮАБЗ анхааралдаа авч, түүний ард хэн нэгэн зохион байгуулагч байгаа эсэхийг шалгаж, шат дараалсан арга хэмжээ авах нь зүйтэй юм. Гэтэл өнөөдөр тэр хүнийг ажлаас нь халаад өнгөрүүлжээ. Хууль сахиулах үүрэгтэй цагдаа, шүүх, прокурорын байгууллага ийм онцгой нөхцөлд энэ мэт асуудлыг жижиг зүйл мэтээр харж буй нь гэмт этгээдүүдийг өөгшүүлж буй явдал юм.
Ёс бус үйлдэл гаргаж, нийгмийг айдаст автуулсан тус ажилтан нь Буянт-Ухаа боомтод ажилладаг байсан бөгөөд Гадаадын иргэн харьяатын газарт 2016 оноос хойш алба хааж байжээ. Мөн тэрбээр согтуурсан үедээ, ажлын бус цагаар ийм алдаа гаргасандаа маш их гэмшиж байна гэжээ.

эх сурвалж : "Ардчилал таймс" сонин

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
4 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com