Уншиж байна...
 
"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"Хойд бүсийн хөгжлийн төвийн удирдах зөвлөлийн даргаар Ү.Амарбат сонгогдлоо"Uzesgelent Surgery Clinic"-ийн хамт олон Парисын олимпийн мөнгөн медальт Б.Баасанхүүд 10 сая төгрөгийн үйлчлүүлэх эрх бэлэглэжээЖОЛОО АТГАЖ ЯВАА ААВ, ЭЭЖДЭЭ: Дурсамжийг минь “ХАМГААЛЖ“ өгөөч
Хулгана жилд таны амьдрал ажил үйл ямар байх вэ

Ц.ХАС

 XVII жарны “Хотол төгс” хэмээх төмөр хулгана жил гарлаа. Монголчууд хувьтай хүн хулгана жилийг үзнэ гэдэг. Ирж байгаа хулгана жилд та бидний амьдрал, ажил үйл ямар байх нь вэ
Хулганын ерөнхий төлөв нь асуудалд бодитой хандаж, дасан зохицох чаддвартай үүгээрээ ч энэ жилийн хувьд төмөр махбодтой болохоор “төмөр хатагтай” мэт тууштай байна. Цагаан төмөр хулгана сэтгэл хөдлөл, ёс суртахуунтай байж хүсэл эрмэлзэлд нь садаа болсон бүхнийг даван туулна. Хулгана бас усан шинжийг агуулдаг бол төмөр нь тэвчээртэй, зорилгодоо хүрэх гэсэн эрмэлзэлтэй, хатуу тууштай байдлыг илэрхийлнэ.
2020 оны энэ хулгана жилд “зөөлөн нь хатуугаа иддэг” гэдэг үг их зохилтой. Хулгана хөеө цуглууламтгай амьтан. Ухаандаа та нүүдэл хийхээр, шинэ байранд орохоор төлөвлөж байгаа бол таны хүсэл мөрөөдөл биелэхэд тун ойрхон байна. Нөгөө талаар хулгана жил бүхий л ажил тэгш бүтэмжтэй байх нигууртай. Өөрөөр хэлбэл орон сууц авахад ч нэг их төвөгтэй биш, шинэ газраа төвхнөж, дасан зохицоход ч асуудалгүй.
Ажлаа сольж, өөрийгөө боловсруулах сургууль энэ тэрийг төлөвлөж болно. Хулгана ер нь ямар нэг зүйлийг хийхээр л шийдсэн бол чулууг ч гэсэн мэрчихдэг амьтан. Гэхдээ хэт их зүйл санаархаж хэрэггүй, ямар ч байсан төлөвлөсөн тань бүтнэ. Шинэ ажил, албан тушаалд очсон хүн, зорилгодоо хүрэх хамгийн зөв зам сонгож авсны ачаар энэ жил тун амжилттай байх нь.
Хулгана бол хайрын холбоо бүхий ер бусын сэтгэл хөдлөлтэй амьтан. Гэхдээ нэг зүйл бийг санах хэрэгтэй, хулгана зөвхөн өөрт ашигтай тийм холбоо харилцаа үүсгэдэг. Өөрөөр хэлбэл бодож төлөвлөөгүй л бол зүгээр нэг хоосон роман үүсгэхгүй, нуранги элсэн дээр шилтгээн босгодоггүй л байхгүй юу. Нэг үгээр хэлэхэд хулгана өөрт нь үр ашигтай тийм зүйлд л хулгана дуртай.
Эцэст нь нэгтгэвэл хулгана жилийн ерөнхий төлөв нь бүхэлдээ материаллаг зүйлийг үнэлж цэгнэж, өөрийнхөө ажил амралтыг зохицуулж чаддаг хэн бүхэнд ээлтэй байх болно.
Ямар жилтэй хүнд цагаан төмөр хулгана жил ямар байх вэ.

Хулгана

1924, 1936, 1948, 1960, 1972, 1984, 1996, 2008, 2020 онуудад төрөгсөд
Энэ онд жил нь орж байгаа хулгана жилтнүүдийн хувьд энэ цагаан төмөр хулгана жил ер бусын амжилттай байх нь. Та их ашиг, амжилт, таашаал олохын тулд өөрийнхөө бүхий л чадварыг дайчлан ажилллаж чадна. Энэ жил өөрийн тань жил болохоор эр зориг, тэсвэр тэвчээр, гоо сайхан, сэтгэл татам байдлаараа ялалтад хүрнэ. Өөрийгөө дутуу үнэлж, хүсэл мөрөөдлөө хязгаарлах хэрэггүй, хамгийн шийдмэг байж зоригтойгоор байлдан дагуул. Хайр сэтгэлийн хувьд энэ жил хамгийн амжилттай, байж харилцаанаасаа таашаал авна. Энэ бол гэр бүл, байнгын харилцааг хэлж байгаа хэрэг. Гэхдээ ажил, ар гэр, хайр сэтгэлийнхээ тэнцвэрийг алдагдуулбал асуудал үүсч мэдэх л юм.
Ажил албан тушаал, бизнесийн хувьд энэ жил та шинэ боломжоо нээж тун амжилттай байх боломж бүрдэж байна. Сургалтад сууж, шинэ мэдлэг олж авъя гэж бодож байгаа бол тохиромжтой үе. Жил нь орж байгаа хулганууд өөрийн хүч чадал, эрч хүчиндээ итгэлтэй байхын тулд жаахан хөлс гаргах хэрэгтэй болох нь. Өмнө нь та спортоор хичээллэдэггүй байсан бол одоо эхлүүл гэсэн үг.

Үхэр

1925, 1937, 1949, 1961, 1973, 1985, 1997, 2009 онд төрөгсөд
Цагаан төмөр хулгана нь уян хатан, авхаалжтай байдал нь үхэр жилд төрөгсдөд жаахан сөрөг нөлөө үзүүлнэ. Тэгэхээр үхэр жилд төрөгсөдийн хувьд жинхэнэ сорилтын жил байх нь. Үхэр нь тулгамдсан нарийн төвөгтэй асуудлаар шийдвэр гаргах, өөр өөр хувилбар олох хэрэгтэй болно. Нөгөө талаар хулгана ч үхэр ч маш оновчтой, бодит материаллаг зүйлд дуртай байдаг.
Романтик учралууд таашгүй үйл явдлуудтай тулгарна. Ойлгомжгүй, нэг их таатай биш зүйлүүд тохиолдох юм байна. Хайртай хүнээсээ илүү ихийг шаардалгүй, түүнийг чөлөөтэй байлгаарай.
Ажил албаны хувьд идэвхтэй байж урагшлах хэрэгтэйг хулгана жил хэлж байна. Эрүүл мэнд сайн байх ч сэтгэл хөдлөлдөө анхаарах хэрэгтэй. Нэг үгээр хэлэхэд сэтгэцдээ анхаарч байхыг хулгана анхааруулж байгаа хэрэг. Аятайхан газар, найрсаг хүмүүсийн дунд амар.

Бар

1926, 1938, 1950, 1962, 1974, 1986, 1998, 2010 онд төрөгсөд
Барынхан энэ жил цагаан төмөр хулганын ашигч байдалтай эвлрэхэд жаахан төвөгтэй байх нь. Барын араншин нь хулганыхаас огт өөр. Бар эрсдэлд дуртай бол хулгана тайван байж хөрөнгө хуримтлуулах дуртай. Бар эр зоригтой байхад хулгана аюулгүй байдал, бодит байдалдаа дасан зохицдог. Тэдний өөр зуурын зөрчил нь муур хулгана хоёрынхоос өөр ч байж мэдэх юм. Хайр сэтгэлийн хувьд барынхан энэ жил жаахан толгойгоо гашилгаж мэднэ. Асуудал нь хэрхэн яаж хайрын оч үүсгэх вэ гэдэгт л байгаа болов уу.
Ажил албан тушаалын хувьд энэ жил нэлээд тогтвортой, зогсонги байх нь. Өмнө нь танд шинэ ажил албаны боломж байсан ч удирдлагад тань таалагдаагүй болохоор энэ жил илүү ухаалаг байх хэрэгтэй.
Эрүүл мэндийн хувьд өмнө нь танд тохиож байгаагүй ямар нэг өвчнөөс урьдчилан сэргийлэх шаардлага тулгарах нь. Гэхдээ барууд таагүй зүйлээс нэг их айдаггүй шүү дээ. Харин хулгана таныг энэ жил элдэв аююул ослоос хамгаалж байна.

Туулай

1927, 1939, 1951, 1963, 1975, 1987, 1999, 2011 онуудад төрөгсөд
Туулай жилд төрөгсөд энэ хулгана жилд хамгийн сайн сайхан, аятай байдлыг мэдрэх болно. Энэ нь туулай, хулгана хоёр хоёулаа олон зүйлээр төстэй байгаад оршино. Тэд хоёул нарлаг тансаг тавтай орчинд дуртай, хоёулаа хүмүүстэй үг хэлээ ололцож чаддагтай холбоотой. Жилийн эзэн хулгана зөөлөн сэтгэлтэй нь туулайнуудад харшлахгүй байна. Туулайнууд тансаг байдал, амгалан тайвныг шүтэж нүдээ анина аятайхан байхыг илүүд үзнэ. Хайр сэтгэлийн хувьд тогтвортой сэтгэл амар байна. Гэр бүлтэй, өөрийн гэсэн хостой туулайнуудад харилцаа холбоогоо бэхжүүлж, нэг гэрт орох шийдвэр ч гаргаж магадгүй.
Ажил албан тушаалын хувьд хулгана, туулай хоёр адилхан хөрөнгө мөнгө цуглуулах сонирхолтой болохоор хулгана энэ жил туулайнуудад тус дэм болно. Шинэ албан тушаал, суралцах, ажил хэргийн шинэ түнш харилцаа тогтооход таатай. Энэ жил та эрүүл мэндийн хувьд ямар нэг асуудалгүй гялалзаж байх нь. Спортоор хичээллэж, зөв хоолловол улам л сайн.

Луу

1928, 1940, 1952, 1964, 1976, 1988, 2000, 2012 онуудад төрөгсөд
Луу жилтнүүд энэ хулгана жилд өөрийнхөө төлөө өөрөө л илүү их зүтгэж хөдөлмөрлөх хэрэгтэй болно. Хулгана ер нь цуглууламтгай болохооос биш сэтгэл хөдлөл багатай болгох нь. Тэгэхээр хүнд төвөгтэй байсан ч гэсэн та хөдөлмөрлөснөөр л илүү их амжилтад хүрнэ. Олон жилийн туршид таны мөрөөдөж байсан зүйл чинь хулганын ийм цуглууламтгай чанарын хүчинд, тууштай хөдөлмөрийн ачаар биелэх нь.
Хайр сэтгэлийн хувьд хулгана таныг жаахан гомдоож, зөрчил, салалт үүсэхийг үгүйсгэхгүй. Эрүүл мэндийн хувьд хянамгай байж, эмчийн заавар зөвлөгөөг сайн дага.
Хулгана харин таны “амбицыг” дэмжиж албан тушаал ахиулж мэдэх. Амжилтад хүрэхийн тулд дарга удирдлага, хамтрагсадтайгаа идэвхтэй хамтран ажилла.

Могой

1929, 1941, 1953, 1965, 1977, 1989, 2001, 2013 онуудад төгрөгсөд
Могой жилд төрөгсөдийг хулгана жаахан жаахан хавчин гадуурхаж мэднэ. Нэг талаас могой нь хулганын оновчтой, чанга хатуу байдалд ойр, нөгөө талаар зөн совиндоо илүүтэй найдаж бие биенээ үзэн яддагтай холбоотой. Гэхдээ ерөнхийд нь авч үзвэл могойнууд тийм ч муугүй байж, өөрийгөө харуулах, авьяас чадвараа нээх сайхан боломж байна. Хайр дурлал, харилцааны хувьд хэзээ ч байгаагүй сайхан мэдрэмжүүд гарч ирнэ. Бас таатай бус их олон танилтай болно. Гэр бүлийн дотор асуудал гарч мэднэ. Зөв совинд хэт найдалгүй тайван байх нь чухал.
Ажил алба, карьерын хувьд тун таатай байх жил. Шинэ бизнес, илүү таатай ажил алба харагдаж байна. Ийм болохооор эрүүл мэндээ тун сайн анхаар, шүд, сэтгэл зүйчид оч, зөвлөгөө ав. Биеийн тамир, спорт, зөв хоол хэрэгтэй.

Морь

1930, 1942, 1954, 1966, 1978, 1990, 2002, 2014 онуудад төрөгсөд
Морь жил төрөгсдөд хулгана жил нэг их таатай биш байх нь, хэргийн учир нь морь, хулгана хоёрын нөхцөл байдал огт өөр учраас. Морь эрх чөлөө, тусгаар байдалд дуртай бол хулгана эргэн тойрныхонтойгоо сайн харилцаатай байхыг эрхэмлэж бусдыг хөдөлгөж байдаг эрхэмсэг байдалд дуртай. Моринууд энэ хулгана жилд өөрөө л зүтгэх хэрэгтэй. Хайр сэтгэлийн хувьд бол энэ жил таны эр зориг, тэсвэрийг шалгана. Өөрийгөө юу, харилцаагаа юу гэдэг сонголтын өмнө ч ирж мэднэ.
Ажил хэргийн хувьд өөрт хэрэгтэй чухал хүмүүстэй танилцана. Гэхдээ аливааг өнгөн талаас нь бүү үнэлж дүгнээрэй. Бүхий л зүйлийг хүмүүс, тэдний харилцаа шийддэг гэдгийг санаж яваарай. Үе мөчний талаар сайн анхаарч, залуу хүн ч гэсэн хөдөлгөөнтэй бай.

Хонь

1931, 1943, 1955, 1967, 1979, 1991, 2003, 2015 онуудад төрөгсөд
Хонь хулгана хоёр араншингаараа төстэй амьтад, хоёул ая тухтай байдалд дуртай, эргэн тойрныхноосоо их хамааралтай, материаллаг хангамжид дуртай. Гэхдээ хонинуудад хулганад байдаг ашигч чанар,заль мэх дутаж байна. Энэ хулгана жилд хонинуудад өөдрөг, хөгжилтэй байж өөрийнхөө амьдралыг өөрчлөх боломж харагдаж байна. Хайр сэтгэлийн тухайд сул дорой идэвхгүй байдлаас болж харилцаанд хүндрэл гарч мэдэх ч сэтгэлээ барьж чадвал нөхцөл байдал нааштайгаар эргэнэ.
Шинэ албан тушаал, ажлын талаар дарга удирдлагатайгаа ярья гэж бодож байсан бол цаг нь ирсэн байна. Гэхдээ эцсийг нь үзэлгүй саатвал хана мөргөж мэднэ шүү.
Эрүүл мэндийн хувьд тун сайн чанга байх ч ханиад мэт аахар шаа­хар зүйл тохиож магадгүй. Дархлаагаа сайжруулахын тулд амин дэм ууж, хувцсаа тохируулан өмс.

Бич

1932, 1944, 1956, 1968, 1980, 1992, 2004, 2016 онуудад төрөгсөд
Бичнүүдэд энэ хулгана жил хамгийн тод шинж чанаруудаа гарган илэрхийлэх боломж өгч байна. Хэргийн учир нь хулгана, сармагчин хоёр хувиа хичээх, үнэ цэнтэй байдал, материалын болон хүний нөөцийг эзэмших гэсэн эрмэлзлээрээ адил. Энэ жилд бичнийхэн элдэв огцом үйлдлүүд, дүрэлзсэн араншингаа татаж аядуу байх юм байна. Хайр дурлалын хувь тун сонирхолтой жил болно. Ганц бие бичнүүд удаан хүлээсэн хосоо олох найдлага байна. Гэр бүл, төрөл төрөгсөдтэйгөө хол байсан харилцаа чинь сайжирч тэдний дэмжлэгийг авна. Ер нь харилцаанд энэ хулгана жил танд төв, дипломат харилцаа араншин өгч байгаа болохоор аль аль талдаа амжилттай байна.
Ажил албан тушаалын хувьд ч тун нааштай төлөв байна. Эрүүл мэндийн хувьд өөрийн тогтсон хэвшлээ эргэн харах шаардлага гарна. Фитнес, чийрэгжүүлэлт, эрүүл хүнс хэрэглэхэд анхаар.

Тахиа

1933, 1945, 1957, 1969, 1981, 1993, 2005, 2017 онуудад төрөгсөд
Ирж байгаа хулгана жил тахиануудад тийм ч эгэл биш байх нь. Нэг талаас та өөрийнхөө үзэл бодол, хийн шинэ санаагаа илэрхийлэх боломж бий болох ч, бэрхшээл багагүй тулгарна. Энэ жил ерөнхийдөө хүндэвтэр байх ч бас сонирхолтой байна.
Төрөл төрөгсөд, ойр дотныхонтойгоо харилцах харилцаа тахиануудын асуудал болж мэднэ. Тэд таны ажил, зорилтыг ойлгож зөвшөөрөхгүйгээс сөргөлдөөн үүсч магадгүй. Гэхдээ энэ зүгээр л таны тууштай байдлыг шалгаж байгаа болохоор та шантрах хэрэггүй, битгий бууж өг. Ажил алба, уран бүтээлийн хувьд хулгана жил бөөн амжилтын жил. Тун хэрэгтэй хүмүүүстэй учирч таны санал дэмжлэг авна. Эрүүл мэндийн талаар нуруу нугасны асуудал гарч мэдэх ч хүйтний улиралд дулаан хавцаслаж йог, спортоор хичээллэ.

Нохой

1934, 1946, 1958, 1970, 1982, 1994, 2006, 2018 онуудад төрөгсөд
Нохой хулгана хоёр ойролцоо байж болох ч араншин нь огт өөр. Хулгана үл тоомсорлогч байдаг бол нохой үнэнч. Хулгана эд баялаг мөнгийг шүтэж, ёс суртахууныг хойш тавьдаг. Харин нохой шударга ёсыг эрхэмлэж бусдын юмыг авахгүй. Нохой жилтнүүд энэ хулгана жилд илүү уян хатан байж, амьдралд эргэн тойрныхныхоо санал, хэрэгцээнээс үл хамааран, өөрийнхөө төлөө ашигтай шийдвэр гаргах шаардлага гарах нь.
Хайр сэтгэлийн хувьд харилцааны олон шалгууртай тулгарна. Ажлынхаа хүмүүстэй хэт дотно биш, харилцаа холбоогүй байгаа тань карьерт чинь саад болж мэднэ. Гэхдээ бизнесийн хүмүүстэй хэр ойр байгаагаас таны амжилт шалтгаална. Хэлэлцээр, уран илтгэгчийн чадвараа нэмэгдүүлбэл амжилтад чинь нөлөөлнө.

Гахай

1935, 1947, 1959, 1971, 1983, 1995, 2007, 2019 онуудад төрөгсөд
Гахай, хулгана хоёрын шинж тэмдгүүд ерөнхийдөө төстэй болохоор гахай жилд төрөгсөд хулгана жилд дасан зохицоход нэг их бэрхшээл гарахгүй. Хулгана гахайг бодвол ашигч, уян хатан болохоор нөөц бололцоогоо дайчлан илрүүлж, наран доор өөрийнхөө байр суурийг эзлэхэд таатай түлхэц өгнө.
Хайр сэтгэлийн тухайд тун өөдрөг, таны хайр дурлалд тус дэм болох хүмүүс өөрийг чинь хүрээлж байна. Энэ жил танилцсан хүн тань танд их тус болно. Ажил алба карьерын хувьд хуучиндаа үлдэх үү, өөр ажилд шилжих үү гэсэн сонголтын өмнө очиж мэдэх нь.
Эрүүл мэндийн хувьд энэ жил та алзахгүй цоглог байна. Таны сайн дархлаа ямар ч эмгэгээс өөрийг чинь хамгаалах нь.

эх сурвалж :"Ардчилал таймс" сонин

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com