Уншиж байна...
 
ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭЯпон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мсарү Игавахараг хүлээн авч уулзлааХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО ба ХӨШИГНИЙ ЦААДАХ ӨРНӨЛОлон улсын спортын хутга шидэлтийн холбоо манай улсад сургалт зохион байгуулж байнаИМАРТ ДРАГОН салбар энэ сарын 20–ны өдөр нээлтээ хийнэЛ.Төр-Од: УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин танхимын ерөнхийлөгч байхдаа ОХУ-тай чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулахад бэлэн гэдгээ илэрхийлчихсэн#СБД: Жендэрийн дэд салбар хороо 2024 онд хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг хэлэлцэв#СБД: Албан хаагчид түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавьж ажилланаТөрийн өмчийн 36 цэцэрлэгт хүүхдийн хөгжлийг дэмжих сургалтын хэрэглэгдэхүүн нийлүүллээ‘‘Имарт драгон’’ салбар энэ сарын 11-нд нээлтээ хийнэМонголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВ
ЭТТ хувьцаа эзэмшигчид 96 мянган төгрөгийн ногдол ашиг авахаар боллоо

“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаа эзэмшиг иргэдэд ногдол ашиг тараах болсон талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар болон “Эрдэнэс Тавантолгой” компанийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нар мэдээлэл хийлээ.

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар: “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн хуралдаанаас тус компанийн хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг тараах шийдвэр гаргалаа. Тус компани 10 гаруй жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулахдаа ногдол ашиг хуваарилж байгаагүй. Өнөөдөр анх удаа хуулийн хүрээнд ногдол ашиг хуваарилах шийдвэр гаргаж байна. 

Тус компани 2019 онд нэг тэрбум 30 сая ам.долларын борлуулалтын орлоготой ажилласан. Тиймээс нэгж хувьцааны ногдол ашгийг 90 төгрөгөөр тооцож, 1,072 ширхэг хувьцаанд 96 мянган төгрөг хуваарилахаар шийдлээ. Цаашдаа компанийн орлого нэмэгдсэн тохиолдолд ногдол ашиг ч нэмэгдэнэ. 2014 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс өмнө төрсөн иргэдэд хувьцаа эзэмшүүлсэн. Харин түүнээс хойш өнөөдрийг хүртлэх хугацаанд 600 мянга гаруй хүүхэд шинээр төрсөн. Бидэнд шинээр төрсөн хүүхдүүдэд ногдол ашиг тараах бүрэн боломж бий. Бид энэ асуудлыг Засгийн газарт танилцуулж, тухай бүрт нь мэдээлэл өгнө" гэж хэлсэн юм.

"Эрдэнэс Тавантолгой” компанийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг: "Эрдэнэс Тавантолгой" ХК 2019 онд нэг тэрбум 30 сая ам.долларын борлуулалтын орлого олсон. Нэг их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Улсын төсөвт 670 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Компани 2016 оноос хойш ашигтай ажиллаж, их хэмжээний гадаад дотоод төлбөрийг барагдууллаа. 

Өнөөдрийн байдлаар 580 мянган иргэн хувьцааны бүртгэлээ хийлгээгүй байна. Голдуу хүүхдүүд, гадаадад амьдардаг иргэд бүртгүүлээгүй байна. Эдгээр иргэдийн бүртгэлийг хувьцаа эзэмшигчдийн хурал хүртэл явуулна. Ногдол ашгаа авахын тулд иргэд бүртгүүлэх ёстой. Бид хувьцаа эзэмшигчдийн хурлыг дөрөвдүгээр сарын 17-ны үед төлөвлөж байгаа. Тус хуралд өнөөдрийн ТУЗ-ийн хурлын шийдвэрийг танилцуулснаар ногдол ашиг хуваарилах эрх нээгдэнэ. Ногдол ашгийг тавдугаар сараас олгож эхэлнэ" гэж хэллээ

Ногдол ашиг авснаар таны эзэмшиж буй хувьцааны тоо буурахгүй аж.  

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
2 сарын өмнөөмнө
Маргааш “Celebrity match”-тай
2 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com