Уншиж байна...
 
Баялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНА
Л.Мөнхтүшиг : БНСУ-д манай улсын иргэн нас бараагүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье

ЭМЯ-аас дахин анхааруулга мэдэгдэл хийлээ.

ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг "Гадаад харилцааны яам Эрүүл мэндийн яаманд цаг алдалгүй бүхий л мэдээллийг өгөн ажиллаж байна.

БНСУ-д манай улсын иргэн коронавирусээр халдварлалаа гэсэн мэдээллийн мөрөөр иргэд, олон нийтийн дунд худал мэдээлэл их байгаа нь харамсалтай байгааг дурдмаар байна.

БНСУ-д манай улсын иргэн нас бараагүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Гадаадад манай улсын иргэн нас барах болон ямар нэгэн гэмт хэрэгт холбогдох тохиолдолд тухайн улсын холбогдох байгууллагууд манай ЭСЯ-д албан ёсоор мэдэгддэг.

Албан ёсны мэдээлэл ирэхийг хүлээлгүйгээр бид холбогдох сувгаараа ЭСЯ-тай холбогдоход дээрх мэдээллийг өгсөн.

Энэ иргэний биеийн байдал хүнд байна. Эдгээр хүний ар гэрийг бодоосой гэж хүсэж байна.

Нэг ч Монгол хүн битгий өвдөөсэй. Үүний төлөө төрийн бүх байгууллагууд цаг наргүй ажиллаж байхад худал ташаа мэдээлэл  түгээхгүй байхыг анхааруулмаар байна. Нислэг цуцлагдсантай холбоотой хүндрэлүүдийг шийдвэрлэхээр ажиллаж байгаа энэ цаг үед мэдээллийг албан ёсоор ЭМЯ-наас авна уу. Хариуцлагатай байх уриалгыг төрийн өндөрлөгүүд гаргасан үүнийг дагаачээ гэж хэлэх байна.

Нэг ч Монгол хүн коронавирусийн халдвар битгий аваасай гэдэг сэтгэлээр ажиллаж байна шүү гэдгийг ойлгоорой" гэж хэллээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com