Уншиж байна...
 
ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭЯпон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мсарү Игавахараг хүлээн авч уулзлааХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО ба ХӨШИГНИЙ ЦААДАХ ӨРНӨЛОлон улсын спортын хутга шидэлтийн холбоо манай улсад сургалт зохион байгуулж байнаИМАРТ ДРАГОН салбар энэ сарын 20–ны өдөр нээлтээ хийнэЛ.Төр-Од: УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин танхимын ерөнхийлөгч байхдаа ОХУ-тай чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулахад бэлэн гэдгээ илэрхийлчихсэн#СБД: Жендэрийн дэд салбар хороо 2024 онд хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг хэлэлцэв#СБД: Албан хаагчид түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавьж ажилланаТөрийн өмчийн 36 цэцэрлэгт хүүхдийн хөгжлийг дэмжих сургалтын хэрэглэгдэхүүн нийлүүллээ‘‘Имарт драгон’’ салбар энэ сарын 11-нд нээлтээ хийнэМонголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВ
Өөрөө өөрийнхөө цалинг нэмж, шагналд тодорхойлдог МАН-ын хурган дарга нар

Д.Соёмбо

 Сүүлийн үед өөрөө өөрийнхөө цалинг нэмж, шагналд тодорхойлдог үзэгдэл хавтгайрлаа. Хамгийн сүүлд гэхэд энэ сарын 6-ны өдөр Архангай аймгийн ИТХ-ын дарга Б.Өсөхбаяр өөрийнхөө цалинг нэмэх тухай тогтоолд өөрөө гарын үсэг зурсан тухай мэдээ цахим орчинд шуугиулаад өнгөрсөн. Харин Б.Өсөхбаяр, “Албан бичигт дурдагдсан нэр, гарын үсэг давхцаад байгаад л гол учир байх шиг байна. Хууль зөрчсөн юм байхгүй. Хуулийнхаа дагуу хурлын тогтоол болон тэргүүлэгчдийн тогтоолд зөвхөн ИТХ-ын дарга гарын үсэг зурдаг. Хэний асуудал хэлэлцэгдэх нь гол биш. Зөвхөн ИТХ-ын дарга гарын үсэг зурах хуультай. Энэ дагуу хэлэлцэгдсэн асуудал дээр гарын үсэг зурсан” гэдэг тайлбарыг хэвлэлд өгчээ.

 Б.Өсөхбаярын АТГ-д өгсөн хөрөнгө орлогын мэдүүлгийг харвал, 2016 оны долдугаар сарын 18-ны өдөр дээрх албан тушаалд томилогдсон байна. Үүнээс өмнө түүний жилийн орлого таван сая төгрөг байсан бол өнгөрсөн жилүүдэд тасралтгүй өссөөр 2018 онд 30 саяд хүрчээ. Мөн 400 сая төгрөгийн үнэт эдлэл, 80 сая төгрөгөөр үнэлэгдэх мал аж ахуйтай гэж мэдэгдсэн байна.
Тэгвэл дээрхтэй ижил өөрийгөө шагналд тодорхойлж, шагнасан нэгэн эрхэм ойрын өдрүүдэд олны анхаарлын төвд байна. Тодруулбал, 2019 оны долдугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлгийн даргаар томилогдсон З.Балдандугар нь оны өмнөхөн өөрийгөө 80 сая төгрөгийн урамшуулал авах ажилчдын нэрст багтааж, шагнажээ. Баримт харахад, 2019 оны аованхоёрдугаар сарын 23-ны өдөр “Байгууллагын эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор тус байгууллагад олон жил тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллаж байгаа эмч ажилчдад 80.460.000 (наян сая дөрвөн зуун жаран мянга) төгрөгийг зохих журмын дагуу бодож олгохыг ахлах нягтлан бодогч (Б.Ховор-Эрдэнэ)-д зөвшөөрсүгэй” гэх өөрийн гарын үсэг бүхий тушаалыг гаргажээ. Ингээд уг тушаалынхаа дагуу өөрийгөө сайн ажилласан хэмээн дүгнэж 500 мянган төгрөгөөр, харин бусад эмч, эмнэлгийн ажилчдыг 250-300 мянган төгрөгөөр тус тус шагнасан байна.
Ингээд ч зогсохгүй түлээ нүүрсний хөнгөлөлт, тусламж авах эмч ажилчдын нэрсийн жагсаалтад ч өөрийнхөө нэрийг хавчуулж амжжээ. Тухайн албан бичигт, “Байгууллагын ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэж түлээ нүүрсний хөнгөлөлт үзүүлэх гэж байгаа тул гэр хороололд амьдардаг эмч эмнэлгийн ажилчдын нэрсийг нэгдүгээр хавсралтаар, “Байгууллагын хөдөлмөрийн дотоод журам”, “Хамтын гэрээ”-нд заасны дагуу ажлын үр дүнгийн мөнгөн урамшууллаар шагнах эмч ажилчдын нэрсийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай” гэжээ. Улмаар тус эмнэлгийн дарга З.Балдандугар тэргүүтэй удирдах албан тушаалтнуудын арван хүн тус бүр 80 мянган төгрөгийн урамшуулал авчээ. Харин гэр хороололд амьдардаг гэх бусад эмч ажилчиддаа тус бүр 30 мянган төгрөгийн урамшуулал олгосон байна.

 З.Балдандугарын хувьд өнгөрөгч зун томилогдсон даруйдаа эмнэлгийн эмч, ажилчдыг “Харьяаллын бус хүн үзэж, тусламж үйлчилгээ үзүүлсэн гэх” шалтгаанаар ажлаас нь халсан гэх хэл аманд орж байсан бөгөөд тухайн үед тус эмнэлгийн эмч, ажилчид эсэргүүцэн хэвлэлийн хурал хийж байсан билээ.
Мөн түүнчлэн, тэрбээр тус эмнэлэгт томилогдон ирэхээс өмнө “Ачтан” эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга болон Эрүүл мэндийн яаманд хэлтсийн даргаар ажиллаж байжээ. Түүнийг “Ачтан” эмнэлэгт ажиллаж байхдаа ажлаа унагасан учир Эрүүл мэндийн төвийг удирдаж чадахгүй гэж үзэх хүмүүс ч байдаг гэнэ. Үүнээс гадна З.Балдандугарын хувьд 2016 оны сонгуулийн үеэр МАН-аас дүүргийн ИТХ-д VI хорооноос нэр дэвшиж ялагдсан, түүнээс өмнө ч нэг бус удаа “өвдөг шороодож” байсан нэгэн юм.

З.Балдандугар Эрүүл мэндийн яаманд хэлтсийн даргаар ажиллаж байхдаа хөрөнгө орлогоо мэдүүлсэн бөгөөд жилийн орлого нь 23 сая төгрөг, 240 сая төгрөгийн байр орон сууцтай, 150 сая төгрөгийн авлагатай гэжээ.

 Энэ мэт дундаж иргэдээс дээш орлоготой, төрийн албаны хурган дарга нар өөрийгөө шагнаж, цалингаа нэмдэг ёс зүйгүй үйлдэл олон нийтийн эгдүүцлийг төрүүлээд байна.

эх сурвалж : "Ардчилал таймс" сонин

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
2 сарын өмнөөмнө
Маргааш “Celebrity match”-тай
2 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com