Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
“Эрдэнэс-Тавантолгой” 1 их наяд 80 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ

“Эрдэнэс-Тавантолгой” ХК ногдол ашиг хуваарилахаар болсонтой холбогдуулан ээлжит хэвлэлийн бага хурлаа өчигдөр зохион байгууллаа.  Хэвлэлийн хуралд тус компанийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, ҮЦТХТ-ийн Гүйцэтгэх захирал Ж.Байгалмаа нар оролцож мэдээлэл өглөө.

“Эрдэнэс-Тавантолгой” ХК компанийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг "Бид 2019 онд  зөвхөн олборлолтоор 1 их наяд 80 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Үүнд дээр төмөр зам, авто замууд ашиглалтад орсноор компанийн орлого нэмэгдэнэ. Мөн хими технологийн болон хүнд хөнгөн үйлдвэр ашиглалтад орно.  Тэр үед 2018 оны ногдол ашгийг нөхөж олгоно. Эрдэнэс тавантолгой бол  Монголчуудыг 200 жил тэжээх төсөл.  УУХҮЯ энэ бүх тооцоог хийн, олон улсын зөвлөх компанийн хамт мөнгөн урсгалыг тооцоолсон. Улс орон өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбогдуулан бид хэмнэлтийн горимд шилжсэн байгаа. Бүх нэмэгдлийг цуцалсан. Худалдан авах ажиллагааг түр хугацаанд хязгаарлаж, зарим шилжүүлгийг зогсоосон байна.

Худалдан авагч компаниудаасаа урьдчилгаа төлбөр авч эхэлсэн. Ингэснээр компани мөнгөн хуримтлалтай болно. Эдгээр 17 арга хэмжээг авснаар энэ оны эхний хагас жилийн төлөвлөгөөгөө биелүүлнэ гэж харж байна" гэж хэллээ.     

 “Эрдэнэс-Таван толгой” компани он гарснаас хойш нийт 1.6 тонн нүүрс экспортолсон байна. Нэгдүгээр сарын 24 хүртэл нүүрсний экспорт хэвийн үргэлжилсэн. БНХУ-ын Ардын их хурал 2020 оны нүүрсний импортын хэмжээг батлах хурлаа нэгдүгээр сард хийх байсан ч энэ сард хийхээр хойшлуулсан байна. Тиймээс нэгдүгээр сард нүүрсний борлуулалт бага байжээ. Хэдий төлөвлөө тасалдсан ч компанийн санхүүгийн байдал хэвийн байгааг аж. 

Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн систем рүү 150 мянган иргэн хандаж, 1072 хувьцаатай холбоотой мэдээлэл лавлагаа авчээ. Системд нийт 80 мянган иргэн бүртгүүлж, 63 мянган иргэн ногдол ашгийн хэмжээгээ шалгасан. Үүнээс 3750 иргэн 1800-1072 утсаар, 15,300 иргэн web сайтаар мэдээлэл авсан байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com