Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Урд хөршийн иншуртекийн сонин хачин

Б.ЭГШИГЛЭН

 “Жолоочийн даатгал-Гэрэгэ киоск” төслийн нээлтийн үеэр даатгалын салбарын хөгжлийн чиг хандлагын тухай хэлэлцүүлэг өрнөсөн. Энэ удаа “Үндэсний давхар даатгал” ХХК-ийн Бизнес хөгжил, төслийн газрын дарга Б.Батбаяр урд хөршийн иншуртекийн талаар сонирхуулж ярьсныг хүргэж байна.

-Энэ удаа би өөрийн сонссон, урд хөршийн тэргүүлэх иншуртек төслийн талаар таницуулъя гэж бодлоо. Харин манай компани одоогоор ямар нэг иншуртек төсөл нэвтрүүлээгүй байгаа. Цахим технологийг үйл ажиллагаандаа ашиглах талаар бодсон юмнууд бий.
“WeChat” –ыг бүгд мэдэж байгаа байх. Хятад хэлтэй иргэд өргөн ашигладаг платформ байдаг. Тенсент группийн иншуртек платформыг “We Sure” гэж нэрлэдэг юм билээ. Энэ платформ нь 2015 онд тусгай зөвшөөрөл авсан юм байна. Тэд хэрэглэгчдээсээ судалгаа авахад даатгалын үйлчилгээний талаар мэдээлэл бага, даатгал хэрэгтэй ч гэсэн үнэтэй байна, даатгуулах нөхцөлүүдээ ойлгоход бэрх, амлаж байгаа шигээ хурдан үйлчлэх болов уу гэж эргэлздэг гэх мэтээр ази хүмүүс учраас манайхантай адил хариултууд өгсөн юм байна. Хятадад 1990-ээд оноос хойш даатгалын салбар нь эрчимтэй хөгжсөн. “We Sure”–ийн энэ судалгаанаас харахад интернэтээр даатгалын үйлчилгээг авч байгаа хэрэглэгчид нь 1980-1990 оныхон, нийт хэрэглэгчдийн 70-аад хувь нь WeChat pay ашиглаж, даатгалынхаа хураамжийг төлж байжээ. “WeChat” –ыг ашиглахдаа хялбар, зугаатай байхыг хүсдэг юм байна.
Хятадын даатгалын салбар 10-аад жилийн өмнө манайхтай адил мөн л төлөөлөгчдөд суурилсан, дөрвөн их наядын даатгалын зах зээлтэй, бидэн шиг бичиг цаасны зардал өндөртэй, иргэд даатгалын салбартаа сэтгэл ханамж төдийлэн өндөр биш байжээ.
Тенсент асар том групп учраас их хэмжээний дататай. Датан дээрээ үндэслээд хэрэглэгчдэдээ хандсан үйлчилгээ санал болгодог юм байна. Монголын нөхцөлд бол дата мэдээлэл хомс. Дээр нь Хятад нэг хүнд ногдож байгаа даатгалын хураамжийн хэмжээг нэмэгдүүлэхийн тулд цахим даатгалын эрх зүйн орчныг маш их дэмжиж байгаа юм билээ. Нэг хүнд ногдох хураамж нь 400 ам.доллар хүрээд байгаа шүү дээ. Түүнийг цаашид хөгжингүй зах зээл буюу Америк, Япон шиг 4000 доллар болгох зорилттой ажиллаж байгаа. Тенсент өөрийнхөө төлбөр тооцоо хөрөнгө оруулалтын зөвлөх компани, банк, даатгалын үйлчилгээнд дэд бүтцээ сайн ашигладаг. Бид даатгалын салбарт иншуртек технологи хурдацтай нэвтрүүлэхэд хувь нэмрээ оруулж байна гэж өөрсдөө танилцуулж байсан. Бүртгэл, аюулгүй байдал, халдлагаас хамгаалсан шийдлүүдээ бас танилцуулсан л даа.
We Sure бүх компанитай хамтарч ажилладаггүй, хөрөнгийн чадавх, ашигт ажиллагаа, интернэт ашиглах компанийн менежментийн шийдлүүдийг харж, хамтарч ажиллах байгууллагаа сонгодог. Мөн компанийн хүний нөөц гэх мэтийг ч харгалздаг гэнэ. Хоёр жилийн хугацаанд “We Sure” ямар үр дүнд хүрсэн бэ гэхээр 20 сая гэрээ борлуулсан. Үүнээс жилийн дараа 50 хувь нь гэрээгээ сунгадаг юм байна.
Нөхөн төлбөрийг тухайн өдөрт нь 79 хувийг нь олгож байгаа гэж танилцуулсан. Тэгэхээр маш өндөр бүтээмжтэй ажиллаж байна гэсэн үг.
Дөрвөн хүндрэлийг шийдэхийг зорьдог, “We Sure”-ийн хамт олон.
Хөгжиж буй зах зээлд ихэнх иргэдийн санхүүгийн үйл ажиллагааны мэдлэг мэдээлэл хомс учраас “Ойлгоход бэрх” гэсэн хэсэгт уламжлалт бүтээгдэхүүнийг зөвлөх бус шинэ шийдэл санал болгох замаар хамтарч ажилладаг.
Даатгалын бүтээгдэхүүнийг “Үнэтэй” гэж үздэг хүмүүст хураамжаа хувааж төлөх боломж олгодог. Хэрэглэгчийн төрсөн өдрөөр нь нэг сарын хураамж төлөх эрх бэлгэнд өгдөг. Даатгалын бүтээгдэхүүнийг эрүүл мэндтэй нь холбож, өдөрт 8000 алхахад эрүүл мэндийн даатгал дээр нь хөнгөлөлт үзүүлэх гэх мэтээр датагаа ашигласан шийдлүүд санал болгожээ.
Нөхөн төлбөр олгоход танд зориулсан зөвлөхийг эрүүл мэндийн даатгал дээр бас оруулсан гэж ярьж байсан.
Хятадад хадгаламж барьцаалсан эрүүл мэндийн даатгал гэж байжээ. Үүнийг анх удаа хадгаламжгүйгээр хувийн эрүүл мэндийн даатгал хийсэн. Өөрийн платформоо ашиглаад бүтээгдэхүүнээ борлуулдаг, үйлчилгээ үзүүлдэг. Түрүүн СЗХ-ны газрын дарга М.Өлзийбат “Амьдралын даатгалыг хөгжүүлэх шаардлагатай байна” гэж ярилаа.
Амьдралын даатгал Хятадад хөгжсөн. Тэжээгчээ алдвал сар болгон нөхөн төлбөр олгох бүтээгдэхүүнийг “We Sure” боловсруулаад санал болгожээ. Хүнд өвчний үед өндөр үнэтэй эмийн зардлыг төлөх үйлчилгээ ч байна. “We Sure” платформын бас нэг давуу тал нь хэрэглэгч хоёр өөр төрлийн бүтээгдэхүүнийг харьцуулж харах давуу тал олгосон.
Хэрэглэгч би эмнэлэгт долоо хоног хэвтвэл надад олгох нөхөн төлбөрийн хэмжээ хэд гарах нь вэ гэх мэтээр харьцуулах боломж олгоод үүндээ суурилсан зөвлөмж, шийдэл санал болгодог.
Үнэтэй үйлчилгээний хураамжийг хагас жилээр төлөх боломж олгодог. Хятад иргэдийн 70 хувь нь ихэвчлэн сараар төлдөг.
Даатгалыг зөв цаг үед санал болгохыг чухалчилж үздэг ажээ.
WeChat-аар хятадууд бүх төлбөр тооцоогоо хийдэг. Эрүүл мэндийн үйлчилгээний төлбөрөө төлөх үед нь эрүүл мэндийн даатгалыг санал болгох механизмууд нь сайн юм байна. Цагаан сараар бүх хүн улаан дугтуй бариад гүйлддэг. Тэр нь бас даатгалын хэлбэрт шилжчихсэн. 1000 юаний эрүүл мэндийн даатгалын эрхийн бичиг санал болгодог юм билээ. Тухайн жолооч жилд хэдэн км явж байгаагаас шалтгаалаад, эрсдэлийг нь тооцож, даатгал санал болгох гэх мэтээр мини программууд ашигладаг. WeChat мессенжер ашиглаад даатгуулагч нартай харьцдаг. Хиймэл оюун ухаан ашиглаж нөхөн төлбөрийг шийддэг гэж байсан. “We Sure” 15 даатгалын компанитай нягт хамтарч ажилладаг. Дата бааздаа эрсдэлийн анализ хийж, залилан хийснийг нь хасаад, ашигт ажиллагааг нэмэх тал дээр анхаардаг. Энэ компани хэрэглэгчид үнэ цэн хүргэж, тэдний хэрэгцээнд тулгуурласан үйлчилгээ нэвтрүүлсэн байна.

эх сурвалж : "Ардчилал таймс" сонин

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com