Уншиж байна...
 
Сумдын номын санд “Сонгогчийн булан” ажиллаж эхэллээХүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 55.0 хувь нь гэмт хэргийн шинжтэй байвTestЭлчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилна
Тусгаарлагдсан иргэд байрлаж буй эмнэлгийнхээ нөхцөлийг голж, эмч ажилтнуудад хүндрэл учруулж байна

Эрүүл мэндийн яам өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү ажиглалт, тусгаарлалтад орсон хүмүүсийн талаарх мэдээллийг өгсөн юм.

Тэрбээр "Одоогоор Монгол Улсад коронавирусийн тохиолдол бүртгэгдээгүй. Хоёрдугаар сарын 28-нд ХӨСҮТ-д таван тохиолдол тусгаарлагдаж, лабораторийн үзлэг, тандалт судалгаа хийгдэж байна. Мөн хоёрдугаар сарын 28-нд 34 хүн, Асралт Мед эмнэлэгт 14 хүн, Сэлэнгэ аймагт дөрвөн хүн буюу нийт 52 хүн ажиглалтад ороод байна. Мөн Сонгдо эмнэлэгт сэжигтэй тохиолдол илэрсэн. Үүнд ХӨСҮТ-ийн мэргэжлийн баг очиж ажилласан. Толгой нь өвдөж, ханиалгах шинж тэмдэгтэй байна.

Бид бүхэн ядрахгүйгээр үүргээ биелүүлнэ. Хамгийн гол нь иргэд дэмжиж асуудал учруулахгүй байж, үүргээ биелүүлбэл бид ч гэсэн сэтгэл санаагаар тайван ажиллана. Ажиглалтад орж байгаа хүмүүсийн тоо нэмэгдэж ачаалал ихсэж байгаа учраас ажиглалтад авах газрууд хэрэг болж, нэмэгдэх шаардлагатай байгаа.

Мөн байрлаж буй эмнэлгийнхээ нөхцөлийг голж, эмч ажилтнуудад хүндрэл учруулж буй иргэд байна. Эмнэлгийн ажилтнуудын тусламж үйлчилгээнд хүндрэл учруулахгүй байхыг хүсэж байна" гэж хэллээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Test
9 өдрийн өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com