Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
XVII ЖАРНЫ ХОТОЛ ТӨГС ХЭМЭЭХ ТӨМӨР ХУЛГАНА ЖИЛИЙН ШОРООН ҮХРИЙН ЗУРЛАГА II

Хулгана жилийн хаврын амьсгал орсон өдрийн махбодууд болон ур­ган гарч буй жилийн мах бодуудад тулгуурлан жилийн ерөнхий бай­цыг шинжлэх “Шороон үхэр”-ийг дүрсэлбэл:

-Үхэр нь: Цагаан толгойтой, омруу бие нь хөх, эвэр чих сүүл нь улаан, дөрвөн шийр нь шар, амаа ангайсан, сүүлээ зүүнээ шарваж явна.

-Үхэр хариулагч нь: Шар царайтай, ногоон дээлэн дээр цагаан бүс бүсэлсэн, гэзгээ баруун чихний ар, зүүн чихний урдуур унжуулсан, хоёр гутлаа өмссөн, мяндсан шилбүүр барьсан, хүүхэд үхрийнхээ өмнө сандрангуй гүйж явна.

Дээрх зураглалаас жилийн байцыг аж­вал: Эртхэндээ гандуу боловч дунд үеэр хур тунадас ихээр орж арвин ургац авна. Мал сүрэгт сайн боловч хямрал болох нигууртай. Нийт нутгаар сэрүүвтэр, бадгана өвчин гарна. Ард иргэдэд амгалан, өндөр суудалтанд ширүүн, дунд суудлын түшмэлд маш ширүүн жил болно.

өмнөхийг "Ардчилал таймс" сонин, Atime.mn сайтаас уншина уу

 

МОРЬ ЖИЛТНҮҮДЭД САЙН МУУ ЭЭЛЖИЛНЭ,
ШҮТЭЭНД ТҮЙ ӨРГӨ

1918, 1978 оны шороон морь жилтнүүдэд Тэнгэр зэтгэр, сайн муу ээлжилнэ. Шүтээнд түй өргө. Гомбо, Чойжоо Лхам тахиул, насны даллага авхуул. Бие эрхтэн амгалантай, эд малын гарзгүй сайн оршино. Хэрүүл, тэмцэл болбоос эвлэрэх нь хялбар. Гэвч дэв бузраас цээрлэж, тэнгэр сахиусанд сан тавьж тахил өргөвөөс сайн. Эрхтний цогийн хүрээнд өлзий хутгийн хишиг тогтоно. Мал өсч гарзгүй байна. Хүссэн эд агуурс арвижин худалдаа наймаанд ашиг олз ихтэй байна. Дайсны хорлол ба хов жив олширч ураг амрагуудын эв түнжинд хорлол болж болзошгүй. Хэл амнаас болгоомжил. Доржнамжом, Чогжүмүнсэл, Алтангэрэл уншуул, Сан олон тавиул, дарцаг хийсгэ. Сайн муугийн магадлагаа үгүй тул сахиус, шүтээндээ зул сайн өргө.
1930, 1990 оны төмөр морь жилтнүүдэд Тэнгэр зэтгэр, сайн муу ээлжилнэ. Шүтээнд түй өргө. Гомбо, Чойжоо Лхам тахиул, насны даллага авхуул. Тэнгэр бурхан ивээж, биед өвчингүй, сэтгэлд гаслангүй, эрхтэн хүч төгөлдөр амгалантай оршино. Эхнэр хүн болбоос сайн хүү төрүүлнэ. Эд агуурс хомстон, буян барагдаж, анд нөхдийн сэтгэл урвах тул хурлын чуулганд идээ, ундаа өргөж, хүүхэд хөгшид, ядууст өгөөмөр сэтгэлийн үүднээс өглөг өгч, шүтээнд тахил өргө. Алтангэрэлийн даллага авхуул. Хийморь доройтон эд хөрөнгө хомстож, өвчин ороож болзошгүй. Хүмүүний хэл ам ирнэ. Цагаан шүхэрт уншуул. Хийморийн сан олонтоо тавиул. Сайн муугийн магадлагаа үгүй тул сахиус, шүтээндээ зул сайн өргө.
1942, 2002 оны усан морь жилтнүүд Ад зэтгэрийн хорлолд өртөж болзошгүй тул Насны судар, Цэнд, Сундуй уншуул. Тэнгэр бурхан ивээж, биед өвчингүй, сэтгэлд гаслангүй, эрхтэн хүч төгөлдөр амгалантай оршино. Эхнэр хүн болбоос сайн хүү төрүүлнэ. Эрхтний цогийн хүрээнд өлзий хутагийн хишиг тогтоно. Мал өсч гарзгүй байна. Хүссэн эд агуурс арвижин худалдаа наймаанд ашиг олз ихтэй байна. Хийморь доройтон эд хөрөнгө хомстож, өвчин ороож болзошгүй. Хүмүүний хэл ам ирнэ. Цагаан шүхэрт уншуул. Хийморийн сан олонтоо тавиул. Сайн муугийн магадлагаа үгүй тул сахиус, шүтээндээ зул сайн өргө.
1954, 2014 оны модон морь жилтнүүд Тэнгэр зэтгэр, сайн муу ээлжилнэ. Шүтээнд түй өргө. Гомбо, Чойжоо Лхам тахиул, насны даллага авахуул. Биеийн тэнхээ тамир доройтож, сэтгэл тайван бус болж, өвчин тусч болзошгүй тул Цэнд уншуул. Дуган сүмд тахил өргөж, Сундуй уншуул. Эрхтний цогийн хүрээнд өлзий хутгийн хишиг тогтоно. Мал өсч гарзгүй байна. Хүссэн эд агуурс арвижин худалдаа наймаанд ашиг олз ихтэй байна. Дайсны хорлол ба хов жив олширч ураг амрагуудын эв түнжинд хорлол болж болзошгүй. Хэл амнаас болгоомжил. Доржнамжом, Чогжүмүнсэл, Алтангэрэл уншуул, Сан олон тавиул, дарцаг хийсгэ. Сайн муугийн магадлагаа үгүй тул сахиус, шүтээндээ зул сайн өргө.
1966 оны гал морь жилтнүүд Тэнгэр зэтгэр, сайн муу ээлжилнэ. Шүтээнд түй өргө. Гомбо, Чойжоо Лхам тахиул, насны даллага авхуул. Тэнгэр бурхан ивээж, биед өвчингүй, сэтгэлд гаслангүй, эрхтэн хүч төгөлдөр амгалантай оршино. Эрхтний хүрээ захаасаа эвдэрч, хүчин доройтож, үгүйрүүлэгч зэтгэр босох тул идээний сав ёроолдоо цоорон, хийсэн бүхэн доошоо гоожин олсон зүйл нь үл тогтох тул өгөөмөр сэтгэлийн үүднээс хүүхэд, хөгшид, ядууст өглөг өгч баясга. Намсрай тахиж хишиг даллага авхуул. Хийморь доройтон эд хөрөнгө хомстож, өвчин ороож болзошгүй. Хүмүүний хэл ам ирнэ. Цагаан шүхэрт уншуул. Хийморийн сан олонтоо тавиул. Сайн муугийн магадлагаа үгүй тул сахиус, шүтээндээ зул сайн өргө.

ХОНЬ ЖИЛТНҮҮДИЙН ХИЙМОРИЙН ЦОГ ЗАЛЬ БАДРАН АЖИЛ БҮХЭН СЭТГЭЛЧЛЭН БҮТНЭ

1919, 1979 оны шороон хонь жилтнүүдийн Амины найлзуур модон дэлгэрч, амь нас батжих, аврах тэнгэр дээрээс ивээж, өлзий хутгийн наран урдаас ургаж, ад зэтгэр үл тогтоно. Гэвч ариун бус зүйлийг тэвчин үйлд. Тэнгэр бурхан ивээж, биед өвчингүй, сэтгэлд гаслангүй, эрхтэн хүч төгөлдөр амгалантай оршино. Эхнэр хүн болбоос сайн хүү төрүүлнэ. Эрхтний цогийн хүрээнд өлзий хутгийн хишиг тогтоно. Мал өсч, гарзгүй байна. Хүссэн эд агуурс арвижин худалдаа наймаанд ашиг олз ихтэй байна. Хийморийн цог заль бадран, явах, суух, эрхэлж сэдсэн ажил бүхэн сэтгэлчлэн бүтнэ. Насны сүлд доройтох, зүүд нойр эвгүйтэх тул шөнө орой явахыг цээрлэж, Цэвэгмэдийн чого уншуулж аврал сайн айлтгуул, сүлд дуудуул.
1931, 1991 оны төмөр хонь жилтнүүдийн Амины найлзуур модон дэлгэрч, амь нас батжих, аврах тэнгэр дээрээс ивээж, өлзий хутгийн наран урдаас ургаж, ад зэтгэр үл тогтоно. Гэвч ариун бус зүйлийг тэвчин үйлд. Тэнгэр бурхан ивээж, биед өвчингүй, сэтгэлд гаслангүй, эрхтэн хүч төгөлдөр амгалантай оршино. Эхнэр хүн болбоос сайн хүү төрүүлнэ. Эд агуурст гарз гарах тул хүүхэд ядууст өглөг өгч баясга. Норжмаагийн сан уншуулж усан балин тавиул. Хийморийн цог заль бадран, явах, суух, эрхэлж сэдсэн ажил бүхэн сэтгэлчлэн бүтнэ. Насны сүлд шүтээн доройтох гэмтэй тул насны даллага авхуулж сүлд дуудуул.
1943, 2003 оны усан хонь жилтнүүдийн Амины найлзуур модон дэлгэрч, амь нас батжих, аврах тэнгэр дээрээс ивээж, өлзий хутгийн наран урдаас ургаж, ад зэтгэр үл тогтоно. Гэвч ариун бус зүйлийг тэвчин үйлд. Бие эрхтэн амгалантай, эд малын гарзгүй сайн оршино. Хэрүүл, тэмцэл болбоос эвлэрэх нь хялбар. Гэвч дэв бузраас цээрлэж, тэнгэр сахиусанд сан тавьж тахил өргөвөөс сайн. Эрхтний цогийн хүрээнд өлзий хутгийн хишиг тогтоно. Мал өсч гарзгүй байна. Хүссэн эд агуурс арвижин худалдаа наймаанд ашиг олз ихтэй байна. Хийморийн цог заль бадран, явах, суух, эрхэлж сэдсэн ажил бүхэн сэтгэлчлэн бүтнэ. Насны сүлд доройтох, зүүд нойр эвгүйтэх тул шөнө орой явахыг цээрлэж, Цэвэгмэдийн чого уншуулж аврал сайн айлтгуул, сүлд дуудуул.
1955, 2015 оны модон хонь жилтнүүдийн Амины найлзуур модон дэлгэрч, амь нас батжих, аврах тэнгэр дээрээс ивээж, өлзий хутгийн наран урдаас ургаж, ад зэтгэр үл тогтоно. Гэвч ариун бус зүйлийг тэвчин үйлд. Бие өвдөж болзошгүй бөгөөд зүүд нойр муудах нигууртай. Сүлд бууран ааш зан ширүүн болно. Хүүхэд, ядууст өглөг өгч, тэнгэр бурханд угаал өргөж, лам багшийг шүт. Эрхтний цогийн хүрээнд өлзий хутгийн хишиг тогтоно. Мал өсч гарзгүй байна. Хүссэн эд агуурс арвижин худалдаа наймаанд ашиг олз ихтэй байна. Хийморийн цог заль бадран, явах, суух, эрхэлж сэдсэн ажил бүхэн сэтгэлчлэн бүтнэ. Насны сүлд шүтээн доройтох гэмтэй тул насны даллага авхуулж сүлд дуудуул.
1967 оны гал хонь жилтнүүдийн Амины найлзуур модон дэлгэрч, амь нас батжих, аврах тэнгэр дээрээс ивээж, өлзий хутгийн наран урдаас ургаж, ад зэтгэр үл тогтоно. Гэвч ариун бус зүйлийг тэвчин үйлд. Тэнгэр бурхан ивээж, биед өвчингүй, сэтгэлд гаслангүй, эрхтэн хүч төгөлдөр амгалантай оршино. Эд агуурст гарз гарах тул хүүхэд ядууст өглөг өгч баясга. Норжмаагийн сан уншуулж усан балин тавиул. Хийморийн цог заль бадран, явах, суух, эрхэлж сэдсэн ажил бүхэн сэтгэлчлэн бүтнэ. Сайн муугийн магадлагаа үгүй тул сахиус, шүтээндээ зул сайн өргө.

БИЧ ЖИЛТНҮҮД АЛТАН БУМБА РАШААНААР ДҮҮРСЭН МЭТ АМЬ СҮЛД ҮЛ ХАГАЦАХ САЙН

1920, 1980 оны төмөр бич жилтнүүдэд элдэв зэтгэр түйтгэр тохиолдовч гэмгүй. Сахиус тахиж, тахил өргөвөл зохино. Тэнгэр бурхан ивээж, биед өвчингүй, сэтгэлд гаслангүй, эрхтэн хүч төгөлдөр амгалантай оршино. Эхнэр хүн болбоос сайн хүү төрүүлнэ. Эд агуурст гарз гарах тул хүүхэд ядууст өглөг өгч баясга. Норжмаагийн сан уншуулж усан балин тавиул. Хийморийн цог заль бадран, явах, суух, эрхэлж сэдсэн ажил бүхэн сэтгэлчлэн бүтнэ. Алтан бумба рашаанаар дүүрсэн мэт амь, сүлд үл хагацах сайн.
1932, 1992 оны усан бич жилтнүүдэд элдэв зэтгэр түйтгэр тохиолдовч гэмгүй. Сахиус тахиж, тахил өргөвөл зохино. Өвчин ээрэх, гэмтэж бэртэх магадгүй тул хэрүүлтэй газар бүү зорч. Манал Догсүм уншуулж бурхан шүтээнд зул өргө. Эрхтний цогийн хүрээнд өлзий хутгийн хишиг тогтоно. Мал өсч, гарзгүй байна. Хүссэн эд агуурс арвижин худалдаа наймаанд ашиг олз ихтэй байна. Хийморийн цог заль бадран, явах, суух, эрхэлж сэдсэн ажил бүхэн сэтгэлчлэн бүтнэ. Алтан бумба рашаанаар дүүрсэн мэт амь, сүлд үл хагацах сайн.
1944, 2004 оны модон бич жилтнүүдийн Амины найлзуур модон дэлгэрч, амь нас батжих, аврах тэнгэр дээрээс ивээж, өлзий хутгийн наран урдаас ургаж, ад зэтгэр үл тогтоно. Гэвч ариун бус зүйлийг тэвчин үйлд. Тэнгэр бурхан ивээж, биед өвчингүй, сэтгэлд гаслангүй, эрхтэн хүч төгөлдөр амгалантай оршино. Эрхтний цогийн хүрээнд өлзий хутгийн хишиг тогтоно. Мал өсч, гарзгүй байна. Хүссэн эд агуурс арвижин худалдаа наймаанд ашиг олз ихтэй байна. Хийморийн цог заль бадран, явах, суух, эрхэлж сэдсэн ажил бүхэн сэтгэлчлэн бүтнэ. Алтан бумба рашаанаар дүүрсэн мэт амь, сүлд үл хагацах сайн.
1956, 2016 оны гал бич жилтнүүд Тэнгэр зэтгэр, сайн муу ээлжилнэ. Шүтээнд түй өргө. Гомбо, Чойжоо Лхам тахиул, насны даллага авхуул. Тэнгэр бурхан ивээж, биед өвчингүй, сэтгэлд гаслангүй, эрхтэн хүч төгөлдөр амгалантай оршино. Эрхтний хүрээ захаасаа эвдэрч, хүчин доройтож, үгүйрүүлэгч зэтгэр босох тул идээний сав ёроолдоо цоорон, хийсэн бүхэн доошоо гоожин олсон зүйл нь үл тогтох тул өгөөмөр сэтгэлийн үүднээс хүүхэд, хөгшид, ядууст өглөг өгч баясга. Намсрай тахиж хишиг даллага авхуул. Алив ажил бүтэх боломжтой, хэрэг заргад хариугаа хялбар авна. Бататгахын тулд хийморийн сан тавиулж дарцаг хийсгэ. Алтан бумба рашаанаар дүүрсэн мэт амь, сүлд үл хагацах сайн.
1968 оны шороон бич жилтнүүд Тэнгэр зэтгэр, сайн муу ээлжилнэ. Шүтээнд түй өргө. Гомбо, Чойжоо Лхам тахиул, насны даллага авхуул. Тэнгэр бурхан ивээж, биед өвчингүй, сэтгэлд гаслангүй, эрхтэн хүч төгөлдөр амгалантай оршино. Эрхтний цогийн хүрээнд өлзий хутгийн хишиг тогтоно. Мал өсч гарзгүй байна. Хүссэн эд агуурс арвижин худалдаа наймаанд ашиг олз ихтэй байна. Хийморийн цог заль бадран, явах, суух, эрхэлж сэдсэн ажил бүхэн сэтгэлчлэн бүтнэ. Алтан бумба рашаанаар дүүрсэн мэт амь, сүлд үл хагацах сайн.

ТАХИА ЖИЛТНҮҮДИЙН АМЬ НАС БАТЖИН АД ЗЭТГЭР ҮЛ ТОГТОНО

1921, 1981 оны төмөр тахиа жилтнүүдийн Амины найлзуур модон дэлгэрч, амь нас батжих, аврах тэнгэр дээрээс ивээж, өлзий хутгийн наран урдаас ургаж, ад зэтгэр үл тогтоно. Гэвч ариун бус зүйлийг тэвчин үйлд. Бие өвдөж болзошгүй бөгөөд зүүд нойр муудах нигууртай. Сүлд бууран ааш зан ширүүн болно. Хүүхэд, ядууст өглөг өгч, тэнгэр бурханд угаал өргөж, лам багшийг шүт. Хийморийн цог заль бадран, явах, суух, эрхэлж сэдсэн ажил бүхэн сэтгэлчлэн бүтнэ. Алтан бумба рашаанаар дүүрсэн мэт амь, сүлд үл хагацах сайн.
1933, 1993 оны усан тахиа жилтнүүдийн Амины найлзуур модон дэлгэрч, амь нас батжих, аврах тэнгэр дээрээс ивээж, өлзий хутгийн наран урдаас ургаж, ад зэтгэр үл тогтоно. Гэвч ариун бус зүйлийг тэвчин үйлд. Тэнгэр бурхан ивээж, биед өвчингүй, сэтгэлд гаслангүй, эрхтэн хүч төгөлдөр амгалантай оршино. Эхнэр хүн болбоос сайн хүү төрүүлнэ. Эрхтний цогийн хүрээнд өлзий хутгийн хишиг тогтоно. Мал өсч, гарзгүй байна. Хүссэн эд агуурс арвижин худалдаа наймаанд ашиг олз ихтэй байна. Хийморийн цог заль бадран, явах, суух, эрхэлж сэдсэн ажил бүхэн сэтгэлчлэн бүтнэ. Алтан бумба рашаанаар дүүрсэн мэт амь, сүлд үл хагацах сайн.
1945, 2005 оны модон тахиа жилтнүүдийн Амины найлзуур модон дэлгэрч, амь нас батжих, аврах тэнгэр дээрээс ивээж, өлзий хутгийн наран урдаас ургаж, ад зэтгэр үл тогтоно. Гэвч ариун бус зүйлийг тэвчин үйлд. Тэнгэр бурхан ивээж, биед өвчингүй, сэтгэлд гаслангүй, эрхтэн хүч төгөлдөр амгалантай оршино. Эд агуурст гарз гарах тул хүүхэд ядууст өглөг өгч баясга. Норжмаагийн сан уншуулж усан балин тавиул. Хийморийн цог заль бадран, явах, суух, эрхэлж сэдсэн ажил бүхэн сэтгэлчлэн бүтнэ. Алтан бумба рашаанаар дүүрсэн мэт амь, сүлд үл хагацах сайн.
1957, 2017 оны гал тахиа жилтнүүдийн Амины найлзуур модон дэлгэрч, амь нас батжих, аврах тэнгэр дээрээс ивээж, өлзий хутгийн наран урдаас ургаж, ад зэтгэр үл тогтоно. Гэвч ариун бус зүйлийг тэвчин үйлд. Бие эрхтэн амгалантай, эд малын гарзгүй сайн оршино. Хэрүүл, тэмцэл болбоос эвлэрэх нь хялбар. Гэвч дэв бузраас цээрлэж, тэнгэр сахиусанд сан тавьж тахил өргөвөөс сайн. Эд агуурст гарз гарах тул хүүхэд ядууст өглөг өгч баясга. Норжмаагийн сан уншуулж усан балин тавиул. Хийморийн цог заль бадран, явах, суух, эрхэлж сэдсэн ажил бүхэн сэтгэлчлэн бүтнэ. Алтан бумба рашаанаар дүүрсэн мэт амь, сүлд үл хагацах сайн.
1969 оны шороон тахиа жилтнүүдийн Амины найлзуур модон дэлгэрч, амь нас батжих, аврах тэнгэр дээрээс ивээж, өлзий хутгийн наран урдаас ургаж, ад зэтгэр үл тогтоно. Гэвч ариун бус зүйлийг тэвчин үйлд. Тэнгэр бурхан ивээж, биед өвчингүй, сэтгэлд гаслангүй, эрхтэн хүч төгөлдөр амгалантай оршино. Эрхтний цогийн хүрээнд өлзий хутгийн хишиг тогтоно. Мал өсч гарзгүй байна. Хүссэн эд агуурс арвижин худалдаа наймаанд ашиг олз ихтэй байна. Хийморийн цог заль бадран, явах, суух, эрхэлж сэдсэн ажил бүхэн сэтгэлчлэн бүтнэ. Алтан бумба рашаанаар дүүрсэн мэт амь, сүлд үл хагацах сайн.

НОХОЙ ЖИЛТНҮҮДЭД ХЭЛ АМ НҮҮРЛЭХ ТУЛ ДАЛХ ТАХИУЛЖ, ЦАГААН ШҮХЭРТ УНШУУЛ

1922, 1982 оны усан нохой жилтнүүдийн Амины найлзуур модон дэлгэрч, амь нас батжих, аврах тэнгэр дээрээс ивээж, өлзий хутгийн наран урдаас ургаж, ад зэтгэр үл тогтоно. Гэвч ариун бус зүйлийг тэвчин үйлд. Тэнгэр бурхан ивээж, биед өвчингүй, сэтгэлд гаслангүй, эрхтэн хүч төгөлдөр амгалантай оршино. Эхнэр хүн болбоос сайн хүү төрүүлнэ. Эрхтний цогийн хүрээнд өлзий хутгийн хишиг тогтоно. Мал өсч гарзгүй байна. Хүссэн эд агуурс арвижин худалдаа наймаанд ашиг олз ихтэй байна. Хэл ам нүүрлэнэ. Далх тахь. Цагаан шүхэрт уншуул. Насны сүлд шүтээн доройтох гэмтэй тул насны даллага авхуулж сүлд дуудуул.
1934, 1994 оны модон нохой жилтнүүдийн Амины найлзуур модон дэлгэрч, амь нас батжих, аврах тэнгэр дээрээс ивээж, өлзий хутгийн наран урдаас ургаж, ад зэтгэр үл тогтоно. Гэвч ариун бус зүйлийг тэвчин үйлд. Бие өвдөж болзошгүй бөгөөд зүүд нойр муудах нигууртай. Сүлд бууран ааш зан ширүүн болно. Хүүхэд, ядууст өглөг өгч, тэнгэр бурханд угаал өргөж, лам багшийг шүт. Эрхтний цогийн хүрээнд өлзий хутгийн хишиг тогтоно. Мал өсч гарзгүй байна. Хүссэн эд агуурс арвижин худалдаа наймаанд ашиг олз ихтэй байна. Хэл ам нүүрлэнэ. Далх тахь. Цагаан шүхэрт уншуул. Сайн муугийн магадлагаа үгүй тул сахиус, шүтээндээ зул сайн өргө.
1946, 2006 оны гал нохой жилтнүүдийн Амины найлзуур модон дэлгэрч, амь нас батжих, аврах тэнгэр дээрээс ивээж, өлзий хутгийн наран урдаас ургаж, ад зэтгэр үл тогтоно. Гэвч ариун бус зүйлийг тэвчин үйлд. Тэнгэр бурхан ивээж, биед өвчингүй, сэтгэлд гаслангүй, эрхтэн хүч төгөлдөр амгалантай оршино. Эрхтний хүрээ захаасаа эвдэрч, хүчин доройтож, үгүйрүүлэгч зэтгэр босох тул идээний сав ёроолдоо цоорон, хийсэн бүхэн доошоо гоожин олсон зүйл нь үл тогтох тул өгөөмөр сэтгэлийн үүднээс хүүхэд, хөгшид, ядууст өглөг өгч баясга. Намсрай тахиж хишиг даллага авхуул. Хэл ам нүүрлэнэ. Далх тахь. Цагаан шүхэрт уншуул. Сайн муугийн магадлагаа үгүй тул сахиус, шүтээндээ зул сайн өргө.
1958, 2018 оны шороон нохой жилтнүүдийн Амины найлзуур модон дэлгэрч, амь нас батжих, аврах тэнгэр дээрээс ивээж, өлзий хутгийн наран урдаас ургаж, ад зэтгэр үл тогтоно. Гэвч ариун бус зүйлийг тэвчин үйлд. Бие өвдөж болзошгүй бөгөөд зүүд нойр муудах нигууртай. Сүлд бууран ааш зан ширүүн болно. Хүүхэд, ядууст өглөг өгч, тэнгэр бурханд угаал өргөж, лам багшийг шүт. Эрхтний цогийн хүрээнд өлзий хутгийн хишиг тогтоно. Мал өсч, гарзгүй байна. Хүссэн эд агуурс арвижин худалдаа наймаанд ашиг олз ихтэй байна. Хэл ам нүүрлэнэ. Далх тахь. Цагаан шүхэрт уншуул. Насны сүлд шүтээн доройтох гэмтэй тул насны даллага авхуулж сүлд дуудуул.
1970 оны төмөр нохой жилтнүүдийн Амины найлзуур модон дэлгэрч, амь нас батжих, аврах тэнгэр дээрээс ивээж, өлзий хутгийн наран урдаас ургаж, ад зэтгэр үл тогтоно. Гэвч ариун бус зүйлийг тэвчин үйлд. Бие өвдөж болзошгүй бөгөөд зүүд нойр муудах нигууртай. Сүлд бууран ааш зан ширүүн болно. Хүүхэд, ядууст өглөг өгч, тэнгэр бурханд угаал өргөж, лам багшийг шүт. Эд агуурст гарз гарах тул хүүхэд ядууст өглөг өгч баясга. Норжмаагийн сан уншуулж усан балин тавиул. Хэл ам нүүрлэнэ. Далх тахь. Цагаан шүхэрт уншуул. Сайн муугийн магадлагаа үгүй тул сахиус, шүтээндээ зул сайн өргө.

ГАХАЙ ЖИЛТНҮҮДИЙГ ТЭНГЭР БУРХАН ИВЭЭЖ, БИЕД ӨВЧИНГҮЙ, СЭТГЭЛД ГАСЛАНГҮЙ БАЙНА

1923, 1983 оны усан гахай жилтнүүдийн Амины найлзуур модон дэлгэрч, амь нас батжих, аврах тэнгэр дээрээс ивээж, өлзий хутгийн наран урдаас ургаж, ад зэтгэр үл тогтоно. Гэвч ариун бус зүйлийг тэвчин үйлд. Тэнгэр бурхан ивээж, биед өвчингүй, сэтгэлд гаслангүй, эрхтэн хүч төгөлдөр амгалантай оршино. Эхнэр хүн болбоос сайн хүү төрүүлнэ. Эрхтний цогийн хүрээнд өлзий хутгийн хишиг тогтоно. Мал өсч, гарзгүй байна. Хүссэн эд агуурс арвижин худалдаа наймаанд ашиг олз ихтэй байна. Хийморийн цог заль бадран, явах, суух, эрхэлж сэдсэн ажил бүхэн сэтгэлчлэн бүтнэ. Сайн муугийн магадлагаа үгүй тул сахиус, шүтээндээ зул сайн өргө.
1935, 1995 оны модон гахай жилтнүүдийн Амины найлзуур модон дэлгэрч, амь нас батжих, аврах тэнгэр дээрээс ивээж, өлзий хутгийн наран урдаас ургаж, ад зэтгэр үл тогтоно. Гэвч ариун бус зүйлийг тэвчин үйлд. Тэнгэр бурхан ивээж, биед өвчингүй, сэтгэлд гаслангүй, эрхтэн хүч төгөлдөр амгалантай оршино. Эхнэр хүн болбоос сайн хүү төрүүлнэ. Эрхтний цогийн хүрээнд өлзий хутгийн хишиг тогтоно. Мал өсч гарзгүй байна. Хүссэн эд агуурс арвижин худалдаа наймаанд ашиг олз ихтэй байна. Хийморийн цог заль бадран, явах, суух, эрхэлж сэдсэн ажил бүхэн сэтгэлчлэн бүтнэ. Сайн муугийн магадлагаа үгүй тул сахиус, шүтээндээ зул сайн өргө.
1947, 2007 оны гал гахай жилтнүүдийн Амины найлзуур модон дэлгэрч, амь нас батжих, аврах тэнгэр дээрээс ивээж, өлзий хутгийн наран урдаас ургаж, ад зэтгэр үл тогтоно. Гэвч ариун бус зүйлийг тэвчин үйлд. Тэнгэр бурхан ивээж, биед өвчингүй, сэтгэлд гаслангүй, эрхтэн хүч төгөлдөр амгалантай оршино. Эд агуурст гарз гарах тул хүүхэд ядууст өглөг өгч баясга. Норжмаагийн сан уншуулж усан балин тавиул. Хийморийн цог заль бадран, явах, суух, эрхэлж сэдсэн ажил бүхэн сэтгэлчлэн бүтнэ. Сайн муугийн магадлагаа үгүй тул сахиус, шүтээндээ зул сайн өргө.
1959, 2019 оны шороон гахай жилтнүүдийн Амины найлзуур модон дэлгэрч, амь нас батжих, аврах тэнгэр дээрээс ивээж, өлзий хутгийн наран урдаас ургаж, ад зэтгэр үл тогтоно. Гэвч ариун бус зүйлийг тэвчин үйлд. Бие эрхтэн амгалантай, эд малын гарзгүй сайн оршино. Хэрүүл, тэмцэл болбоос эвлэрэх нь хялбар. Гэвч дэв бузраас цээрлэж, тэнгэр сахиусанд сан тавьж тахил өргөвөөс сайн. Эрхтний цогийн хүрээнд өлзий хутгийн хишиг тогтоно. Мал өсч гарзгүй байна. Хүссэн эд агуурс арвижин худалдаа наймаанд ашиг олз ихтэй байна. Хийморийн цог заль бадран, явах, суух, эрхэлж сэдсэн ажил бүхэн сэтгэлчлэн бүтнэ. Сайн муугийн магадлагаа үгүй тул сахиус, шүтээндээ зул сайн өргө.
1971 оны төмөр гахай жилтнүүдийн Амины найлзуур модон дэлгэрч, амь нас батжих, аврах тэнгэр дээрээс ивээж, өлзий хутгийн наран урдаас ургаж, ад зэтгэр үл тогтоно. Гэвч ариун бус зүйлийг тэвчин үйлд. Бие өвдөж болзошгүй бөгөөд зүүд нойр муудах нигууртай. Сүлд бууран ааш зан ширүүн болно. Хүүхэд, ядууст өглөг өгч, тэнгэр бурханд угаал өргөж, лам багшийг шүт. Эд агуурс хомстон, буян барагдаж, анд нөхдийн сэтгэл урвах тул хурлын чуулганд идээ, ундаа өргөж, хүүхэд хөгшид, ядууст өгөөмөр сэтгэлийн үүднээс өглөг өгч, шүтээнд тахил өргө. Алтангэрэлийн даллага авхуул. Хийморийн цог заль бадран, явах, суух, эрхэлж сэдсэн ажил бүхэн сэтгэлчлэн бүтнэ. Сайн муугийн магадлагаа үгүй тул сахиус, шүтээндээ зул сайн өргө.э

эх сурвалж : "Ардчилал таймс" сонин

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com