Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Монгол, Куба улсын дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой энэ онд тохиож байна

Монгол Улсаас Бүгд Найрамдах Куба Улсад суугаа Элчин сайдын яамнаас “Descubre Mongolia” арга хэмжээ зохион байгуулав. Энэ онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохийож буй билээ. Иймд   Монгол, Куба улсын оюутан залуусыг хамруулсан “Descubre Mongolia” арга хэмжээг 2020 оны  хоёрдугаар сарын 29-ний өдөр Монгол Улсын ЭСЯ-наас  зохион байгуулжээ. Арга хэмжээний үеэр Монгол орны байгаль, соёл, зан заншлыг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг толилуулж, Монголын түүх, нийгэм эдийн засгийн онцлог болон хөгжил дэвшлийн талаар дэлгэрэнгүй танилцуулга хийлээ. Мөн Куба улсад сурч буй Монгол оюутнууд хүрэлцэн ирсэн зочдод монгол дуу хуурын дээжээс сонирхуулсан аж. Тус арга хэмжээнд Куба улсын Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн газрын захирал Алберто Бланко болон дипломат ажилтнууд, Латин Америкийн “Пренса Латина” хэвлэл, мэдээллийн агентлаг, Латин Америкийн Анагаах Ухааны Их Сургууль, Комагуэгийн Их Сургуульд суралцаж буй Монгол, Куба болон гадаадын бусад орны оюутнууд оролцсон байна. Куба нь Америк тивийн орнуудаас Монгол Улстай дипломат харилцаа тогтоосон анхны улс юм.

эх сурвалж :"Ардчилал таймс" сонин

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com