Уншиж байна...
 
Баялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНА
“Богд”-ын гарын үсэг

 Гарын үсгээр нь тухайн хүний зан чанарыг тодорхойлох гэсэн оролдлогыг судлаачид хийдэг. Гаргацтай эсвэл таталж бичсэн, үзгээ чанга, сул дардгаас нь хамаарч, сэтгэлзүйн онцлогийг таамагласан тест түгээмэл бий. Тэгвэл энэ дугаараас эхлэн бид та бүхэнд олны танил эрхмүүдийн гарын үсгийг цувралаар танилцуулахаар боллоо.
 Анхны гарын үсэг “Богд”-ынх. Монголын уран сайхны зургаан кинонд Богд хааны дүрд тоглож, энэ дүрээрээ ард олондоо хүндлэгдсэн Ардын жүжигчин Нямын Цэгмид гуай ийнхүү монгол бичгээр гарын үсэг зурдаг байжээ. Тэрбээр 1910 онд төрж, 1924 оноос хойш театрын жүжигт тоглосон түүхтэй. 1994 онд хамгийн сүүлд У.Шекспирийн “Ричард ван” жүжигт Лондон хотын захирагчийн дүр бүтээсэн гээд бодохоор энэ эрхэм театрын тайзнаа 70 жил “амьдарчээ”. 50 гаруй жүжгийн туслах болон гол дүрд тоглож, 20 гаруй бүтээлийг Драмын театрын тайзнаа найруулан тавьсан энэ эрхэм Санхүүгийн сургуульд суралцаж, Засгийн газрын нягтлан хийж явсан хүн. Урлаг, уран сайханд дуртай болохоор удаа дараа хүсэлт гаргасан ч санхүүгийн мэргэжилтэн ховор байсан үед түүнийг амар шилжүүлсэнгүй. Харин 1932 онд Улсын төв театрын нягтлан болсноор түүнд дуртай ажлаа сэтгэл амар хийх боломж бүрджээ. “Сүхбаатар”, “Өглөө”, “Тэмцэл”, “Зэрэг нэмэхийн өмнө”, “Төгсгөл”, “Хатанбаатар” уран сайхны кино, “Талын баатар” жүжигт тэрбээр Богд хааны дүрд тоглож байсан.


 Хожим нь түүнтэй ажиллаж байсан хүмүүсээс төлөөлүүлсэн Лха.Долгор гуайтай уулзахад “Миний баясгалан” жүжгийн гол дүрд Л.Цогзолмаа, би эвлэлийн үүрийн даргад тоглосон. Тэгэхэд Н.Цэгмид гуай биднийг “Гурван том амтай хүүхэн зритель залгичих гээд л” гэж цаашлуулж байсан” хэмээн түүнийг дурссан удаатай. Алтан үеийн жүжигчин тэрбээр дэлгэцэнд мөнхөрсөн Богд хааны дүрээ гавьяат жүжигчин У.Батбаатар шавьдаа “Эцсийн шийд” жүжгээр өвлүүлсэн юм билээ.

эх сурвалж : "Ардчилал таймс" сонин

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com