Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Б.БЯМБАСАЙХАН : “Төслийн эдийн засаг” Монголд

 Дэлхий асар хурдтай өөрчлөгдөж байна. Их гүрнүүдийн хооронд дэгдэж буй худалдааны дайн, уур амьсгалын өөрчлөлт, технологийн хувьсгал, блок­чэйн, финтек, хиймэл оюун ухаан гэх мэт огцом хувьслууд цэнхэр гаргийн эдийн засаг, ний­гэм, тэр бүү хэл хүн амьтны зан авирт хүртэл нөлөөлж эхэлсэн ту­хай шуугьцгааж байна. Өмнө нь, зүй ёсоороо өрнөсөөр ирсэн бү­хэн жамын дагуу ажиллахаа больчихлоо. Цаг минуттай уралдан өөрчлөгдөж яваа ертөнцөд бүгдийг өөрчлөлтөд тохируулж хийх шинэ дүрэм үйлчилж эхэллээ. Товчхондоо хүн төрөлхтний өмнө тоо томшгүй олон төсөл хэрэгжүүлэх эрэлт шаард­лага бий болоод байна. Дав­тан тодотгоё, шинэ нөхцөлд то­хир­сон шинэ арга ухаанаар хэрэгжих цоо шинэ төслүүд. “Төсөл бол эдийн за­саг, эдийн засаг бол төсөл” гэсэн шинэ хандлага олон улсын түвшинд газар авч баина.

 Үйлдвэрлэл хөгжүүлж, эдийн зас­­гаа тэлэх чигт Засгийн газар өчнөөн хөтөлбөр баталдаг. Батал­сан хөтөлбөрийн дагуу хэдэн зуун тө­сөл хэрэгжиж байгаа. Хувийн хэвш­­лийнхэн ч цаг хугацаатай урал­дан шинэ төслүүд хэрэгжүүлж яваа. Улс даяар хэрэгждэг энэ бүх төслийг олон улсад хүлээн зөв­шөөрөгдсөн арга зүйгээр хэрэгжүүлэхгүй бол амжилтад хүрэхгүй, дэлхийтэй өрсөлдөх тухай бодохын ч хэрэггүй гэх гээд байна л даа. Шинэ ертөнцөд шинэ төслийг шинэ аргаар хэрэгжүүлэхгүй бол урагшилж өгөхгүй зүдэж буй зовлон ганц Монголынх биш. Дэлхийн улс бүр ийм асуудалтай нүүр тулж байна. Сүүлийн үеийн жишээ гэхэд Их Британид 100 тэрбум паундын өртөгтэй шинэ төмөр зам өргөтгөх төсөл хэрэгжиж буй. Одоогоор най­ман тэрбум паунд зарцуулаад буй энэ төслийг найман жилийн өмнө 40 ор­чим тэрбумын ТЭЗҮ-тэйгээр сур дуулиантай эхлүүлж байж. Төмөр замын энэ авар­га төсөл анхны тоо­цооноосоо жаран тэрбумаар даваад талийж өг­сөн нь Борис Жонсоны тол­гойны өвчин болчихсон яваа. Хэдэн жилийн өмнө манай ойрын хөрш Ка­захстанд Кашаганы нефтийн том төсөл анх 12 тэрбумын төсөвтэй эхлээд, зардал нь 45 тэрбум ам.дол­лар болж өссөн гэсэн шуугиан дэгдэж л байсан.

 Улс гүрнүүд ийм асуудалтай нүүр тулж яваа учраас дэлхий даяараа төслийн эдийн засаг гэ­сэн тодорхойлолтыг гаргаж, тө­сөл хэрэгжүүлэх стандартыг нь ба­талж, баталсан стандартаа шинэ төс­лүүддээ яг таг мөрдөж байна. Өөрөөр хэлбэл олон улсын төслийн менежментийн стандарт л төслүүдээ амжилттай хэрэгжүүлэх ухаа­лаг гарц гэж төсөл хэрэгжүүлэгчид үзэж байгаа юм байна. Гол хэлэх гээд буй санаа маань эдийн засгаа томруулж, төслүүдээ цаг хугацаанд нь хэрэгжүүлье гэвэл Монгол Улсын Засгийн газар энэ стандартыг цаг алдалгүй хэрэгжүүлж эхлэх хэ­рэгтэй. Ингэж чадвал бид до­тоо­дын төслүүдээ амжилттай хэрэг­жүү­лэхээс гадна дэлхийд гарах замаа нээнэ.

Дэлхийд гарах боломж бидэнд бий юу?

 Дэлхийн хэмжээнд хэрэгжих аварга төслүүдэд оролцох боломж байхаар барах уу, маш том хаалга бидэнд үүдээ нээхэд бэлэн байна. Азийн хөгжлийн банкнаас гаргасан нэг тооцоо бий. Ази номхон далайн бүс нутгийн орнууд тогтвортой хөг­жихөд 2016-2030 онд 26 их наяд ам.долларын дэд бүтцийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэнэ. Өөрөөр хэлбэл эргэн тойрны улсууд маань жилд 1.7 их наядыг төслүүдэд зарцуулна гэсэн үг. Манай улсын хувьд дэд бүтцийн төрөл бүрийн төслийг хэрэгжүүлж байж Монголын компаниудын олон улсын зах зээл дээрх өрсөлдөх чадвар нэмэгдэнэ гэдгийг өдгөө бараг бултаараа мэддэг болж. Манай бүс нутагт “Бүс ба зам”, “Эдийн засгийн коридор”, “Азийн супер сүлжээ” гэх мэт эрчим хүч, тээвэр, худалдааны том санаачилгууд хэрэгжээд эхэлсэн. Цаашид улам эрчимжих зураг харагдаж байгаа. Товчхондоо төслүүд байна гэдэг нь бидэнд боломж байна гэсэн үг.
Төслүүдээ амжилттай хэрэгжүү­лэхийн тулд дэлхийн улс гүрнүүдийн алхаж яваа замаар алхмаар байна. Олон улсын Төслийн удирдлагын “PMBOK” стандартыг дэлхийн тэргүүлэх хоёр эдийн засаг болох АНУ, БНХАУ Засгийн газрынхаа төс­вийн хөрөнгө оруулалтын төс­лүүдийг хэрэгжүүлэхэд ашиглаад эхэлчихсэн. Төсвийн мөнгө уйл­даг­гүй гэсэн хандлага, үзэгдэл тэ­дэнд нийтлэг байсан учраас ийм шийдэлд хүрсэн юм. Ер нь манай бүс нутагт төсвийн мөнгө уйлдаггүй гэх үзэгдэл, хандлага нийтлэг л дээ. Төслийн менежментийн олон улсын институт (PMI) судалгаа хий­гээд Ази номхон далайн бүс нутагт нэг тэрбум ам.доллар тө­сөлд зарцуулах болгонд 112 сая ам.долларын үр­гүй зардал гардаг гэсэн тооцоо гар­гасныг энэ дашрамд онцолъё. Бас нэг сонирхолтой тоог тэд хэлж байна. Тэдний тооцоолж байгаагаар 2027 он гэхэд дэлхий даяар 88 сая хүн төслийн удирдлагын ямар нэгэн ажил эрхлэх нь.

Төслийн удирдлага
гэж юу вэ?

 Төслийн менежментийн олон улсын институтийн Монгол дахь сал­барын ерөнхийлөгч М.Болд төслийн менежментийг загас барих арга ухаантай жишсэн нь оносон зүйрлэл шиг санагдсан. Загас өгвөл тухайн хүний нэг өдрийн л өлийг залгана, харин загас барих аргыг нь заагаад өгчихвөл насан туршийнх нь хоолыг шийдэж өгсөн­тэй ялгаагүй гэж ярьдаг. Аливаа төслийг хийж гүйцэтгэх мэдлэг эзэмших нь нээрээ л загас барих ухаан зааж өгсөнтэй ялгаагүй эд. Бусдаас гуйхгүй өөрөө загасаа бариад дажгүй аж төрье гэвэл загас барих ухаанд суралцах шаардлага бидэнд бий.

Цааснаас хэтэрдэггүй V цахилгаан станц, Алтан­булаг, Замын-Үүдийг холбосон олон улсын хурдны авто замын, эхлүүлсэн хэрнээ дуусч өгдөггүй Дарханы замын, хэрэгжүүлж дууссан ч зардал нь анх төлөвлөснөөсөө хоёр дахин хэтэрсэн Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудлын гээд яривал төсөл тойрсон олон асуудал Монголд байгаа. Улсын, хувийн хэвш­лийн ялгаагүй ямар ч төсөлд сая хэлсэн алдаа, асуудал их анзаа­рагддаг. Энэ бүхнийг шийдэх гол гарц нь дэлхийн хэмжээнд ажиллах чадвартай төслийн удирдагчдыг ол­ноор нь бэлдэх. Хятад, Японы компани зам, гүүр барихаар чанарын өндөр түвшинд цаг хугацаанд нь гялалзуулчихдаг, гэтэл бид эсрэ­гээрээ байдгийн цаад шалтгаан нь ерөөсөө л төсөл удирдаж байгаа хандлагатай холбоотой. Өнгөц хара­хад бид хөгжиж яваа юм шиг хэр нь төслүүдээ дэлхийн шинэ дүрмийн дагуу урагшлуулж яваа улс гүрний хөгжил жаахан дэгсдүүлж хэлэхэд минут секундээр цойлж байна. Дав­таж хэлэхэд энэ хурдыг гүйцэх, тэр хурдтай өрсөлдөх ганц арга нь төслийн чадварлаг удирдагчидтай болох.

Төслийн чадварлаг удирдагчдыг бэлдэх боломж байна уу?

 Мэдээж бий. Төслүүдээ амжилт­тай хэрэгжүүлэхийн тулд бусад улсын алхаж яваа замаар алхах хэрэгтэй. Төслүүдийг амжилттай хэрэгжүүлэх жор нь нэгэнт бэлэн болчихсон. Олон улсын төслийн удирд­лагын институтээс гаргасан гарын авлагууд бий. Төслийг мэр­гэж­лийн түвшинд хэрхэн зөв гүйцэтгэх тал дээр сүүлийн хагас зуун жилд хүн төрөлхтний цуглуулсан туршлага дээр үндэслээд гаргачихсан стандар­тууд байна. Олон улсын стандартын байгууллагаас ISO21500 гэсэн стан­дартыг боловс­руулчихсан байх жишээний. Энэ стандартыг гэхэд л манай улсын стандартыг байгууллага мөрдөх ёс­той гээд хүлээн зөвшөөрчихсөн. Монголын хувьд залуусаа яг энэ стандартаар бэлдэх өндөр эрэлт бий. Бидний хувьд гэхэд энэ эрэлтийг мэдэрч Олон улсын Төслийн удирд­лагын PMBOK стандартыг улс даяар албан ёсоор нэвтрүүлэх, төслийн мэргэшсэн удирдагчдыг дотооддоо сур­гаж бэлтгэх замаар улсынхаа өрсөлдөх чадварыг дээшлүүлэхээр зорьж байна.
Зах зээлийн зарчмаар төслүүд нь хэрэгжиж, эдийн засаг нь томорсон улсуудын өнгөрсөн түүхийг сө­хөөд харахаар ийм зарчмаар л ураг­шилсан байдаг. Бүр тодруулж хэлбэл мэргэжлийн байгууллагууд нь тодорхой стандарт бий болгож, тэр стандартыг нь Засгийн газрууд нь төсөл хэрэгжүүлэхдээ авч мөрд­дөг. Яг энэ стандартаар хэрэгжсэн төслүүд хэдэн зуун сая, бүр хэдэн тэрбум ам.долларын хэмнэлт гар­гасан байдаг.

Амжилттай төслүүд яаж хэрэгждэг вэ?

 Амжилттай яваа төслүүдийн гол нууц нь ерөөсөө л ямар ч ажлыг олон улсад өрсөлдөхүйц түвшинд хийж гүйцэтгэх. Бүр тодруулж хэлбэл олон улсын төслийн удирдлагын арга барилыг эзэмшиж яг тэр дагуу нь ажиллаж чадвал Монгол дэлхийд өрнөж буй өрсөлдөөний тоглогчдын нэг болно. Аливаа төслийг хэрэг­жүүлэхэд санаачилга гаргах, тө­лөвлөх, хэрэгжүүлэх, гүйцэтгэлдээ хяналт тавих, төслөө амжилттай хаах гэсэн таван үе шатыг дамждаг.

 

Энэ таван үе шаттай зайлшгүй харгалзан үзэх ёстой наад захын арван үнд­сэн хүчин зүйл гэж бий. Төслийг удирдах, өөрчлөлтийг удирдах гэх мэт төлөвлөгөөнүүдээ өөр хооронд нь уялдуулж гаргах, төслийнхөө цар хүрээнээс хальж хадуурахгүйгээр ажлаа гүйцэтгэх, хугацаа, зардал, харил­цаа холбоогоо удирдаж сурах гээд жагсаавал хүчин зүйл бүр яг таг мөрдөх дэс дараалалтай. Яг ном ёс, дэс дарааллыг нь мөр­дөж ажиллахгүй бол хэчнээн ашиг­тай төсөл ч буруугаар эргэдэг. Ийм чадварыг эзэмшсэн чадварлаг төс­лийн удирдагчдыг олноор нь бэлдвэл, Засгийн газраас энэ чигт онцгойлж анхаарвал эдийн засгаа тэлэх төс­лүү­­дийг амжилттай хэрэгжүүлэх боломжтой.

Яагаад заавал Засгийн газар гэж?

 Өнөөдөр засаг, орон нутгийн захиргаа, хувийн хэвшлийн компа­ниуд дангаараа болон олон ул­сын хөгжлийн агентлагийн тусламж­тайгаар олон зуун төсөл хэрэгжүүлж байгаа. Хувийн хэвшлийнхэн бо­ломж бололцоогоороо төслүүдээ стан­дар­тын дагуу амжилттай хэ­рэг­жүүлж яваа, цаашид ч улам чамбайрч, дэлхийтэй хөл нийлүүлээд урагшлах нь тодорхой. Гэхдээ эдийн засагт жин дарахаар нөлөө үзүүлэх дэд бүтцийн гэх мэт ихэнх том төсөл Засгийн газрын оролцоо, иргэд, компаниудын татвараас бүрдсэн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгждэг. Засгийн орол­цоотой төслүүдийн ихэнх нь цаг хугацаандаа багтдаггүй, үр ашиг сул, чанар муу гэсэн асуудал да­гуулдаг нь олон жилийн туршлага, гүйцэтгэлээс тодорхой харагддаг. Энэ бүх асуудал төслийн удирдлагаар мэргэшсэн хү­ний нөөц, төслийн удирдлагын институционал бүтэц хангалтгүй гэсэн том шалтгаантай.
Бид одоохондоо төслийн мэргэшсэн удирдагчдыг ихэндээ гадаадаас урьж ажиллуулж яваа. Ийм шалт­гаанаар төсөлд зарцуулдаг мөнгөний багагүй хувь нь гадны мэргэжилтний цалин зардалд урсдаг. Засгийн орол­цоотой хэрэгждэг төслүүдээс салдаггүй нэг том зовлон бол хээл хахууль. Төсвийн хөрөнгө оруу­лалт, олон улсаас зээл авч байж хэрэгжүүлдэг том төслүүд дээр эрх мэдлээ ашиглаж амин хувьдаа ашиг унагах үзэгдэл түгээмэл дурдагддаг. Авлига, ашиг унагах үзэгдлээс болж төслийн удирдлагын стандартыг улс даяар нэвтрүүлэх үйл явц удааширч байгаа. Олон улсын төслийн удирд­­лагын стандартыг мөрдөөд эхэлчихвэл Монгол Улс авлигаас сал­на, эрх мэдэлдээ дулдуйдаж төслөөс мөнгө “иддэг” байдал арил­на. Засгийн газар төслийн удирдлагын стандартад онцгойлж анхаарах ёстой гээд байгаагийн цаад шалтгаанууд гэвэл энэ л дээ. Засгийн газар ийм алхам хийхгүй бол Монгол Улс мөддөө “Дарханы зам”-уудаас салахгүй. Улстөрч байх нэг хэрэг, төсөл удирдах өөр хэрэг гэдгийг нотолсон өөр өчнөөн төслүүд “Дарханы зам” шиг асуудал тээг бол­соор яваа.

Стандартгүй Монгол...?

 “За миний дүү тэр стандарт энэ тэр ЯАХ ВЭ ДЭЭ, Монголд зохихгүй, тэгж байгаад болж л таараа” гэдэг хандлагатай хүмүүс түгээмэл бий. Сүүлийн арван жил эх орондоо эрчим хүч, санхүү, үйлдвэрийн хэд хэдэн төсөл удирдаж гүйцэтгэсний хувьд ийм хүмүүстэй байнга тулгарч ажилласаар өнөө хүрсэн. Стандартгүй амьдрахаар яадгийг тоо баримттай дурдсан уч­раас давтаж нуршаад яахав. Монгол Улс төслийн удирдлагын стандартаараа дэлхийгээс хол тасарсныг цөөн тоогоор нотолъё. Олон улсын төс­лийн удирдлагын институтийн Мон­гол дахь салбар гэж бий. Тэд төслийн удирдлагын талаар мэдлэг түгээж, сургалт явуулдаг ч эрэлт хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй яваа. Бүс нутгийн улсуудтайгаа харь­цуулаад харъя. Төслийн нэг мэргэшсэн удирдагчид ногдож буй хүн ам БНХАУ-д 4.5 мянга, Японд 3.3 мянга, Өмнөд Солонгост 4.5 мянга, Хонгконгод 1.1 мянга, Тайванд 2.1 мянгаар яригддаг бол Монголд 67.8 мянга. Дэлхийгээс ямар хол хоцорсноо энэ харьцуулалтаас харчхаж болно.
Улс төрийн харилцааны эрчтэй өрнөл, технологийн хувьсгал, бай­галь цаг уурын нөлөөллөөс болж дэлхийн эдийн засаг огцом, хурдтай өөрчлөгдөж байгаа тухай нийтлэлийн эхэнд онцолсон. Жирийн иргэд, ху­вийн хэвшлийн компаниуд, улс гүрнүүд өмнөө тавьсан зорилгоо хам­тын тө­сөл гэж харж байна. Товчхондоо хүн төрөлхтөн өндөр ур чадвартай төслийн мэргэшсэн удирдагчдын тусламжтайгаар урагшилна гэдгээ хүлээн зөвшөөрчихлөө. Энэ өөрчлөл­тийг “Төслийн эдийн засгийн эрин үе” гэж нэрлэж байна.

эх сурвалж : "Ардчилал таймс" сонин 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com