Уншиж байна...
 
ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭЯпон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мсарү Игавахараг хүлээн авч уулзлааХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО ба ХӨШИГНИЙ ЦААДАХ ӨРНӨЛОлон улсын спортын хутга шидэлтийн холбоо манай улсад сургалт зохион байгуулж байнаИМАРТ ДРАГОН салбар энэ сарын 20–ны өдөр нээлтээ хийнэЛ.Төр-Од: УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин танхимын ерөнхийлөгч байхдаа ОХУ-тай чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулахад бэлэн гэдгээ илэрхийлчихсэн#СБД: Жендэрийн дэд салбар хороо 2024 онд хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг хэлэлцэв#СБД: Албан хаагчид түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавьж ажилланаТөрийн өмчийн 36 цэцэрлэгт хүүхдийн хөгжлийг дэмжих сургалтын хэрэглэгдэхүүн нийлүүллээ‘‘Имарт драгон’’ салбар энэ сарын 11-нд нээлтээ хийнэМонголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВ
Ө.Лхагвабаяр: “Сар шинэ-2020” арга хэмжээ бол сурталчилгаа биш, гэмт хэргээс сэргийлэх арга хэмжээ

Цагдаагийн байгууллагаас “Сар шинэ- 2020” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна. Энэ үйл ажиллагааны хүрээнд нөхцөл байдал ямар байгаа талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Ө.Лхагвабаяраас тодрууллаа.

-Цагдаагийн байгууллагаас “Сар шинэ-2020” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж байна. 2020 оны хоёрдугаар сарын 18-ны байдлаар нөхцөл байдал ямар байна вэ?
-Өнгөрсөн хоногийн хугацаанд Цагдаагийн байгууллагад нийт 1555 гомдол мэдээлэл ирсэн. Нийслэл хотын хэмжээнд 1314, орон нутагт 241 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн дуудлага мэдээллээс гэмт хэргийн шинжтэй 64 гомдол мэдээлэл үүний 31 нь нийслэлд, 33 нь орон нутагт, зөрчлийн шинжтэй 675 гомдол мэдээлэл ирсэн. Үүний 573 нь нийслэлд, 102 нь орон нутагт, зам тээврийн осол нийт 158 бүртгэгдсэн байна.
Бүртгэгдсэн гэмт хэргийн шинжтэй 64 гомдол мэдээллээс хулгайлах гэмт хэргийн шинжтэй гомдол 18 бүртгэгдсэн нь гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээллийнхээ дийлэнх хувийг эзэлж байна.
-Энэ арга хэмжээг зохион байгуулснаар эхний 14 хоногийн байдлаар ямар үр дүн гарсан бэ?
-Эхний 14 хоногт улсын хэмжээнд 591 гэмт хэрэг илрүүлсэн үр дүнтэй ажиллаж байна. Үүнээс хүний амь насыг санаатай хохироосон хоёр, хулгайлах 198, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 198, залилах 94, дээрэмдэх 19, хүчиндэх 11, бусад 71 гэмт хэргийг илрүүлээд байна.
-Иргэд сар шинийн баярыг хориглосон байхад цагдаагийн байгууллага сурталчиллаа гэх шүүмжлэл дагуулаад байна. Энэ талаар мэдээлэл өгнө үү?
-Цагдаагийн ерөнхий газрын даргын баталсан төлөвлөгөөний дагуу “Сар шинэ” нэгдсэн арга хэмжээг цагдаагийн байгууллагаас жил бүр зохион байгуулдаг уламжлалтай.
Нэгдсэн арга хэмжээний нэр нь “Сар шинэ-2020” боловч цаад зорилго нь гэмт хэрэгтэй тэмцэх, гэмт хэргийг илрүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, эрэн сурвалжилж байгаа хүн, эд зүйлийг олж тогтоох ажлыг эрчимжүүлнэ гэсэн үг. Энэ үеэр цагдаагийн алба хаагч бүр нэг ч гэсэн хэргийг илрүүлж, таслан зогсоож бууруулах юм сан гэсэн зорилго тавин ажиллаж байгаа болохоос сар шинийн баярыг сурталчилсан зүйл байхгүй.
Мөн цагдаагийн байгууллага бие бүрэлдэхүүнээрээ одоо үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэгт шилжин ажиллаж байна. Иймд иргэд маань орон гэрээ эзэнгүй үлдээхгүй байх, гэрийнхээ хаалга цоожны бэхлэгээг сайжруулах зэргээр өөрсдөө шалтгаалсан урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах шаардлагатай байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
2 сарын өмнөөмнө
Маргааш “Celebrity match”-тай
2 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com