Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Ариутгал, халдваргүйтгэлийг эрсдэл бүхий газруудад үнэгүй хийж байна

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, НМХГ, НЭМГ-аас худалдаа үйлчилгээний 10 мянган аж ахуйн нэгжид ариутгал, халдваргүйтгэл хийх талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Хоёрдугаар сарын 8-наас эхлэн 14 хоногийн хугацаатайгаар ААН, байгууллагуудад ариутгал халдваргүйтгэлийн ажлыг тусгай зөвшөөрөлтэй 36 байгууллага хийж байна.

 Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр "Нийслэлийн хэмжээнд худалдаа, хоол үйлдвэрлэл, ахуйн үйлчилгээний газрууд зэрэг эрсдэл бүхий цэгт 11,563 аж ахуйн нэгж байдаг. Эдгээрээс өнөөдрийн байдлаар 6,398 цэгт халдваргүйтгэлийн ажлыг хийж байна.  Хамгийн эхэнд томоохон хүнсний зах, супермаркетуудад баар ресторанууд тусгай зөвшөөрөл бүхий ариутгалын байгууллагууд эрүүл мэндийн сайдын баталсан тариф жишиг үнээс доогуур үнээр буюу 1 мкв-ыг 200 төгрөгөөр тооцуулж, заавал ариутгал хийлгүүлнэ. Үүнд, Нийслэлийн Захирагчийн ажлын алба, НЭМГ, НМХГ-аас хяналт тавьж ажиллаж байна. Мөн гэр хорооллын ус түгээх байр, хоёрдогч түүхий эд хүлээн авах цэг, орон сууцны дундах хогийн цэг, дугуй засвар, нийтийн тээвэр, таксины буудал, автобусны буудал, тэдгээрийн дэргэд буй сандал хогийн сав, мэдээллийн байгууламж зэрэг иргэд ихээр цугларч буй цэгүүд зэрэг нийтийн зориулалтын хэрэгцээнд байдаг газрууд болох  эрсдэл бүхий объектуудад Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс 108 сая төгрөгийг гаргаж, үнэ төлбөргүй ариутгал хийж байна” гэж хэллээ.

Монголын халдваргүйтгэл, ахуйн шавьж, мэргэчтэй тэмцэх холбооны нарийн бичгийн дарга А.Баасанжав “Халдваргүйтгэл хийдэг байгууллагууд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд 800 төгрөгөөр хийдэг юмыг 200 төгрөг болгосон. 11 мянга гаруй ААН, байгууллагад халдваргүйтгэлийн хяналт шалгалт хийх байцаагч нар НМХГ-аас гаргасан ба халдваргүйтгэл хийлгээгүй газруудад торгууль тавьж, хийлгэж байгаа” гэв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com