Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
“Эрдэнэт үйлдвэр” өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж эхэллээ

“Эрдэнэт үйлдвэр” өндөржүүлэн бэлэн байдалд ажиллаж эхэлжээ. Тус үйлдвэрийн Гамшгаас хамгаалах штабаас эмч, онцгой байдлын албан хаагч, үйлдвэрийн диспетчерийн бүрэлдэхүүнтэй 24 цагийн ажиллагаатай баг байгуулан үйлдвэрт нэвтэрч байгаа ажилчдын биеийн дулааныг хэмжих, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зааварчилгаа өгч буй.
Тэд коронавирусээс сэргийлэх зорилгоор 10 сая төгрөгийн ариутгал, халдваргүйжүүлэх бодис нэмж нөөцөлсөн байна.
Энэ талаар тус үйлдвэрийн ХАБЭА-н хэлтсийн дарга Д.Мөнхболд “Манай ажилчид коронавирусээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл сайтай байгаа. Бид Германы сүүлийн үеийн технологи ашиглаж зарлан мэдээлэх системийг ашигладаг.
Дотоод сүлжээгээрээ дамжуулан 6600 хүний гар утсанд нэгэн зэрэг мэдээлэл хүргэж байгаа. Мөн ерөнхий захирлын нэгдүгээр орлогч, ерөнхий инженер Т.Батмөнх аймгийн Онцгой комиссын гишүүн учраас цаг үеийн мэдээллээр хамт олноо шуурхай хангаж, нөхцөл байдалд тохирсон шийдвэрийг гаргаж ажиллаж байна” гэв.
“Эрдэнэт үйлдвэр” хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр олон улсын стандартын ХАБЭА-н удирдлагын “ISO 45001:2018” тогтолцоонд шилжжээ.
Энэ хүрээнд үйлдвэрийн ХАБЭА-н журмуудыг шинэчилж, бүтцийн нэгжүүдэд энэ чиглэлээр манлайлал, оролцооны шинэ арга хэлбэрүүдийг амжилттай нэвтрүүлж ажиллаж буй.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com