Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Өнөөдрийн байдлаар 76 оронд коронавирусийн тохиолдол бүртгэгдээд байна

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Гуравдугаар сарын 2-нд ХӨСҮТ-д хоёр, Налайх дүүрэгт нэг, нийт гурван сэжигтэй тохиолдлыг тусгаарлан, шинжилгээ хийж байна. Өчигдөр Сэлэнгэ аймагт нэг, Баянбаян сувилалд 78, Дархан-Уул аймагт 21, нийт 100 хүнийг ажиглалтад аваад байна" гэж хэллээ. 

Мөн 2020 оны гуравдугаар сарын 1-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан хоёр, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан гурав, нийт таван тохиолдлын шинжилгээний хариу сөрөг буюу халдваргүй гарсан байна. 

Халдвар гарсан улсуудаас ирж байгаа иргэдэд сүүлийн 14 хоногийн хугацаанд өвчний шинж тэмдэг илэрсэн бол сэжигтэй тохиолдол гэж үзэн тусгаарлах бөгөөд шинж тэмдэг илрээгүй бол тусгайлан бэлдсэн байранд ажиглалтад авч байгаа аж.

"БНСУ болон Япон улсаас Монгол руу явах гэж байгаа иргэдэд нисэх онгоцны буудал дээр түргэвчилсэн оношилгоо хийж өгөөч ээ гэсэн хүсэлт тавьсан. Хариу хүлээж байгаа" гэж ЭМЯ-ны эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал хэллээ.

 ДЭМБ-ын Зөвлөх баг гуравдугаар сарын 2-ноос эхлэн эрчимт эмчилгээ, халдварын үед авах арга хэмжээний чиглэлээр Монголд ажиллаж байна бөгөөд өвчлөл гэр бүл, хамт олны хүрээнд халдвар тархаж байгааг ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл онцолсон юм. 

 Гуравдугаар сарын 3-ны өглөөний 9 цагийн байдлаар дэлхийн 76 оронд нийт 90,931 тохиолдол бүртгэгдэж, 3125 хүн нас барсан байна. 38 улс халдварын 10-аас доош тохиолдолтой, 19 улс нэг тохиолдлыг мэдээлсэн. 130 улсад коронавирусийн халдвар бүртгэгдээгүй байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com