Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Эрдэнэс-Тавантолгой компаниас 10 мянган иргэн 47.000 төгрөгийн ашиг хүртэнэ

 “Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг өгөх шийдвэр гаргасантай холбогдуулан өчигдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Баярсайхан болон Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нар мэдээлэл өглөө. Тэдний хэлж буйгаар нэгж хувьцаанд 90 төгрөг олгохоор шийдвэрлэсэн бөгөөд 1072 ширхэг хувьцаатай иргэнд 96 мянга 480 төгрөг олгохоор болсон байна.

 Мэдээллийн эхэнд УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар хэлэхдээ “Эрдэнэс Тавантолгой” компани 10 гаруй жил үйл ажиллагаа явуулахдаа Компанийн тухай хуулийн дагуу ногдол ашиг хуваарилж байсан түүх байхгүй. Энэ жил анх удаа “Эрдэнэс Тавантолгой” компани хуулийн хүрээнд хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах шийдвэр ТУЗ-ийн хуралдаанаас гарлаа. Өмнө нь тодорхой хэмжээнд төр давуу эрхээрээ зарим иргэний хувьцааг бэлэн мөнгөөр худалдаж авч байсан. Энэ удаа ногдол ашиг багагүй хэмжээнд хүрсэн учраас ард иргэддээ хуулийн дагуу ашиг хүртээхээр шийдсэн. Энэ бол бэлэн мөнгө тараалт биш, хуулийн хүрээнд хийж буй ажил юм. Та бүхэн мэдэж байгаачлан өнгөрсөн жил тодорхой хэмжээнд Эрдэнэс Тавантолгой компани ашигтай ажилласан. Жилийн өмнө нэгж хувьцаанд 25 төгрөг буюу нийт 1072 хувьцаатай иргэнд ойролцоогоор 26 мянга төгрөгийн ашиг хүртээхээр байсан. Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт эхэлснээр борлуулалт өмнө нь байгаагүйгээр өссөн. Нийтдээ нэг их наяд орчим төгрөгийн орлого олсон. Тиймээс нэгж хувьцаанд олгох мөнгийг тооцоолоод 90 төгрөгөөр бодож, 1072 ширхэг хувьцаанд 96 мянган төгрөгийн ногдол ашиг хуваарилах шийдвэр гарсан. Өнгөрсөн жилийн тооцооллоос ногдол ашиг дөрөв дахин өссөн гэсэн үг.

 Цаашид бүтээн байгуулалтын ажлуудаа хийгээд, төмөр зам болон дагалдах төслүүдийг хэрэгжүүлээд эхэлбэл нэгж хувьцаанд ногдох төгрөгийн хэмжээ нэмэгдэх нь ойлгомжтой. Нөгөө талаар ТББ-уудыг бид ойлгож байгаа. Төр аливаа шийдвэрийг гаргахдаа хуулийн хүрээнд нь шийдвэрлэж, улсын бүтээн байгуулалт, иргэд олон нийтийг орлоготой байх талаас нь гээд асуудалд бүхий л талаас авч үзсэнээр дээрх шийдвэрийг гаргасан.Тус компани 2019 онд нэг тэрбум 30 сая ам.долларын борлуулалтын орлоготой ажилласан. Тиймээс нэгж хувьцааны ногдол ашгийг 90 төгрөгөөр тооцож, 1072 ширхэг хувьцаанд 96 мянган төгрөг хуваарилахаар шийдсэн. Цаашдаа компанийн орлого өссөн тохиолдолд ногдол ашиг ч дагаад өснө. Одоогоор 2014 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс өмнө төрсөн иргэдэд хувьцаа эзэмшүүлсэн байгаа. Харин түүнээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд 600 мянга гаруй хүүхэд шинээр төрсөн. Бидэнд шинээр төрсөн хүүхдүүдэд ногдол ашиг тараах бүрэн боломж бий. Бид энэ асуудлыг Засгийн газарт танилцуулж, тухай бүрт нь мэдээлэл өгнө” гэв.

Энэ жилдээ багтаад ногдол ашгийг олгоно гэж ойлгох хэрэгтэй

 “Эрдэнэс Тавантолгой” компанийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг: "Эрдэнэс Тавантолгой" ХК 2019 онд нэг тэрбум 30 сая ам.долларын борлуулалтын орлого олсон. Нэг их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Улсын төсөвт 670 тэрбум төгрөг төвлөрүүлсэн. Үндсэн хуульд Монгол Улсын иргэд байгалийн баялгаас тэгш хүртэх эрхтэй хэмээн заасан. Энэ хүрээнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар нарын чиглэлийн дагуу тодорхой судалгаа, тооцоог хийснээр манай компаниас иргэддээ анх удаа ногдол ашиг олгохоор боллоо. 2016 оноос хойш манай компани цэвэр ашигтай ажиллаж байгаа. 2016 он хүртэл "Эрдэнэс Тавантолгой" компани маш их хэмжээний өр төлбөрийг дарж, сүүлийн хоёр жил бүрэн барагдуулж дууссан. Ингэснээр 2019 онд гадаад, дотоод өр төлбөргүй ажилласан. Монгол Улсын төрийн өмчит компани сайн ажилладаг, төр муу менежер биш гэдгийг харуулсан бодит жишээ болсон. Тиймдээ ч өнөөдөр 2.5 сая хувьцаа эзэмшигч иргэд болон аж ахуй нэгж, байгууллагууд, 85 хувийг эзэмшиж байгаа төрд ногдол ашиг олгохоор ТУЗ-өөс шийдвэрлэлээ.

 1072 хувьцаатай сая 80 мянган иргэн бий. Тэд 96 мянга 480 төгрөгийн ногдол ашиг хүртэнэ. 667 мянга 898 иргэн 750 хувьцаатай байна. Тэд 67 мянга 500 төгрөгийн ногдол ашиг авна. 741 хувьцаатай 334 мянга 500 хувьцаа эзэмшигч 66 мянга 690 төгрөгийн ногдол ашиг авах бол 28 мянга гаруй иргэн 48240 төгрөг, 10 мянга орчим иргэн 47 мянган төгрөгийн ашиг хүртэх юм. Нийтдээ хоёр сая 80 иргэн ногдол ашиг авна гэсэн үг. Өнөөдөр 850 мянга орчим иргэн хувьцааныхаа бүртгэлийг хийлгээгүй байна. Энэ нь ихэнхдээ хүүхдүүд, гадаадад байгаа иргэд, мөн бусад бүртгүүлээгүй иргэд байгаа. Эдгээр иргэдийн бүртгэлийг хувьцаа эзэмшигчдийн хурал хүртэл буюу ирэх дөрөвдүгээр сарын 17-ны өдрийг хүртэл явуулна. Ногдол ашиг өнөөдөр шууд иргэдийн дансанд орох асуудал биш. Нэгдүгээрт, бүртгүүлэх ёстой. Хувьцаа эзэмшигчдийн хурлыг ирэх дөрөвдүгээр сарын 17-нд зарлахаар төлөвлөж байна. Бид энэ хурлаар өнөөдрийн шийдвэрийг танилцуулснаар иргэдийн ногдол ашиг авах эрх нь баталгаажна.
Энэ жилдээ багтаад ногдол ашгийг олгоно гэж ойлгох хэрэгтэй. Эхний ээлжинд бид бүртгэл, дансаа баталгаажуулаад, тавдугаар сараас ногдол ашгаа олгож эхэлнэ.

 Энэ шийдвэр гарсантай холбогдуулан эерэг, сөрөг янз бүрийн мэдээлэл нийгэмд цацагдаж эхэлнэ. Ялангуяа улс төрийн ашиг хонжоо хайж, нэр хүндээ өсгөх гэсэн төрөл бүрийн албан бус хаягаас мэдээлэл авахгүй байхыг иргэдээсээ хүсч байна. Тиймээс өнөөдрөөс 1072 нэг цонхны мэдээллийн төвийг ажиллуулж эхэллээ. 18001072 гэдэг утсаар иргэд мэдээлэл авах боломжтой. Бид 1.2 сая иргэн рүү утсаар мессеж явуулж байгаа. Тухайн мессежээр очсон зааврын дагуу апп татаж авах боломжтой. Мөн фэйсбүүк хуудсаар ч мэдээлэл явуулна. Мөн 1072 төвд даваа гараг болгоны 13.00 цагт бүртгэлийн тоон мэдээллийг тогтмол өгнө. Бид онлайнаар иргэд хувьцааны дансаа бүртгүүлэх боломжийг ч бүрдүүлж өгч байна. Гадаадад амьдарч байгаа иргэд онлайнаар дамжуулж бүртгэлээ хийлгэж, дансаа нээлгэж болно” гэв.
 Түүнчлэн “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаа эзэмшиж байгаад нас барсан иргэний ногдол ашгийг өв залгамжлалын дагуу олгоно. Малчдын ихэнх буюу ойролцоогоор бараг 90 орчим хувь нь бүртгэлээ хийлгүүлсэн гэдгийг тодотгож байна. Дор “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн аппликейшныг хэрхэн татах талаарх зааврыг хүргэж байна.

ЕТТ нэгдсэн бүртгэлийн аппликейшн ашиглах заавар

 Хувьцаа эээмшигч иргэн та www.ett.mn сайтаар орж нэвтрэх хэсэгт дарж регистрийн дугаар болон утасны дугаараа оруулан нэвтрэх боломжтой Та гар утасныхаа Playstore, Аррstore-оос Эрдэнэс Тавантолгой гэж хайгаад манай апликейшныг татаж суулгаарай
Хэрэв та анх удаа аппликейшныг ашиглах гэж байгаа бол ногдол ашиг хэсэгт дарж регистрийн дугаар, утасны дугаараа оруулан нэвтэрч орсны дараа дэлгэрэнгүй мэдээллээ бөглөөрэй Ингээд та өөрийн хувьцааны тоо ширхэг болон ногдол ашгийн хэмжээг харах боломжтой болно.
Данс шалгах хэсэгт орж “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хэдэн ширхэг хувьцаатай болохоо шалгахыг хүсвэл өөрийн регистрийн дугаараа оруулж шалгаарай Мөн данс нээлгэсэн брокерын компаниа харж холбоо барих мэдээллийг авч болно
Үнэт цаасны компаниуд хэсэгт орж Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж буй брокерын компаниудын хаяг, байршил, утасны дугаар бүхий мэдээллийг авч холбогдон хувьцааны дансаа нээлгэж үйлчлүүлэх боломжтой.

Харилцах утас: 1800-1072
Вэб сайт: www.ett.mn
Facebook page хуудас: 1072 Хувьцаа мэдээллийн төв
Appstore апп нэр Эрдэнэс Тавантолгой
Playstore апп нэр: Эрдэнэс Тавантолгой хувьцаа

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com