Уншиж байна...
 
Р.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байнаН.Өнөрцэцэгийг ч дарамталж дөнгөсөн У.Хүрэлсүх ардчиллыг залгихаар улайрч эхэллээЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭ
Монголын коронавирусийн оношлуур 100 хувь найдвартай гэв

 Шинэ коронавирусийн халдвар илрээгүй ч Монгол Улс “Ковид-19”-ийн эрсдэл өндөртэй орны тоонд багтсан хэвээр байна. Иймд иргэд ДЭМБ-аас гаргаж байгаа зөвлөгөөг дагаж, сонор сэрэмжтэй байх хэрэгтэйг ЭМЯ-наас санууллаа. Тус яамны Тандалт, шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл Шинэ коронавирусийн халдвар эрчтэй тархаж байна. Азийн 12 оронд халдвар тархсанаас монголчуудын хамгийн их зорчдог Япон, Солонгос, Хонконг зэрэг оронд тус халдварын тохиолдол нэмэгдэж байна. Монгол Улс “Ковид-19”-ийн эрсдэл өндөртэй орны тоонд багтсан хэвээр байна. Иймд эрдсэлтэй нөхцөлд хүнсний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ууган үйлдвэр, аж ахуй нэгжүүд нийт албан хаагчдынхаа нэг өдрийн цалин буюу 39 сая төгрөгийг эмч, эмнэлгийн байгууллагын мэргэжилтнүүдэд хандивлаж, ЭМЯ-нд хүлээлгэн өглөө гэв. Харин ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү, “Говьсүмбэр аймагт хоёр, ХӨСҮТ-д энэ сарын 17-нд тусгаарласан таван иргэний шинжилгээнээс шинэ коронавирусийн халдвар илрээгүй. Өчигдөр тус вирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Өнөөдрийн байдлаар нэг ч хүнийг тусгаарлаагүй байна” гэлээ.
Мөн ЭМЯ-ны Эм үйлдвэрлэл, технологийн газрын мэргэжилтэн А.Баярзаяа ярихдаа ХӨСҮТ-ийн вирус судлалын лабораторид амьсгалын замын цочмог халдвар үүсгэгчийг илрүүлэх тоног төхөөрөмж, урвалж, оношлууртай, мэргэжлийн боловсон хүчин хангалттай байдаг. ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори ДЭМБ-ын сүлжээ лабораторийн хувьд Японы Халдварт өвчин судлалын төвийн лавлагаа лабораториос оношлуур хүлээн авч, шинжилгээ хийж байна. Манай орон Ази тивдээ хамгийн түрүүнд оношлуур хүлээж авсан. Оношлуурыг 100 хувь найдвартай гэж үзэж байгаа. Энэ оношлуурыг ДЭМБ-ын лавлагаа, таван лабораторийн нэг Токиогийн лавлагаа лабораториос хүлээн авч, шинжилгээний дүнгээ Япон руу илгээн баталгаажуулж байна. ХӨСҮТ-ийн лаборатори Токиогийнхтой яг адил тоног төхөөрөмж, урвалж, оношлуур хэрэглэж байгаа” хэмээв.
Дашрамд дурдахад, Эрүүл мэндийн байгууллагууд салбарын хэмжээнд шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх байдлыг хангаж буй бөгөөд иргэд, олон нийтэд зориулсан зөвлөгөө, мэдээллийг эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд 24 цагийн турш 80086829 дугаарын утсаар өгч байна.

эх сурвалж : "Ардчилал таймс" сонин

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
4 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com