Уншиж байна...
 
Р.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байнаН.Өнөрцэцэгийг ч дарамталж дөнгөсөн У.Хүрэлсүх ардчиллыг залгихаар улайрч эхэллээЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭ
Афганистан, Кувейт, Иракт COVID-19 илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн тархалтын талаар дахин мэдээлэл өглөө.

ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл "ЭМЯ-наас өнөөдөр 11:00 цагт өгсөн мэдээллийн дараа 30 орон байсан бол 33 оронд болж коронавирусийн өвчлөл нэмэгдлээ. Афганистан, Кувейт, Иракт өвчлөл нэмэгдлээ. Японы даймонд принцесс онгоцонд байсан иргэдээс дөрөв дэх нь нас барлаа. Япон улсын сургуулиудад халуурах, ханиах шинж тэмдэг байвал гэртээ байж, эмч дуудах эсвэл утсаар зөвлөгөө авахыг зөвлөж байна. БНСУ-д өвчлөлийн тохиолдол өглөөнийхөөс хойш 61-ээр нэмэгдлээ. Иргэд, байгууллагууд анхааралтай байхгүй бол дэлхийн түвшинд коронавирусийн халдвар нэмэгдэж байна".

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал "Монгол Улсын иргэн БНСУ-д коронавирусийн халдвар авсан тухай бид өглөө мэдээлсэн. Өвчтний биеийн байдал маш хүнд байгаа. Элэгний хатууралтай гэж тэнд эмчлэгдэж байгаа. Манай иргэн аппаратанд байгаа, элэг, бөөрний дутагдалтайгаар эмчлэгдэж байгаа гэсэн мэдээллийг ГХЯ-аар дамжуулан авч байна. Тандалт судалгаагаар тухайн иргэн нэгдүгээр сард өөрийн нутагтаа байх үед томуугийн шинжилгээнд хамрагдаж, улирлын томуугийн А хүрээний H3N2 вирус илэрч байсан.

Иргэн Солонгост 4 жил амьдарсан өгүүлэмжтэй. Хамт байсан хүмүүсийн коронавирусийн шинжилгээ сөрөг гарсан мэдэлэл бид нарт байна. Чихрийн шижин зэрэг архаг хууч өвчтэй хүмүүс коронавирусийн халдварыг богино хугацаанд авч, хүндрэх эрсдэл бий гэдэг мэдээллийг олон улсын байгууллагууд өгч байгаа" хэмээн хэллээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
4 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com