Уншиж байна...
 
Баялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНА
Азийн хөгжлийн банк эмнэлгүүдийн бэлэн байдлыг үнэлэхэд тусална

 Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Азийн хөгжлийн банк (АХБ) 4.2 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж нийлүүлэхээр болсон. Эхний тоног төхөөрөмжүүд өчигдөр (2020.02.19) ирж буй талаар АХБ-ны Монгол дахь Суурин төлөөлөгчийн газраас мэдээллээ. Шинэ коронавирусийн голомтын бүс болох БНХАУ-д гарсан дэгдэлтийн үеийн өвчлөлийн байдлаас үзэхэд тус вирусийн халдварын эмнэлзүйн шинж нь амьсгалын хурц дутмагшил, бөөрний дутагдалд хүргэж байгаа аж. Иймд АХБ-ны 4.2 тэрбум төгрөгийн санхүүжилтээр амьсгалын болон диализын аппарат захиалсан. Япон, Герман зэрэг АХБ-ны гишүүн орнуудаас ирж буй есөн нэр төрлийн тоног төхөөрөмжид богино хугацаанд оношлогч, явуулын рентген, хүүхдийн амьсгалын аппарат байна. Эдгээр тоног төхөөрөмж хоёрдугаар сарын 25 гэхэд бүрэн ирэх ажээ. АХБ манай улсын эрүүл мэндийн салбарт хоёр чиглэлээр анхааран ажиллах юм. Иймд дээрх тоног төхөөрөмжөөс гадна нэмэлтээр 1.6 орчим тэрбум ам.долларын төсөл хэрэгжүүлэхээр болжээ. Үүний нэг нь техникийн туслалцаа үзүүлэх буюу гаднаас мэргэжлийн өндөр түвшний шинжээч авчирч эмнэлгүүдийн бэлэн байдал болон эрсдэлийн үнэлгээ хийж, алдаа дутагдлыг залруулахад чиглэх бол нөгөө нь бэлэн байдлыг хангах холбогдох байгууллагуудын чадавхыг сайжруулна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com