Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
М.Алтансүх: “хонх”-ны цогтсайхан тархай, бутархай бүлгүүдийг нэгтгэсэн

 Өнөөдөр МоАХ-ны анхдугаар их хурал хуралдсан өдөр. 31 жилийн өмнө энэ өдөр МҮЭСТО-нд МоАХ (Монголын ардчилсан холбоо)-ны анхны их хурал хуралджээ. Тус хурлыг Монгол дахь ганц телевиз болох Үндэсний телевиз дамжуулж байсан боловч МоАН (Монголын ардчилсан нам) байгуулагдсаныг зарламагц нэвтрүүлгийг тасалжээ. Үүнд бэлтгэлтэй байсан МоАХ-ны гишүүд төв зам буюу төв шуудангийн өмнөх замыг хааж эсэргүүцлээ илэрхийлсэн гэдэг. Улмаар анхны төрийн бус байгууллага болох МоАХ, МоАН нь хүлээн зөвшөөрөгдөөд зогсохгүй анхны сөрөг хүчин Монголд үүссэн гэнэ. Энэ тухай их хурлыг зохион байгуулахад анхнаас оролцож явсан М.Алтансүхтэй ярилцлаа. Тэрээр МоАХ-доо Асүх нэрээрээ танигдсан юм.

-Та яаж яваад МоАХ-нд орчхов?
-“Хонх”-ны С.Цогтсайхан бид багын андууд зусланд хамт явдаг байсан. 1989 оны есдүгээр сарын сүүлээр Цогоо маань “Нэг юм болно шүү. Бэлтгэлтэй байгаарай” гэдэг юм байна. Би ч бас ухуулах хуудас наагдсан тухай сонссон байлаа. Би тэр үед Соёлын төв өргөөнд ажиллаж байсан. Тэр үед манай Амараа (С.Амарсанаа) Хөдөлмөр сонинд ажиллаж байсан, бас холбоотой. Нууцхан юм ярина. Үйлдвэрчний эвлэл гэдэг чинь том сүлжээ байлаа шүү дээ. Ерөнхийдөө Залуу уран бүтээлчдийн зөвлөгөөн дээр МоАХ-ныхон бие биенээ олсон юм шүү дээ. Гэхдээ бид хэсэг бүлгээрээ тусдаа уулзсан. Таньдаг таньдгаараа, байгууллагаараа бүлэглээд явчихсан юм билээ.
-Уулзах байр савны асуудал үүснэ дээ?
-Үүсэлгүй яах вэ. Бид зөвлөгөөнөөс гараад Офицеруудын ордны арын СОТ-2 байранд очиж уулзах гээд бүтсэнгүй. Явж явж манай баян н.Жамц нэг хорооны дарга байж таараад Их дэлгүүрийн ард подваль олж өгсөн. Тэгж байж нэг хүн амьтантай уулздаг болсон.
-“Орчлон”-гийнхонтой яаж холбогдов?
-Тэд чинь Соёлын төв өргөөн дээр байсан. Мандат, Бек нар чинь тэнд бужигнуулж байлаа. Ер нь энэ тархай бутархай бүлгүүдийг нэгтгэсэн хүн чинь манай Цогоо (“Хонх”-ны С.Цогтсайхан) юм шүү дээ. Бүх газар л гүйж байгаад уулзуулж чаддаг байсан.
-Анхны цуглаан хийх шийдвэр хэзээ гарсан бэ?
-Арванхоёрдугаар сарын 6-нд. Тэр шийдвэрийг дугуй зааланд гаргасан гээд буруу яриад байгаа юм. Залуучууд зочид буудлаас нэг өрөө гуйж аваад хуралдсан.
-н.Нэргүй, н.Бошигт хоёр хэзээ МоАХ-нд ирсэн бэ?
-Тэд чинь МоАХ-ны их хурлын өмнө л орж ирсэн байхгүй юу. Анхны цуглааны үеэр сураггүй байсан. Үнэндээ анх 20-оод л хүн байсан. Анхны цуглаанд 200 гаруй л хүн байсан. Мэдээж НАХЯ-ныхан цөөнгүй байсан.
-Зөвшөөрөлгүй цуглаан хийгээд асуудал үүссэн үү?
-Үүсэлгүй яах вэ. Өглөө ажилдаа очиход намын дарга дуудаад “НАХЯ-ан дээр 11 цагт оч” гэсэн. Яваад л очсон.
-Юу асуусан бэ?
-“Та нар хэдүүлээ вэ” гэсэн. “Гурвуулаа” гэж хариулсан. “Тэднийхээ нэрийг хэл” гэхээр нь аав, ээж хоёрынхоо нэрийг хэлсэн чинь “Багахан шиг адраарай” гэсэн. Тэгээд манай хэдийн нэрийг хэлээд таних уу гэхээр “Цогоо бид хоёр зуслангийн найзууд” гэсэн.
-МоАХ-ны гишүүдийг мэдэж байсан юм уу?
-Бараг бүгдийг нь мэдэж байсан. Манай намын дарга хүртэл бүгдийг мэдсэн байсан. Баахан суулгаж байгаад явуулсан.
-Явуулахдаа ямар нэгэн болзол тавьсан уу?
-Манай хэдийг л тагнуулах даалгавар өгөөд байгаа бололтой.
-Цуглаан хийхэд зориг хэрэгтэй байх. Их хурал хийх нүсэр ажил байх даа.
-Нүсэр нүсэр. Байр олох гэж үйлээ үзэцгээсэн. Тэгж тэгж МҮЭСТО олдлоо. Тэр үеэр намайг Партизаны Соёлын төвийн зохицуулагчаар цөлж байгаа юм. Би хуралдаа ажлаа хаяад оролцоно биз дээ. Их хурлын хүнд ажлыг сахал н.Билэгт, Цагаандарийн Энхтүвшин, “Хонх”-ны Цогоо нар маань үүрсэн юм шүү дээ. н.Амараа маань маш их юм амжуулсан даа. Би оргож ирээд хуралдаа орчихсон.
-Их хурлын гол илтгэлийг хэн хийсэн юм бэ?
-С.Зориг, н.Бек, С.Цогоо гурав хийгээд н.Нэргүй хянасан шиг санаж байна. Тэгээд Со-гоор уншуулахаар тохирсон. Мандатын комиссын даргаар сахал н.Билэгт ажилласан.
-МоАХ хагарах шалтгаан юу байсан бэ?
-Хагарах юу байх вэ дээ. Үзэл бодлын зөрөлдөөн үүссэн. Нэргүй доктор социализмыг засварлах тухай яриад байгаа юм. С.Зориг тэргүүтэй нь либерал үзэл ярьж эхэлсэн. Үүнээс болж зөрөлдөөн гарсан.
-Үүл Баабар, Да.Ганболд нартай эвсэх санал тавьсан чинь “МоАХ коммунист үзэлтэй” гээд тусдаа нам байгуулсан гэдэг үнэн юм уу?
-Үнэн байх. Гэхдээ би яг тэдний яриаг мэдэхгүй. С.Зориг Шинжлэх ухаан коммунизмын онолын багш шүү дээ. Миний мэдэхийн С.Зориг н.Нэргүй докторт либерал үзлийг баримтлахаа хэлж байсан. Дээр нь доктор н.Нэргүй Ард түмний онц зөвлөл байгуулах санаатай байсан нь дахин хэлмэгдэл үүсгэх аюул дагуулж байсан гэж залуучууд үзсэн. Ийм үзлүүдээс болоод хоёр хуваагдсан. Би л хувьдаа угаасаа коммунизмыг дэмжихгүй учраас МоАХ байгуулсан гэж боддог. Гэтэл нөгөө байгуулсан холбоо маань коммунизмыг сайжруулах гээд байхаар дургүй хүрнэ биз дээ.
-Энэ зөрчил хэзээ оргилдоо хүрсэн бэ?
-Дөрөвдүгээр сарын 27-ны пикетны өмнө болсон.
-Таны 30 жилийн өмнөх хүсэл биелсэн үү?
-Би энэ хугацаанд гуравхан удаа баярласан. Өлсгөлөн зарлаад МАХН-ын Улс төрийн товчоо огцроход 1996, 2012 онд АН ялахад л баярласан. Өөр баярлах юм алга.

эх сурвалж : "Ардчилал таймс" сонин

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com