Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Ч.Хүрэлбаатар: Түрээсийн үйл ажиллагаа явуулдаг ААН-үүдийг татвараас чөлөөлнө

Засгийн газар хуралдаж өндөржүүлсэн бэлэн байдлын үед эдийн засгаа дэмжих зорилгоор хэрэгжүүлэх арга хэмжээний тухай тогтоол гаргалаа. Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн  нар мэдээлэл өглөө.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар " Өндөржүүлсэн бэлэн байдлын үед авч хэрэгжүүлэх хэд хэдэн арга хэмжээний тухай Засгийн газрын хуралдаанаар хэлэлцлээ. Эдийн засгаа дэмжих үүднээс эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага ханган нүүрс, газрын тосны экспортыг эхлүүлнэ. Гэхдээ хилээр гараад  өдөртөө буцаж орж ирсэн байх зэрэг шаардлага тавьж байгаа. 

 Түрээсийн татварыг чөлөөлснөөр төсөв дээр ачаалал ирнэ гэдгийг тооцоолсон. Түрээсийн төлбөрөө буулгасан түрээслэгч нарт болон НДШимтгэлийн алданги, торгуулийг чөлөөлөх хуулийн төслийг хаврын чуулганаар хэлэлцэх эсэхийг УИХ шийднэ" гэсэн юм. 

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Хэрэглээний зээл дээр санал гомдол ирж байна. Зээлийн бүтцийн өөрчлөлт хийж болдог. Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлаас болоод асуудал үүсэж байвал хугацааны хувьд сунгах боломж нь бий. Төв банк арилжааны банкны үйл ажиллагаанд оролцох боломжгүй. Зээлийн хүүг бууруулвал хадгаламжийн хүүг мөн бууруулна гэсэн зарчимтай. Төрөөс зээлийн хүүг бууруулах, түр царцаах зохицуулалт хийх боломжгүй. Харин банкууд ийм зохицуулалтыг хийж болно" гэсэн юм. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com