Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Гэвш лам Денгэлаа: Зориод ирсэн сүсэгтнүүдээ жимсний модтой зүйрлэдэг

Буян номын үйлсэд өөрийгөө зориулж, монголчуудад бурхны сургаалыг дэлгэрүүлж, сэтгэлийн өглөг хайрлаж, буяны үрийг тарьж буй Төвөдийн их гэгээнтэн Дандар Лхарамба Ринбүүчийн гарын шавь гэвш Дэнгэла ламтай ярилцлаа. Тэрбээр 1993 онд өөрийн их багшийн хамт Монгол оронд анх ирж байсан бөгөөд түүнээс хойш Монголын сүсэгтэн олонд буяны их үйлээ зориулсаар иржээ.

-Тарган тавтай өвөлжиж байна уу, Таны номын буян арвин уу?
Тавтай сайхан өвөлжиж байна. Та тавтай өвөлжиж байна уу? Буян номын ажил арвин их байна. Удахгүй сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан сүсэгтэн олондоо зориулаад ном айлдвараа хурж, шүншиг тэргүүтнээ хийж байна.
-Та хэдэн настайгаасаа шашны ном сурч эхэлсэн бэ, нийт хэдэн жил бурхны ном судалж, бусдад буяны үйлээ түгээж байна?
-Би таван настайгаасаа шашны ном үзэж, найман настай хийдэд шавилан одоог хүртэл бурхны номоо судалж сурсаар байна. Бурхны сургаал, багш нарынхаа заасан эрдэм, сурсан мэдсэн сургаал номоо бусдад айлдаж буяны их замналаа өчүүхэн хуврага би үргэлжлүүлэн дэлгэрүүлсээр явна даа. Буяны үйлд хэмжээ хязгаар гэж үгүй юм даа.
-Аливаа шашны цолонд хүрч, түүнийг дааж авч явна гэдэг энгийн хүмүүс бидний ойлгож байгаагаас тэс өөр зүйл гэж боддог. Та бол Гэвш цолтой хүн. Энэ цолныхоо утга, учрыг хэлж болох уу?
-Гэвш цолонд амархан хүрээгүй. 15-20 жил тасралтгүй Чойрын номыг үзэж судалж маш их хичээж зүтгэсний хүчинд энэ цолонд хүрнэ. Би 1998 онд онд гэвш цолоо хамгаалсан. Номын их багш маань ч 1998 онд таалал төгсч, миний цол хамгаалах үе давхардсан. Энэ үед надад маш хүнд байсан.
Сэтгэлийн хат тэвчээр шаардсан он байсан. Гэвч эцсийн амьсгал хураатлаа эрхинийхээ бөөрийг эргүүлэн энэ л биеэрээ шашинтай эгэлгүй сэтгэлээр холбогдож чадсан багшийгаа оройдоо залж, хойтын буяныг үйлдэж 49 хоногийг нь хурааж дуусаад гэвш цолоо амжилттай хамгаалж чадсан нь ачийг бага боловч гэсэн хариулсан гэж боддог.
-Та олон газар очиж буян үйлддэг. Таны буяны их үйлд оролцож чадахгүй олон хүн байгаа. Тэдэнд хандаж та юу хэлмээр байна?
-Буддын шашин нь сэтгэлдээ зөв ариун дадлыг бий болгодог хамгийн энэрэнгүй бие, хэл, сэтгэл гурвыг амирлуулан амар амгаланд хөтөлдөг. Буяны сэтгэлд хол, ойр гэсэн зааг байхгүй. Монгол орны олон аймагт очиж буянаа түгээсэн. Номын их багшийн маань буяны ерөөл Монгол Улсад байдаг бололтой. Багш маань Монгол орныг шашин номын их ерөөл шингэсэн орон гэж дандаа ярьдаг байсан. Би хүн малын хөл хүрэх, хүрээгүй газраар буян номын үйлээ түгээхийг хүсдэг. Гэвч ганцаараа дийлэхгүй шүү дээ. Иймд сүсэгтэн олон шавь нар минь эгэлгүй сэтгэлээр буяныг даган баясч, бие сэтгэлээрээ байнга тусалж дэмжиж байдаг. Шавь нарынхаа хамтаар хүүхдийн болон эмэгтэйчүүдийн хорих ангиудад очиж сургаал номоо айлдахаас гадна шавь нарынхаа сэтгэлийн өглөгийг түгээж нэг өдрийн өмнө ч гэсэн сайхан, эрх чөлөөтэй амьдралд хүрэх ерөөл тавьдаг.
Мөн шавь нарынхаа хамт жил бүр өөрийнхөө хорвоод мэндэлсэн өдрөөр Төв аймгийн Батсүмбэр дэх ахмадуудын асрах газар очиж, насны ном ерөөл айлдаж, нэг өдрийг өнгөрөөдөг уламжлалтай. Энэ өдрийг ч гэсэн тэд маань тэсэн ядан хүлээдэг болсон байна. Энэ жил 13 дахь жилдээ очиж буяны үйлээ түгээнэ дээ.
Мөн жил бүр тохиох их дүйчэн өдрүүдээр хөгжлийн бэрхшээлтэй болон амьдралын түвшин доогуур айл өрхөд буяны үйлийг түгээх ажлыг уламжлал болгон хийсээр ирлээ. Тухайлбал, Булган аймгийн Могод сум, Ноён хутагт Данзанравжаагийн мэндэлсэн газар Дорноговь аймгийн Хөвсгөл сум болон Сайншанд хотуудад буян номын үйлийг хурлаа.
-Тантай уулзаж, ярилцах гэж багагүй хүлээлээ. Монгол оронд ирээд удаагүй байна уу?
-Тиймээ, шинэ оны өмнө ирлээ. АНУ-д зохион байгуулагдсан бүх шашны тэргүүн нарын зөвлөгөөн, Непал улсад зохион байгуулагдсан Буддистуудын холбооны форумд оролцоод ирлээ. АНУ-д зохион байгуулагдсан зөвлөгөөн өргөн хүрээнд зохион байгуулагдаж 200-аад орны бүх шашны төлөөлөгч оролцсон. Бүх шашны төлөөлөгч үзэл бодлоо илэрхийлж, ямар ч шашин хүний төлөө, бусдын сайн сайхны төлөө байдаг талаар хуралдсан байгаа.


-Хүний хүн чанар муудаж, сэтгэлгээ ядуу боллоо гэх шүүмж их болсон. Таны сэтгэлийг юу их эмзэглүүлж байна?
-Бурхны сургаалыг ойлгож мэдсэнээр өчүүхэн төдий ч буяны сэтгэлийг биедээ шингээж, хорт муу санаа сэтгэлээсээ зайлсхийж, бие сэтгэлээ ариун байлгах нь чухал. Одоо цагийн хүмүүс өчүүхэн төдий нэр алдар, магтаалын төлөө зүтгэж байна. Энэ нь зүгээр л нэг асаад унтардаг лааны гэрэл адил. Хүний амьдрал бодлынхоо дагуу хөдөлж байдаг. Бурхан багшийн сургаал, айлдварт амаараа сайхан үг ярьж ажил хэрэг дээрээ биелүүлдэггүй хүн бол үнэргүй цэцэгтэй адил хэмээн зүйрлэсэн байдаг. Мөн бие, хэл, сэтгэлийн үйлээр үйлдэх нүгэл нь энэ нас хийгээд дараа насанд ч үл арилах үйлийн үр болно.
Би юу гэж хэлэх гээд байна вэ гэвэл, бурхан сахиус багш нарын өмнө ариун сүсэгтэн аугаа адил залбирлыг үйлдээд буруу харж үгээр илэрхийлэх бузрыг бусдад түгээж худал хуурмагийн үзэл шингэсэн өнгө мөнгөөр бусдыг ноёлсон явцуу бодолтнууд өчүүхэн төдий гэмээ ухаарч бурхны ариун сургаалыг бишрэн явахыг сүсэгтэн олондоо хүсч байна. Нүцгэн ирээд нүцгэн буцах нь хүмүүний жам юм. Мөн төрүүлж өсгөсөн аав ээжээ тоохгүй асрамжийн газар орхих, бурхан шүтээнээ янз бүрийн үзмэрч, бөөд үзүүлээд таарч тохирохгүй байна гээд хаа хамаагүй газар тавих нь маш том нүгэл болдог. Бурхан хэзээ ч чөтгөр болохгүй учраас бурхад сахиус хэзээ ч хүнд таарахгүй гэж байхгүй. Бусдын хийсэн буянд даган баясч сурах хэрэгтэй. Хар санаа өвөрлөн мянган ном уншуулсан ч үр өгөөжөө өгөхгүй. Сүүн сэтгэлээр бусдын хийсэн буянд даган баясч чаддаг хүн ном уншуулахгүй байсан ч үйлс нь дэлгэрч явдаг.
-Та маш олон монгол шавьтай. Шавь нарынх нь тоо одоо хэд хүрч байгаа бол?
-Би одоог хүртэл өөрийн шавь нараа тоолж үзээгүй юм байна шүү. Ар, Өвөрмонгол, Төвд, Энэтхэг, АНУ гээд орон оронд миний шавь бий. Гагцхүү хол ойр хаана ч бай багш шавийн холбоо тасрахгүй л бол болно. Тоолбол мянгаар тоологдох байх даа. Мөн танд шавь орвол болох уу гэсэн сүсэгтэн олон их ирдэг. Хариуд нь би “намайг сайн судлаарай” гэж хэлдэг.
-Багш шавийн барилдлага нь маш нарийн ёс жаягтай гэж сонссон. Тухайн хүн шавилан орсон бол ямар ёс заншлыг эрхэмлэх вэ?
-Замбуулин хорвоод хамгийн нандин зүйл бол багш шавийн барилдлага байдаг. Тиймээс багш болох хүнээ сайтар судалж үзэх хэрэгтэй. Багш шавь болох ёсыг зарим хүмүүс сайтар ойлгодоггүй зүгээр л хадаг, зул бариад өнгөрөх төдийд боддог. Угтаа бол барьж буй шар хадаг нь багш шавийн гүн холбоог бататгаж, зул нь гэрэл гэгээтэй ариун байх сэтгэлийг илтгэж байгаа юм.
Гэтэл “намайг сайн судлаарай” гэж хэлэхэд гайхах хүн зөндөө. Учир нь бид хуульд захирагдаж амьдардгийн адил багш болох хүн нь төгс, худал хуурмаг байх ёсгүй. Шашны ёс ариун байх ёстой. Шавь болох хүн ямар байх ёстой вэ гэсэн асуултад хариулахдаа жишээ болгон амьд бурхан болсон эхийгээ энэ хорвоогоос алдаад сэтгэлээр унан нулимсаа барьж ядан надтай учирсан шавийнхаа сэтгэлийн холбоосыг сийрүүлж айлдъя. Үүнээс шавь болсон хүн ямар байх ёстойг ойлгох болов уу.
“...Хүмүүний энэ орчлонд эхийн хэвлийгээс төрөхдөө ээжийгээ би уйлуулж төрсөн
Ээжийгээ энэ хорвоогоос холдоход уйлан байж амьдралд би сөхөрсөн
Эрхиний бөөр шиг эргэх эрээн бараан амьдралд
Эхийн сэтгэлийг орлох эрдэм их, эгэл даруу
Эрхэм номын их багшид золгосноор
Энэ орчлонд дахин би төрсөн
Энгүй энэ орчлонд дахин төрснөөр
Буяныг бадруулагч багш тандаа шавь болж
Буяны их замналаа улам ихээр өргөжүүлсэн
Энэ л биед буян их дутдагийг
Эрдэмт багшийн сургаалаас эрхгүй ихийг мэдэрч
Буяны хотол чуулган бүгдийг үүсгээд буянтай бүхнийг холбож өгсөн
Бурхан сэтгэлт багш тандаа бадамлан асах зулаа өргөсөөр
Багш таныгаа хурайлан залъя. Багшдаа өргөсөн зул минь бөхсөн ч
Багшаа дээдлэх сэтгэлийн зул минь хэзээ ч бөхөхгүй...” гэсэн байдаг юм.
-Таны шавь нар танд зориулж дуу бүтээсэн байсан. Таныг дуунд мөнхөрсөн их багш гэдэг юм билээ?
-Тиймээ. Хол ойр хаана ч байсан шавь нар маань үргэлж холбоотой байдаг. Интернэт гэж нэг маш том дэвшилтэд технологи байна. Үүнтэй холбоотой байхад шавь нар маань үргэлж холбоотой байна “Сэтгэлийн дуудлага” хэмээх дуу бий. Миний шавь Н.Болормаа үгийг зохиож, МУГЖ Н.Чулуунхүү шавь маань өөрийн шавь нарын хамт дуулсан. Хэдэн жилийн өмнө бас шавь нар маань клипжүүлсэн байгаа. Сайхан дуу бий.
-Танд баярлалаа.

эх сурвалж :"Ардчилал таймс" сонин

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com