Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Танилц: АТГ-аас прокурорт шилжсэн авлига, албан тушаалын хэргүүд

Авлигатай тэмцэх газар 2020 оны нэгдүгээр сарын байдлаар 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлжээ. Дээрх хэргүүд дээр үүсээд буй нөхцөл байдлын талаар тоймлон хүргэе.

Бусдаас 200 сая төгрөгийн хахууль авсан Д.Бямба-Очир гэж хэн бэ?

 “Улаанбаатар дулааны сүлжээ” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Бямба-Очирыг эрх мэдэл албан тушаалаа ашиглаж, бусдаас 500 сая төгрөгийн хахууль авсан гэх үндэслэлээр АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчид өнгөрөгч аравдугаар сард гэрээс нь баривчилж, саатуулан шалгасан байдаг. Д.Бямба-Очир нь МАН-ыг Засгийн эрх барьснаас хойш буюу 2016 оны сүүлчээс “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн захирлаар томилогдон ажилласан боловч тухайн албан тушаалыг ердөө хоёрхон жил хашаад ийнхүү баривчлагдсан. Албаны эх сурвалжийн өгсөн мэдээллээр “Д.Бямба-Очир 2017 оны есдүгээр сарын 26-нд тус газрын Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Б.Ариунболорт 49 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж, давуу байдал олгосон, тус газраас хэрэгжсэн худалдан авах ажиллагааг хууль бусаар явуулж, эрчим хүчний тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг “ӨЭЭЭ” ХХК-ийг хахууль авч сонгон шалгаруулсан” хэмээн үзэж яллах саналтайгаар прокурорт шилжүүлжээ.

 Дашрамд дурдахад, төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирал асанг 87 ширхэг орон сууцтай гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд цацагдаж байсан. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Мөрдөн шалгалтын явцад Д.Бямба-Очир нь 87 байртай гэх мэдээлэл нотлогдоогүй” гэлээ.
 Тэрбээр 2016 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ, жилийн орлого 78 сая, гэр бүлийн гишүүдийн орлого 668 сая, нэг тэрбум 300 сая төгрөгөөр үнэлэгдэх зургаан орон сууц, барилга байгууламжтай, 180 сая төгрөгийн үнэтэй Лексус-570 автомашинтай, нэг тэрбумын хадгаламжтай гэж мэдүүлжээ.


Сайд асан Д.Ганбат эрх мэдэл, албан тушаалаа ашиглан улсад

их хэмжээний хохирол учруулжээ

 Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Д.Ганбатыг АТГ, ЭЦА-ны хамтарсан ажлын хэсгийнхэн өнгөрөгч аравдугаар сард албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдаас хээл хахууль авсан байж болзошгүй хэрэгт холбогдуулан цагдан хорьсон билээ. Бидэнд олдсон мэдээллээр түүнийг Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа Төв аймгийн нутаг дэвсгэрт зам тавих тендерт “Ялгуусан” гэх компанийг ялуулж, 200 орчим сая төгрөгийн хахууль авсан байж болзошгүй хэрэгт сэжиглэж буй гэнэ. Д.Ганбатын холбон яллагдагчаар татагдсан хэрэг дахиад нэмэгдэж буй нь энэ.
Түүнийг өмнө нь Худалдаа хөгжлийн банк, “Монголын зэс”-ийн удирдлагын холбогдсон хэрэгт хамжигчаар оролцсон хэмээн яллагдагчаар тооцсон билээ. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт орших Төмөртэйн төмрийн хүдрийн орд газраас тус аймгийн Ерөө сум дахь Хандгайт өртөө хүртэл 33.4 км төмөр зам концессоор барьж, 2015 онд ашиглалтад оруулахад замын ажлын үнийн дүнтэй холбоотой баталгаажуулсан акт, дүгнэлт гараагүй, Сангийн, Зам, тээврийн яам, ТӨБЗГ, “Монголын төмөр зам” зэрэг байгууллагад ажлын гүйцэтгэлтэй холбоотой санхүүгийн баримт, тооцоог өгөөгүй байхад 112.66 сая ам.доллароор барьсан хэмээн тооцож улсад хүлээн авч хохирол учруулсан хэрэгт буруутгаж байгаа.

 Улмаар Эрүүгийн хуулийн 22.1-2-т заасан эрх мэдэл, албан тушаалаа ашиглан бусдад давуу байдал олгож, улсад их хэмжээний хохирол учруулсан хэмээн яллагдагчаар татсан юм. Мөн Д.Ганбатыг “Эрдэнэт үйлдвэр”-т удирдах албан тушаал хашиж байхдаа их хэмжээний мөнгө завшиж, хөвгүүдийнхээ байгуулсан “Хатанболор”, “Дэвшилт” гэх компаниар дамжуулан өмнөд хөршөөс арматур оруулж ирэн, мөнгө угаасан байж болзошгүй гэх хэрэгт холбогдуулан шалгаж, түүний эзэмшлийн гэх “Өндөр буянт холдинг” компанийнх нь байранд нэгжлэг хийсэн билээ.

Эрүүл мэндийн даатгалын сангаас хувьдаа завшсан Ч.Алтанхуяг

194 сая төгрөгийн хадгаламжтай гэжээ

 Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга /ЭМДЕГ/ Ч.Алтанхуяг түүний удирдлага дор ажилладаг н.Баяраа нарыг Эрүүл мэндийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг арилжааны банканд байршуулахдаа хүүгийн орлогыг хувьдаа завшсан байж болзошгүй гэх үндэслэлээр АТГ эрүүгийн хэрэг нээн, шалгаж байсан. Ч.Алтанхуяг нь 2017 оноос ЭМДЕГ-ын даргаар томилогдон ажиллаж байсан бөгөөд түүнээс өмнө НДЕГ-т удирдах албан тушаал эрхэлдэг байжээ. Үүнээс өмнө тэрбээр УИХ-ын дарга асан С.Төмөр-Очирын туслахаар ажиллаж байсан.


Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ, 2018 онд 90 сая төгрөгийн орлого олсноо мэдээлжээ. Тэрээр таван орон сууц, зуслангийн нэг байшин, үйлчилгээний зориулалттай талбай, дөрвөн авто зогсоолтой, тэдгээрийг 845 сая төгрөгийн өртгөөр үнэлжээ. Мөн 54 сая төгрөгийн үнэлгээ бүхий газартай, 10 сая төгрөгийн үнэт зүйлтэй гэдгээ мэдүүлсэн байна. Дансандаа 194 сая, гадаад дансандаа 55 сая төгрөгтэй ажээ.

Долоон байр хувьдаа завшсан Д.Ариунбаатар Т.Бадамжунайн

бүлэглэлд хамаардаг

 Нийтийн өмчийг өөрийн юм шиг захиран зарцуулж хувьдаа завшдаг эрх мэдэлтнүүдийн үйлдэл хэрээс хэтэрч байгаа дахин нэг жишээг дэлгэе. Тодруулбал, Нийслэлийн өмчид байх орон сууцнаас албан тушаалаа урвуулан ашиглаж долоон байрыг хувьдаа завшсан гэх асуудлаар нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга асан Д.Ариунбаатарыг шалгаж эхлээд багагүй хугацаа өнгөрчээ. Тэрбээр, 2016 оны сонгуулийн дараа Нийслэлийн өмчийн харилцааны газрын орлогч даргаар томилогдсон бөгөөд Улаанбаатар хотын баланст бүртгэгдэх ёстой байсан долоон орон сууцыг өөрийн болгож авсан нь шалгалтаар илэрчээ.


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан энэ талаар “Орон сууцны санд бүрддэг 0.2 хувь буюу хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдээс төвлөрүүлдэг орон сууцыг Өмчийн харилцааны газрын зөвхөн нэг орлогч өөрийнхөө ашиг сонирхолд нийцүүлэн бүртгэлд тооцоогүйгээр улс, нийслэлийн хөрөнгөөс завшсан асуудал байгаа. Тэрхүү байруудыг буцаан авч, нийслэлд бүртгэн чөлөөлүүлж байгаа. Өшөө цааш юу гарахыг мэдэхгүй. Өнгөрсөн 2-3 жилийн дотор нэг орлогч долоон байрыг хувьдаа завшсан байхад бусад нь яасан бэ гэдэг асуудал том асуултын тэмдэг байх” гэж ярьсан удаатай. Д.Ариунбаатар нь Архангай аймгаас гаралтай. Улс төрийн нөлөө, хамаарал нь Т.Бадамжунайн бүлэглэлд хамаардаг гэнэ. Түүнийг өдгөө үүрэгт ажлаас нь чөлөөлсөн бөгөөд холбогдох хэрэг нийслэлийн прокурорын газарт шилжээд байгаа ажээ.

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярт хилийн хориг тавьж, шалгаж эхэлжээ

 Өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзсэн Н.Номтойбаярт хилийн хориг тавьж, шалгаж эхлээд байгаа билээ. Түүнийг “Улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаад буй. Тэгвэл АТГ-аас түүнд холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлсэн байна.
Энэ талаар прокурорын байгууллагаас тодруулахад, “АТГ-аас шалгаж дуусаад нийслэлийн Прокурорын газарт хүргэгдсэн. Одоогийн байдлаар хянагдаж байгаа” гэх тайлбарыг өгсөн.

“Хейлан Жиан” ХХК-д холбогдох хэргийн талаар албаны эх сурвалж

дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзав

 Мөн эдгээрээс гадна “Хейлан Жиан” ХХК-ийн захирал Лю Хунг Ниэнд холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дууссан ч энэ талаар албаны эх сурвалж дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзсан.

эх сурвалж : "Ардчилал таймс" сонин

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com